Эдгээр гурван арга таны гэр бүлийг хоол хүнсэн дэх химийн хорт бодисоос бүрэн хамгаална

2

Хашаанд тахианууд үр тариа идэж, шинэхэн ногоогоор хооллож замбараагүй гүйлддэг байсан цаг харамсалтай нь аль хэдийн үгүй болжээ. Одоо шувууны мах гэдэг хүнс томоохон шувуун фабрикаас л бидний ширээн дээр ирэх болж. Тэнд тахиа, цацагт хяруулыг даавар болон химийн гаралтай хоол хүнсээр тэжээж өсгөнө. Шувуу өвдвөл бидний л адил төрөл бүрийн антибиотик чихнэ, уг антибиотик нь зүй ёсоор хэрэглэхээ больсноос 7-10 хоногийн дараа биеэс нь бүрэн гадагшилдаг байна.

Хүнсэндээ хэрэглэх гэж байгаа тахиаг ямар даавар, химийн бордоогоор тэжээснийг бид мэдэж чадахгүйгээс хойш ямар нэгэн аргаар хортой нөлөөг нь багасгахыг хичээх ёстой. Мэдээж бид тахианы маханд шингэсэн хорт бодисыг 100% гадагшлуулж чадахгүй, гэхдээ тодорхой хэмжээгээр хорт бодисыг бууруулж чадна.

Тахианы махыг антибиотикоос хэрхэн цэвэрлэх вэ?

Арга 1. Тахианы махаа чанаад шөлийг нь асгаарай. Тахиагаа та өөрөө эсвэл таны ойр дотнын итгэлтэй хүн л зөв хоол тэжээлээр үржүүлж өсгөөгүй бол энэ шөлнөөс ямар ч ашиг тус гарахгүй гэдэгт итгэ. Харин ч бүр хор хөнөөлтэй шөл байх болно.

Арга 2. Тахиаг бүхлээр нь битгий болгож бай. Дотор эрхтнийг нь заавал гаргаж авна. Бөөр, элэг зэрэг эрхтнүүдэд маш их хорт бодис хуримтлагдсан байдаг. Тахианы хальсыг нь салгаж авсны дараа л хоол хийгээрэй.

Арга 3. Уусмал бэлдэх: 1 л усанд 2 х.х давс, тал нимбэгийн шүүс хийнэ. Тахиагаа бэлдсэн уусмалдаа багаар бодоход 2 цаг байлгана. Дараа нь урсгал усанд угааж цэвэрлээд дахин 2 цаг хийнэ.

Мөн тахианы махыг рашаанд хийж болно. Энэ арга нь тахианы маханд агуулагдах даавар, антибиотик зэрэг хорт бодисыг зөвхөн багасгаад зогсохгүй мөн махыг зөөлөн болгож өгдөг байна. Удаан хугацаагаар махаа дэвтээсний дараа санаа зовох зүйлгүй хоол хийх ажилдаа орж болно. Бууцайтай тахианы цээж мах ямар амттай гэж санана.

Энэхүү хэрэгтэй нийтлэлийг бусадтайгаа заавал хуваалцаарай. Тэд ч бас өөрсдийгөө аюулаас хамгаалж байх ёстой.

7
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *