
Хүүхдүүд чинь үгэнд орохгүй зөрүүдлээд байвал таны уур хүрдэг үү? Уур цухалдал гэгч хүн бүрт байдаг зүйл бөгөөд өөрийн энэ муу талаа эерэг тийш нь удирдаж сурах боломжтой байдаг ажээ. Өөрийнхөө зан аашийг удирдаж чадахгүй бол таны эрүүл мэнд муудахаас гадна хүмүүс таниас эмээдэг болох сөрөг талтай юм. Тиймээс өөрийн зан аашаа удирдаж сурахад тань тус болох 10 аргыг танилцуулж байна.
1. Ярихаасаа өмнө бод
Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэсэн үг байдаг. Тиймээс ууртай байхдаа нөгөө хүнээ гомдоох үгийг хэлвэл та хожим нь харамсахад хүрнэ. Бид таньд ярихаасаа өмнө бодож байгаарай гэж зөвлөж байна.
2. Түрхэн зуур амар
Цухалдсан үедээ амарч байгаарай. Стресс таныг шууд л уур цухалд хүргэх болно. Бага зэрэг амарсны дараа сэтгэл санаа чинь тайвширч дээрдэнэ. Уураа намжаахын тулд заавал ч үгүй амрах шаардлагатай.
3. Дасгал хий
Биеийн тамирын дасгал нь таныг стресс болон уур бухимдлаасаа салахад тань туслана. Стрессдэж, уурлах үедээ эрч хүчтэйгээр алхаж, фитнесээр хичээллэх нь ихээхэн нэмэртэй байдаг.
4. Боломжит шийдлийг олж хар
Уурлуулж буй зүйлээ л бодоод байлгүйгээр тухайн асуудлыг шийдэх оновчтой шийдлийг бодож олоорой. Уур уцаар хэзээ ч сайн зүйлийг авчирч байгаагүйг үргэлж санаж байх нь чухал шүү.
5. Тайвширсныхаа дараа уур уцаараа илэрхийл
Уурласан үедээ хүн жинхэнэ мэдрэмжээ илэрхийлж чаддаггүй. Харин тайвширсан үед бол өөр шүү.
6. Муу санах хэрэггүй
Өршөөж сурах шиг гайхалтай зүйл гэж үгүй билээ. Өршөөл уучлал таныг уужим сэтгэлтэй, ухаалаг нэгэн болгон хувиргана. Хэн нэгнийг таны хэлснээр хийнэ гэж найдахаа боль. Хүн бүрт өөрийн арга барил бий гэдгийг ойлгочих юм бол та ийм зүйлд бухимдахаа болино.
7. Тайвшрах техникт суралц
Тэсрэх гээд л ирэхээрээ тайвшрах техникийг туршиж үзэх гэж хичээгээрэй. Амьсгалын дасгал хийж, өөрийгөө тайвширсан байна хэмээн төсөөлж, өөртөө сайхан үгсийг харамгүй хэлээрэй. Эсвэл та дуртай хөгжмөө сонсож, ямар нэгэн зүйл бичсэн ч болох шүү дээ. Йогоор хичээллэсэн ч болох юм.
8. Хошин шогийн мэдрэмжтэй бай
Таны зам дээр хөндөлсөж, таныг бухимдуулж буй тэр зүйлийг аль болох өөдрөг өнцгөөс харж, хошигнохыг хичээгээрэй.
9. Бусдаас хэзээ тусламж хүсэхээ мэдэж бай
Ууртайгаа тэмцэх нь ямар ч хүний хувьд амаргүй зүйл байдаг. Тухайн зүйлийг амьдралд чинь ирсэн сорилт хэмээн хүлээн авч, хэрэгтэй үед нь бусдаас тусламж хүсч сураарай. Мэдээж хэрэг зөв цагтаа зөв хүнээсээ тусламж хүсэх нь чухал байх болно шүү.
10. Залбир
Та аль нэг бурханд итгэдэг аль эсвэл шашингүй үзэлтэн ч байж болох юм. Гэхдээ залбирах нь уурыг багасгаж, таны оюун ухааны түвшинг сайжруулдаг хамгийн үр дүнтэй арга юм байна. Хэдэн хормын турш чин сэтгэлээсээ залбирч өөрийн сэтгэл хөдлөлөө удирдаарай.







