Аргентинчуудын итгэдэг 10 мухар сүсэг

0

1. Өрөөн дотор борооны шүхэр дэлгэж болохгүй

Борооны шүхэр өрөөнд дэлгэх нь муу хэмээн Аргентинчууд үздэг байна. 18-р зууны үед Европоос их хэмжээний Хятад шүхэр орж ирдэг байсан ба шүхрээ хаалгүй орхисноос болж хүн бэртэх золгүй тохиолдол олонтаа давтагдаж байжээ. Ийм учир байгууламж дотор шүхэр дэлгэх нь муу үр дагавартай хэмээн итгэдэг болсон байна.

Аргентин улсын 10 мухар сүсэг 1

2. Хоёр дахь өдрөөс болгоомжил

Аргентинчууд 13-ны Баасан гаригаас гадна 13-ны Мягмар гаригийг муу ёрын хэмээн үздэг байна. Тэд бие биедээ сануулж “мягмар гаригт хурим бүү хий, усанд сэлэхээр ч явах хэрэггүй, болж өгвөл гэртээ үлд” гэж хэлдэг байна.

Аргентин улсын 10 мухар сүсэг 2

3. Малгайгаа орон дээр тавих

Малгай өмсөх нь Аргентинд энгийн үзэгдэл юм. Хүн бүр л малгай өмсдөг. Гэхдээ хаана ч явсан та малгайгаа хэзээ ч газар эсвэл орон дээр үлдээж болохгүй. Учир нь 20-р зууны эхэн үед цагаачид хоорондоо хутгатай зодолдох нь их байжээ. Хутгатай зодоонд хэн нэг нь заавал үхдэг ба тулалдахын өмнө малгай нь газраа үддэг байсан тул малгайгаа орон дээр хаяхыг цээрлэжээ.

Аргентин улсын 10 мухар сүсэг 3

4. Хальтрахгүй байхыг хичээгээрэй

Хэрэв та нойтон шал эсвэл гөлгөр гадаргуу дээр хальтирвал таны дурлалт нэгэн өөрийг чинь хуурч байна гэсэн үг юм.

Аргентин улсын 10 мухар сүсэг 4

5. Шар шувуунд хатуу үг хэлэх

Шар шувуу гэдэг шөнийн амьтан, тиймдээ ч түүнийг олон орны соёлд мууг дагуулсан амьтан гэдэг байна. Тийм орнуудын тоонд Аргентин ч мөн багтдаг юм. Аргентин гэхдээ тэднээс юугаараа ялгаатай вэ гэхээр хэрэв хэн нэгэн шар шувууны дууг сонсвол түүнийг хараах хэрэгтэй гэж үздэг байна.

Аргентин улсын 10 мухар сүсэг 5

6. Улаан үстнүүдээс болгоомжил

Улаан үстэй нэгэнтэй Аргентин хүн тааралдвал шууд биед нь хүрдэг байна. Учир нь эрт үед улаан үстэй хүмүүсийг шулам, илбэчид гэж үздэг байсан болохоор өнөө үед улаан үстэй хүн тааралдвал өмсөж буй хувцасныхаа товчны тоотой тэнцэх жилээр хараагддаг гэж ярих болжээ. Харин хараалыг болиулах арга нь таарсан хүндээ хүрэх юм.

Аргентин улсын 10 мухар сүсэг 6

7. Эрвээхэй харвал баярлах хэрэгтэй

Цэнхэр эрвээхэй аз авчирдаг. Том эрвээхэй гэрт орж ирвэл удаан хүлээсэн зочин ирнэ гэсэн үг. Хэрэв таны хавар харсан анхны эрвээхэй цагаан байвал дурлалыг тань үнэнч хэвээр байлгах болно гэсэн үг юм.

Аргентин улсын 10 мухар сүсэг 7

8. Аалз харвал бүү гэмтээ

Аргентин улс дахь Итали цагаачид аалзны торыг анагаах увидастай гэж итгэдэг байсан тул аалзыг аз болон мөнгө авч ирдэг хэмээх болжээ.

Аргентин улсын 10 мухар сүсэг 8

9. Шатан доогуур гарахгүй байх

Хананд налуулсан шат нь гурвалжин дүрс үүсгэн аав, хүү, ариун сүнс 3-ыг билэгддэг гэж үздэг болохоор тэр юм.

Аргентин улсын 10 мухар сүсэг 10

10. Лотерейд ялах азаа ихэсгэх

Хэрэв сугалаагаа жирэмсэн эмэгтэйн гэдэс эсвэл бөгтгөр хүний нуруунд үрвэл хожих магадлал ихэсдэг хэмээн үздэг байна.

Аргентин улсын 10 мухар сүсэг 9

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *