Гэрээсээ гараад 7 цаг орчим сураггүй алга болсон нохой нь шөнийн 3 цагт эргэж ирээд гэрийнхээ хаалганы хонхыг даржээ

1

Галын наадмын нүргэлсэн их дуу чимээнээс болж Mary Lynn Whitacre болон Ryan Washick нарын нохой Rajah гэрээсээ гарч хашаа даваад, ойролцоох толгод руу гүйж оджээ. Ийнхүү нохой нь эргэж ирээгүй тул тэд өөрсдийн Facebook хуудастаа нохой нь алга болсон тухай зар бичиж, амьтны төв рүү ч нохой нь олдвол хариу өгөхийг хүсээд амжсан аж.

Гэтэл тухайн үйл явдлаас 7 цагийн дараа буюу үүрийн 3 цагт Rajah нохой нь өөрөө гэртээ эргэн иржээ.

South West News Service хэвлэлд Mary Lynn Whitacre ярихдаа, “Үнэхээр инээд хүрсэн шүү. Түүнийг хаалганы хонх дарж чаддаг гэж төсөөлж ч байсангүй. Машинд суулгах тохиолдолд л урд хаалгаар гаргадаг байсан нохой маань бидний хонх дарж байгааг өмнө нь харж байсан удаагүй. Юутай ч түүнийг эргэж ирсэнд туйлын баяртай байна” хэмээжээ.

Мөн тэрбээр өөрийн Facebook хуудастаа ийн бичжээ:

“Сайн байцгаана уу? Rajah маань галын наадмын их дуу чимээнээс айгаад гэрээсээ зугтчихсан юм. Бид Heritage Lakes-ийн ойролцоо Simpsonville/Woodruff Road орчимд амьдардаг. Хэрэв та манай ойр хавьд амьдардаг бол нохойг маань харвал бидэнтэй холбогдоорой. Түүний хүзүүнд бидэнтэй холбогдох утас, гэрийн хаяг бичээстэй байгаа болно. Бага зэрэг айж цочсон байж болох ч тэр дуулгавартай сайн нохой байгаа юм. Баярлалаа” хэмээн бичсэн зар дээрээ тэрээр, “Тэр одоо гэртээ аюулгүй байгаа. Бидэнд тусалж, зарлалыг маань бусадтай хуваалцсан та бүхэнд баярлалаа. Нохой маань эргэж ирсэнд бид туйлын баяртай байна” хэмээн нэмж бичжээ.

14
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *