2015 оны 10-р сард нээлтээ хийх шинэ кинонууд

0

10-р сард кино үзэх төлөвлөгөөгөө хиймээр байна уу? Энэ сард дэлгэцнээ гарах шинэ кинонуудын жагсаалтыг танилцуулж байна.

1. The Martian, 2015

2015 оны 10-р сард нээлтээ хийх шинэ кинонууд 2

Улаан нүдэн гариг дээр тавтай морил – амьд зүйлгүй улаан гариг. Сайтар хайвал Мэтт Деймоныг олно. Өөрөөр хэлбэл түүний бүтээсэн дүр болох сансрын нисгэгч Марк Уотнийг олно. Түүний хамтран зүтгэгч нар нь яаралтай гаригийг орхих болсон тул түүнийг ганцааранг нь Улаан нүдэн гариг дээр орхин нисдэг. Уотниг үхсэн гэж үзэх боловч тэрээр амьд, эрч хүчээр дүүрэн хэвээр. Тэрээр дэлхий рүү амьд гэсэн хэл дуулгах хэрэгтэй, дараагийн баг ирж түүнийг авартал амьд үлдэхийг хичээнэ. Мэдээж зурвас бичих нь илгээхээс амар байж таарна. Улаан нүдэн гариг дээр хоол хүнс, амьсгалах агаар гэж байхгүй, гариг хооронд нисэх нислэг хэдэн сар, жилээр үргэлжилнэ. Ридли Скоттын найруулсан киног Энди Уирийн зохиолоор сэдэвлэн бүтээсэн бөгөөд физик, биологи, инженерийн мэдлэгийг ашиглажээ. Киноны төсөв 100 сая доллар орчим, дүрүүдэд Мэтт Деймоноос гадна Жессика Честейн, Кристен Уиг болон Жефф Дэниелс, Кейт Мара, Шон Бин нар тогложээ. Сүүлийн 10 жилд хийсэн хамгийн шилдэг уран зөгнөлт киноны жагсаалтад орох магадлал өндөр байна.

2. Crimson Peak, 2015

2015 оны 10-р сард нээлтээ хийх шинэ кинонууд 3

Харамсалтай нь Говард Лавкрафтын аймшгийн төрлийн уран зохиолыг үнэлдэг хүмүүст бол Гильермо дель Торо “Cthulhu” зэрэг киноноос дээр зохиол олж чадаагүй бололтой. Гэхдээ л найруулагч маань “Crimson Peak” гэх 19-р зууны үеийн Английн ид шидийн үйл явдалтай киног бүтээх 50 саяыг олж чаджээ, тэрээр Британийн “готын” уламжлалт арга барил дээр суурилж киногоо бүтээсэн. Нэгэн залуу бүсгүй нүдэнд дулаахан язгууртан залуутай гэр бүл болж нөхрийнхөө цайзад амьдрах болно. Цайзад учир битүүлэг үйл явдал болдгийг бүсгүй төд удалгүй мэднэ. Киноны гол дүрд Миа Васиковска, Жессика Честейн, Том Хиддлстон, Чарли Ханнэм болон Жим Бивер нар тогложээ. Стивен Кинг уг киног “бие арзайм эвгүй” хэмээн үнэлжээ.

3. Hotel Transylvania 2, 2015

2015 оны 10-р сард нээлтээ хийх шинэ кинонууд 4

Sony Pictures Animation бусад өрсөлдөгчидтэйгээ өрсөлдөхүйц хүүхэлдэйн кино хийж чадахгүй байгаа хэдий ч прокатаараа бас ч гэж доош орчихгүй л байна. Жишээ нь, 2012 онд гарсан Hotel Transylvania киноны прокатаар нийт 350 сая доллар цуглуулж чаджээ. Тийм ч учраас Геннадий Тартаковский (бага насандаа Америкт ирсэн Москвагийн уугуул) “Hotel Transylvania”-гийн үргэлжлэл буюу мангасууд хүмүүсийн амьдардаг газар нутагт хөл тавьж байгаа тухай киног үргэлжлүүлэн найруулжээ. Дракула өвөө өөрийн цус сорогч охин болон жирийн хүний дундаас гарсан соёо шүд нь арай л ургаж гүйцээгүй байгаа зээгээ удам дамжсан “цус сорогч”-ийн шинж чанарыг сэргээхээр оролдох болно. Энэ үйл явдлын хажуугаар хүүгийн эцэг эх Калифорни явж хадмуудтайгаа танилцахаар аялах бөгөөд цус сорогч ээж Мэвис Америктай танилцах зугаатай үйл явдлаар нүүр тулна. Аймшиг-инээдмийн кинонд Адам Сэндлер Дракулагийн дүрд дуу оруулсан нь мэдээж хэрэг.

4. The Last Witch Hunter, 2015

2015 оны 10-р сард нээлтээ хийх шинэ кинонууд 5

Үнэнийг хэлэхэд хэн, яах гэж чөтгөрийн араас агнах хэрэгтэй байдгийг бид мэднэ. Ривинээс ирсэн Геральт худлаа хэлүүлэхгүй – тэдэнтэй байлдаж байснаас тохиролцсон нь дээр … Гэхдээ хэн нэгэнд байлдах нь дээр санагддаг бололтой – экшн киноны баатар Вин Дизель “Riddick” кинон дээр мангастай байлддаг бол “The Fast and the Furious” кинон дээр хүмүүс гэдэг “чөтгөрүүд”-тэй байлдана. “The Last Witch Hunter” кинонд Дизель үхэшгүй дайчин болох бөгөөд шашны нууц билэг тэмдгийн тусламжтайгаар хэдэн зуун жил мангасуудтай тэмцэнэ. Роуз Леслиийн бүтээсэн царайлаг-шулмасын дүр Дизельд тусална. Киноны найруулагчаар Брек Айзнер ажиллажээ.

5. Pan, 2015

2015 оны 10-р сард нээлтээ хийх шинэ кинонууд 1

Питер Пэн хэрхэн Нетландын банди нарын шилдэг нь болж, харин Жеймс Крюк хэрхэн далайн дээрэмчин болсон бэ? Үүнд хэд хэдэн хариулт байна – жишээ нь, “Once Upon a Time” цуврал киноноос хариултыг авч болно. Гэхдээ “Анна Каренина” киноны найруулагч Жо Райт асуултын хариултыг өөрийнхөөрөө олжээ. Хүүхдийн үлгэрийн кино нь 150 сая доллараар бүтсэн. Киноны гол дүрийн өнчин залууд Леви Миллер тоглосон бол залуу Крюкийн дүрийг Гарретт Хэдлунд бүтээжээ. Харин муу санаат Хар сахалт хочтой далайн дээрэмчнийг Хью Жекмен бүтээсэн байна. Бусад дүрүүдэд Руни Мара, Аманда Сейфрид болон Кара Делевинь нар тогложээ. Урьдчилсан байдлаар кино амжилт олохгүй гэсэн төлөвтэй байгаа ч, амжилт олох эсэх нь сонирхол татсан хэвээр байна.

6. Крепость, 2015

2015 оны 10-р сард нээлтээ хийх шинэ кинонууд 6

Баатруудын тухай зурган хүүхэлдэйн кино бүтээдэг “Мельница” питерийн кино студи энэ удаад арай өөр уран бүтээл туурвижээ. Гэр бүлийн хүрээнд үзэх кино – 17-р зууны үеийн Смоленскийг хамгаалах тулааныг өгүүлнэ. Түүхэн баримтыг сөхөх хэрэгтэй болов уу, хэрвээ Польшиуд Смоленскийг “тэр өдрөө” буулгаж авч чадсан бол Москвад дороо хүрч магадгүй Оросууд өнөөдөр Орост биш Польшийн эзэнт гүрний ард иргэд байх байсан биз. Смоленскийг хамгаалахад эцсийн цусаа зориулсан бөгөөд жил гарантай хот өөрийгөө хамгаалж чадсан, Орос орон ч бүхнээ зориулсан. Киноны гол дүр Шеин цэргийн удирдагч бол Оросын цэргийн түүхэнд бичигдэх шилдэг удирдагч маргаангүй мөн. Үүнээс гадна хотыг хамгаалахад хүчин зүтгэсэн хоёр бандийг мартаж болохгүй ээ.

7. Black Mass, 2015

2015 оны 10-р сард нээлтээ хийх шинэ кинонууд 7

Шинэ аймшиг уу? Огтхон ч үгүй. Киноны далд ид шидийн нэрийг эс тооцвол Скотт Куперийн найруулсан уг кино – Уайти хочтой Бостоны алдартай гэмт хэрэгтэн Жеймс Балжерогийн бодит түүх дээр сэдэвлэн хийсэн кино юм. Уайти өөрийнхөө хамтрагч, өрсөлдөгч нарыг олон жилийн турш ТТГ-т мэдээллэж байсан нэгэн. Үүнийхээ хариуд эрүүгийн гэмт хэрэгтэн болохоос зайлсхийх буюу “тагнуулынхан” Балжерид гэмт хэрэг хийхэд нь туслаж, хариуцлага хүлээлгэдэггүй байв. Уайти болон түүний ах сенатор Билл Балжерагийн (Ирландын мафийн гар урт) дүрийг Жонни Депп болон Бенедикт Камбербэч нар бүтээсэн бол бусад дүрүүдэд Эоэл Эжертон, Дакота Жонсон болон Кевин Бейкон нар тогложээ. Деппийн жүжиглэлтийг шүүмжлэгчид нааштайгаар хүлээж аваад байгааг дурдах ёстой болов уу.

8. 14+, 2015

2015 оны 10-р сард нээлтээ хийх шинэ кинонууд 8

Анхны хайр – мөнхийн сэдэв. Анхны хайртай холбоотой бүх зүйлийг гаргаад дууссан мэт байх боловч найруулагчид шинэ санаа гаргаж энэ сэдвийг дахин дахин хөндөх нь элбэг байх юм. Энэ удаад Оросын найруулагч Андрей Зайцев танил түүхийг дахин дэлгэхээр зоригложээ. Сурагчдын тухай хэт задгай кино хэмээн шүүмжлэлд өртөж шуугиан тариад амжсан. Оросуудын хувьд хаа хол Америк ч юм уу, Швед сурагчдын унтлагын өрөөний үйл явдал биш Орос сурагчдын унтлагын өрөөний үйл явдлыг харуулах ажээ.

9. Queen of the Desert, 2015

2015 оны 10-р сард нээлтээ хийх шинэ кинонууд 9

Кино сонирхогчид Томас Лоуренсийг андахгүй – 20-р зууны хагаст Ойрх Дорнодын хувь тавиланг шийдэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан Британийн офицер, тагнуулч, “Lawrence of Arabia” киноны гол баатар. Гэхдээ ганц тэрээр Британийн эзэнт гүрний дуулгавартай албат байсангүй. Түүнээс өмнөх үүргийг олон арван зоригтой тагнуулчид гүйцэтгэж байлаа. Олны дотроос онцгой нэгэн бол Вернера Херцога Гертруда Белл – археологич, аялагч, тагнуулч бүсгүй Иордана болон Иракийг үүсгэх үйлд өөрийн хувь нэмрийг оруулсан. Энэ гайхамшигтай эмэгтэй дүрийг Николь Кидман, харин залуу Лоуренсийг дүрийг Роберт Паттинсон бүтээжээ. Мөн Жеймс Франко болон Дэмиен Льюис нар тус тус тоглосон байна. Кино Берлиний кино их наадамд амжилттай оролцжээ.

10. Rock the Kasbah, 2015

2015 оны 10-р сард нээлтээ хийх шинэ кинонууд 10

Дэлхийн бүх улс үндэстнийг дуусгаад Холливудынхан нэг арга олжээ, прокатны орлогоос үл эмээн хэнийг шоглож болох вэ? Энэ бол Афганчууд – олон жилийн дайны уршгаар чулуун зэвсгийн үе хүртлээ хөгжлөөрөө ухарсан газар. Улс оронд кинотеатр бага байх тусам мөнгө хүүлэхэд нөлөөлдөг. Энэ зальтай логикыг “Rain Man” киноны найруулагч Барри Левинсон зүгээр орхилгүй дараах үйл явдалтай киног хийжээ: хөгшин рок-менежер Афганистанд ирж цэргийн концерт зохион байгуулж эцсийн удаа нэр алдраа сэргээхийг хүссэн ч мөнгө ч үгүй, паспорт ч үгүй хоцорно. Гэртээ буцаж харих цорын ганц боломж – хөгжмийн авьяастнууд оролцдог орон нутгийн шоунд оролцох хүсэлтэй гайхамшигтай хоолойтой Афган бүсгүйн продессюр болох байлаа. Киноны гол дүрд Билл Мюррей, түүний авьяастай бүсгүйд Палестины дуучин, жүжигчин Лим Лубани тогложээ. Бусад дүрүүдэд Брюс Уиллис, Кейт Хадсон, Зуи Дешанель, Дэнни Макбрайд болон Скотт Каан тоглосон байна.

11. Родина, 2015

2015 оны 10-р сард нээлтээ хийх шинэ кинонууд 11

Сүүлийн жилүүдэд нүүрлээд байгаа санхүүгийн хүндрэлийн улмаас дундаж амьдралтай Оросуудын Гоа арал дээр амрах амрагчдын тоо эрс буурчээ. Үүнтэй зэрэгцэн “Бумер”-ийн найруулагч Петр Буслов оросууд Энэтхэгт хэрхэн амарч байгаа тухай драм-триллерээ дуусгасан байна. Кино маш олон дүртэй, дүр болгон өөрийн хүсэл мөрөөдөлтэй – гэгээрэхээс эхлээд баяжих хүсэл мөрөөдөл тээх ажээ. Тэд бүгд нэг эх оронтой – Орос, тэд эх орноосоо биеэрээ холдож чадсан ч зүрх сэтгэл нь уяатай … Кинонд Андрей Смоляков, Петр Федоров, Екатерина Волкова болон Андрей Мерзликин нар тогложээ.

12. Paranormal Activity 5: The Ghost Dimension, 2015

2015 оны 10-р сард нээлтээ хийх шинэ кинонууд 12

“5” гэсэн тоог эс тооцвол уг кино 6 дугаар цуврал болох бөгөөд хамгийн сүүлийн анги. Кино бүтээгчид киноны төгсгөл ангид бүх нууцыг дэлгэх болно гэдгээ амласан, өөрөөр хэлбэл нууцыг дэлгэх боломжтой тэр хэсгийг юм шүү. Бусад киноны нэгэн адил киноны гол дүр болох Америкийн жирийн айл хий үзэгдлийг видеокамерт бичиж баримтжуулна. Төгсгөл анги дээр бусад өмнөх ангиудын дүрүүд бас гарах ажээ. Кино найруулагчаар өмнөх 4 ангийг найруулсан Грегори Плоткин ажилласан байна.

13. Legend, 2015

2015 оны 10-р сард нээлтээ хийх шинэ кинонууд 13

Тодорхой түүхийн тодорхойгүй нэр. “L.A. Confidential” киногоороо Оскарын шагнал хүртсэн Брайан Хелгеландагийн найруулсан кино нь 1950-1960-аад оны үед Лондоны гэмт хэргийн ертөнцийн хаанд тооцогдож байсан Британийн ах дүү гэмт хэрэгтэн Крей нарын тухай өгүүлэх ажээ. Ихрүүд тухайн үед алдартнуудтай дотны найзууд байхаас гадна, ТВ-ийн нэвтрүүлэгт сурвалжлага өгдөг одод байв. Рональд Крей нь шизофрени-сэтгэл мэдрэлийн өвчтэй, түүний ах Режи нь түүнийг хараа хяналтандаа байлгах гэж байнга зовно. Ах дүү гэмт хэрэгтнүүдийн дүрийг Том Харди, цагдаагийн дүрийг Кристофер Экклестон бүтээжээ. Мөн Эмили Браунинг, Пол Беттани, Дэвид Тьюлис болон Тарон Эджертон тоглосон байна.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *