Аялалд зориулагдсан гайхалтай чиргүүл

0

Хотын чимээ шуугианаас хол цэвэр агаарт гарах хэн бүхэнд таатай байдаг билээ. Гэвч ихэнх хүмүүс хотын тав тухаасаа салахыг хүсээгүйдээ аль эсвэл олон төрлийн зүйлс авч явах шаардлагад түүртэн агаарт гарах бодлоосоо татгалздаг.

Ийм хүмүүст зориулан Нидерланд гаралтай архитектор, дизайнер Eduard Bohtlingk нь “Markies” нэртэй гэр чиргүүлийг санал болгожээ.

Аялалд зориулагдсан хамгийн гайхалтай чиргүүл 1

“Markies” гэх энэхүү бүтээл нь Нидерланд улсын кемпингд зориулагдсан Urban Campsite фестивалд анх 1995 онд олны хүртээл болж байсан бөгөөд Роттердамд шагнал хүртэж байсан байна.

Аялалд зориулагдсан хамгийн гайхалтай чиргүүл 2

Хураасан байх үедээ энэхүү байшин нь 2 метрийн өргөнтэй, 4 метрийн урттай байдаг бөгөөд энгийн чиргүүл шиг харагддаг ба харин хоёр талын ханыг буулгах үед энэхүү чиргүүл маань 3 дахин томордог байна.

Аялалд зориулагдсан хамгийн гайхалтай чиргүүл 3

Дэлгэсэн байдалтай байхдаа нийт 30 мкв. талбайтай болдог.

Аялалд зориулагдсан хамгийн гайхалтай чиргүүл 4

Нэг талд нь унтлагын хэсэг байдаг бөгөөд түүний дээгүүрх бүтээлэг нь хортон шавьжаас хамгаалах зориулалттай байдаг. Харин нөгөө талд нь зочны өрөө байрладаг байна.

Аялалд зориулагдсан хамгийн гайхалтай чиргүүл 5

Дээд бүтээлгийг сөхөж орондоо хэвтэнгээ байгалийн сайхныг харах боломжтой юм.

Аялалд зориулагдсан хамгийн гайхалтай чиргүүл 6

Дунд хэсэгт бие засах өрөө, душ, гал тогоо байрладаг байна. Үнэхээр гайхам шийдэл.

Аялалд зориулагдсан хамгийн гайхалтай чиргүүл 7

Хоёр талаараа дэлгэгддэг сандал, диван байрласан байна.

Аялалд зориулагдсан хамгийн гайхалтай чиргүүл 8

Зочны өрөө нь мөн л тав тухтай бөгөөд дотор нь суугаад үзэгслэнт байгалийг ажих боломжтой юм.

Аялалд зориулагдсан хамгийн гайхалтай чиргүүл 9

Ийм чиргүүлтэй бол дэлхийг тойрон аялахад ч асуудал үүсэхгүй бололтой.

2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Luke Chef

    Luke Chef

    2016/08/04 at 01:43

    Zarj bgnmu

  2. haha

    2016/08/04 at 08:46

    hahahaha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *