
Катани хотын өвөл маш хүйтэн бөгөөд ширүүн тул орон нутгийн IKEA гипермаркет орон гэргүй нохойнуудыг дэлгүүртээ хонуулж байх шийдвэр гаргажээ. Нохойнуудыг хивсэн дээр унтаж бас худалдааны танхимаар чөлөөтэй явахыг нь зөвшөөрсөн байна.
Сайн сайхан үйлс бүхэн дэлгэрэг. Хоног төөрүүлэх газартай болж чадсан нохойнуудын сэтгэл хөдөлгөм зургуудыг үзэцгээнэ үү.
Инстаграмын хэрэглэгчид халуун дулаан хайр сэтгэлээр дүүрэн гэрэл зургуудыг интернетэд тавьж байна: нохойнууд дэлгүүрийн тавилгууд дунд сайхан тухалжээ.


Онцгой “асрамжийн газар”-ыг нэгэн сэтгэл нь хөдөлсөн худалдан авагч ээждээ үзүүлэхээр бичлэг хийжээ. Бичлэгээ фейсбүүк–т тавьсан байна.


Дэлгүүрийн ажилтнууд нохдыг өдөр болгон хооллож арчлахаас гадна цаг тухайд нь ариутгал явуулдаг байна.


Тураалдаа орсон нохойнууд хэвийн жиндээ хүрч чаджээ

Хараад байхад нохойнууд энд үнэхээр аз жаргалыг мэдэрч байна

Сэгсгэр хөөрхөн нохойнууд амьгүй тавилгуудыг амь оруулж байгааг ч худалдан авагч нар анзаарч эхэлсэн

Сайхан мэдээ гэвэл хэд хэдэн нохой эзэдтэй болж чаджээ

Энэ бол IKEA дэлгүүрийн зүгээс амьтдын төлөө хийж байгаа анхны сайн үйлсийн ажил биш юм. 2014 онд нохойны дүрс бүхий QR-кодыг дэлгүүртээ байрлуулж худалдан авагчдаа асрамжийн газраас нохой авахыг уриалжээ. 2017 онд мөн тус дэлгүүр орон гэргүй муурнуудад зориулж хүүхэлдэйн орнууд хандивласан байна.









Dov Tsetsgee
2019/03/04 at 18:22
Сайхан юмаа. Монголын тер амьтан битгий хэл хунээ ч анхаарч чадахгуй юм даа
Bataa Bolor
2019/03/04 at 19:55
Монголчууд улаанбаатарын бух золбин нохойг энэ овол хоморголон хядсан байгаль хариугаа авч л таарна
Г. Туяа
2019/03/04 at 20:02
Wooow. Bayrlalaa
Altan Samar
2019/03/05 at 10:47
ailiin hashaand bga nohoig alaad avaad yvdag nugeltenguud manai ulsaas oor haana ch bhgui.