Зөвхөн мэргэжилтнүүд л мэддэг 12 хоолны техник

1

Архитекторууд алдаагаа ороонго өвсөөр далдалдаг бол эзэгтэй нар хоолоо майонезоор нуудаг гэдэг үг бий. Гэвч бүх хоолыг хэрхэн майонезний зузаан давхаргаар нуух билээ. Азаар орчин үеийн эзэгтэй нар хоол хийх үедээ гаргасан бүх алдаагаа засаж чаддаг болсон билээ. Өнөөдөр та бүхэндээ хэзээд хэрэг болох хоолны лайфхакийг зааж өгөхөөр шийдлээ.

1. Хатуу мах

Заримдаа бид дэндүү хатуу мах авчихдаг. Хоол хийсний дараа маш хатуу болж зажлахад тун бэрх байдаг. Санаа зовох хэрэггүй ээ: махыг зөөлөн болгодог хэд хэдэн арга бий.

  • Жимсний тусламжтай. Алим, хан боргоцой, манго, лийр гэх мэт дурын жимсээ сонгоод зүс. Хоол хийх үедээ махан дээрээ жимсээ тавиарай. Жимснээс ялгарах шүүс нь махыг зөөлрүүлэх болно. Энэ аргаас үүдэн хан боргоцойтой гахайн мах гэдэг хоол бий болсон юм шүү дээ.
  • Сакены тусламжтай. Үрсэн сонгино, үрсэн алимны маринад бэлтгэ. Дээр нь оливийн тос, мөн бага зэрэг саке нэм. Махаа маринаддаа хийж хөргөгчинд хонуулаарай. Маргааш нь мах маш зөөлөн, амттай болсон байх болно.
  • Коланы тусламжтай. Шарах махаа кока колатай саванд ердөө 10 минут байлга. Дараа нь коланаас гаргаад махаа хатаана. Махаа шарахдаа бага зэрэг хар перц нэмээрэй. Махны амт гайхалтай болохоос гадна энэ арга нь зузаан мах шарахад ч тохиромжтой байдгаараа давуу талтай.
  • Нимбэгний тусламжтай. Нимбэгний шүүсэнд махаа 30 минут амраахад л хангалттай. Ингэснээр мах зөөлрөх болно. Үүнээс гадна мах зөөлрүүлэхийн тулд уксусанд дүрж болно – гэхдээ бүтэн шөнө хонуулах шаардлагатай.

2. Давс нь ихэдсэн шөл

Шөлнийхөө давсыг ихдүүлсэн тохиолдолд энэ нөхцөл байдлыг засах жаахан төвөгтэй. Уул нь шөлөн дээрээ ус нэмээд дахиад жоохон буцалгахад болдог байсан бол ямар амар вэ. Гэхдээ энэ аргыг онцгой тохиолдолд л хэрэглээрэй, учир нь энэ арга таны шөлний амтыг сул амттай болгох болно. Бэлэн давсгүй шөл байсансан бол шөлөн дээрээ нэмээд санаа амар байхгүй юу. Хэрэв танд давсгүй шөл байхгүй бол шөлөндөө ууттай будаа хийж үзээрэй. Будаа илүүдэл давсыг маш хурдан шингээж авдаг. Зарим эзэгтэй нар ёотон ашигладаг аж. Нэг ёотон аваад хоолны халбаган дээрээ тавьж шөлөндөө дүрнэ. Хайлсан ёотонгоо шинээр солино – энэ аргыг шөлөн дэх давс багастал хэд хэдэн удаа давтан хийдэг. Мөн төмс, гоймон давсыг өөртөө шингээхдээ сайн. Хэрэв таны хийж байгаа хоолонд эдгээр орц орж байгаа бол аль болох их хийгээрэй. Хэрэв хоолонд чинь төмс орохгүй бол хоёр гурван цэвэрлэсэн төмс томоор нь хийгээд 10-15 минутын дараа төмсөө гаргаж аваарай. Төмс өөртөө давсыг шингээж шөлний амтанд нөлөөлдөггүй давуу талтай.

3. Хэтэрхий хурц сонгино

Зөвхөн мэргэжилтнүүдийн мэддэг 12 хоолны техник 1

Сонгины хурц үнэрт олон хүн дургүй байдаг. Гэвч зарим хоолонд зайлшгүй хийх шаардлагатай байдаг шүү дээ. Нэгэн хялбархан арга бий. Хоол хийхийн өмнө сонгиноо хэрчээд хүйтэн усанд хийж тавь. Ингэснээр сонгины гашуун амт гарч амт, үнэр нь зөөлрөх болно.

4. Давс нь ихэдсэн мах

Гуляш хийхдээ, мах шарахдаа давсаа ихдүүлсэн бол танд зөөхий тус болно. Махаа зөөхийтэй аяганд хийж хөргөнө. Хэрэв олон ажил хиймээргүй байгаа бол мах шарсан тогоондоо тосон эсвэл гурилан сүмс хийгээрэй. Мөн хоолны хачраар давстай махны амтыг дарж болдог. Татсан махны давсыг ихдүүлбэл жижиглэсэн байцаа, түүхий хулуу, эсвэл түүхий үрсэн төмсөөр амтыг дарж болно. Эдгээр бүтээгдэхүүнүүд котлетыг илүү зөөлөн, шүүслэг болгох болно. Котлетоос гадна тефтель, голубцы зэрэг хоолыг хийх гэж байгаа бол татсан махан дээрээ будаа нэмж болно.

5. Давс нь ихэдсэн ногоо

Ногоотой рагуныхаа давсыг ихдүүлчихсэн үү? Тэгвэл танд улаан лооль туслах болно. Улаан лоолио маш жижигхэн хэрчээд гал дээр болгож байгаа хоолон дээрээ нэмээрэй. Хэрэв халуун ус нэмж хэдэн минут буцалгавал хоолны ногоонуудаас илүүдэл давс гадагшлаад эхэлнэ. Мэдээж хэрэг нэмж буй халуун ус чинь давсгүй байх шаардлагатай. Мөөгөнд давс их хийчихсэн бол нэмж шинэхэн мөөг нэмж болно. Үүнээс гадна сүмс, зөөхий эсвэл будаа, төмсний нухаш зэрэг давсгүй хачир нэмээрэй.

6. Түлэгдсэн мах, гурилан бүтээгдэхүүн

Хэрэв таны шарсан мах түлэгдчихвэл түлэгдсэн гадаргууг нь зүсэж аваад тос, ус, эсвэл шөл нэмээд үргэлжлүүлэн шараарай. Гурилан бүтээгдэхүүнийг ил гал дээр болгож болохгүй, тиймээс дөлнөөс хамгаалах нь хамгийн зөв. Тэгсэн ч түлэгдээд байвал саваа гал дээрээс аваад түлэгдсэн хэсгийг авч савыг нь солиорой. Ингэхдээ чийгтэй даавуугаар бүтээгээрэй. Чийгтэй даавуу эвгүй үнэрийг өөртөө шингээх болно. Түлэгдсэн хоолны үнэр, амтыг арилгахын тулд хоолондоо халуун сүү нэмээрэй.

7. Үлдэгдэл хоол

Зөвхөн мэргэжилтнүүдийн мэддэг 12 хоолны техник 2

Танд олон зочин нэг өдөр хүлээн авах шаардлага гарч байсан л биз дээ? Тэгвэл тавагласан халуун хоол хөрөх (зочдоо дайлж ч амжаагүй байтал), харин хүйтэн амттанууд эсрэгээрээ хайлах гэх мэт асуудлууд тулгарч байсан байх. Үүнийг засах маш амархан. Хэрэв халуун хоолоо халуунаар нь, харин хүйтэн амттаныг хүйтнээр нь илүү удаан байлгахыг хүсвэл аяга тавагныхаа температурыг өөрчил. Халуун хоол хийх тавгаа шарах шүүгээнд 5 минут 200 ⁰С-т халаа. Хүйтэн зууш хийх тавгаа эсрэгээр нь хөргөгчинд хийж сайтар хөргө.

8. Тостой шөл

Хэрэв таны хийсэн шөл тос ихтэй болсон бол шөлтэй саваа хүйтэн газар тавьж тос царцмагц тосны зузаан давхаргыг аваарай.

9. Наалдсан шарвин

Шарвин хэд хэдэн шалтгааны улмаас хайруулын тавганд наалддаг: хэрэв зуурмаг хэт шингэн бол – гурил нэмээрэй; хэрэв чанар муутай гурил бол – бага зэрэг хүүхдийн будаа (кааш) нэмээрэй. Мөн хайруулын таваг хүйтэн бол шарвин наалддаг, тиймээс хайруулын тавгаа тостой халаасны дараа л зуурмагаа асгаарай.

10. Шингэн крем

Өөрөө хийсэн крем заримдаа дэндүү шингэн болчихдог: хэрэв кремийг бага зэрэг буцалгасан бол гүйцэд буцалга; хэрэв кремдээ хэт их шингэн нэмсэн бол шигшүүрээр гурил нэм (үгүй бол гурил бөөгнөрнө); хэрэв цөцгийн тос хайлсан эсвэл хэт шингэн бол кремээ хүйтэн газар байрлуулж царцах үед нь хэд хэдэн удаа хутгаарай.

11. Хөгц

Чанамал, даршилсан ногоо амархан хөгцрөх гээд байдаг. Хэрэв эдгээрийг бэлтгэснээс хойш богино хугацааны дараа хөгцөрсөн бол энэ үйл явцыг юу ч зогсоож чадахгүй. Тиймээс шилээ онгойлгоод хөгцийг цэвэрлээд элсэн чихэр, давс, уксус нэмээд (юу хөгцөрснөөс шалтгаалж сонгоно) сайтар буцалгаж ариутга.

12. Хөлдсөн ногоо

Хөлдсөн төмсний амтыг арилгахын тулд 5-7 хоног 18-20 °С-ын температурт байлгаарай. Хөлдөөсөн сонгиныг 3-5 °С-ын температурт байлгаж гэсгээвэл шинэхэн чанараа алдахгүй.

4
ГоёГоё
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tom Baya

    Tom Baya

    2016/07/08 at 15:35

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *