Mentos гаа болон Кока-кола хоёрыг ашиглан хэрхэн загас барьж болох вэ? Сонирхолтой видео заавар

3

Чийгийн хорхой, загасны уурга дэгээ гэдэг бол одоо цагт өнгөрсөн үеийн зүйлс болжээ. Үүний баталгаа болж ихээхэн хачирхалтай гэмээр зүйлүүдээр загас барьж байгаа нэгэн видео яг одоо сошиал сүлжээнд ихэд алдаршин тарж байгаа юм байна. Ингээд та загас барих гэж байгаа бол өндөг, кока-кола болон Mentos бэлдээрэй.

Загасчин болгон л загас барих түмэн янзын арга мэддэг хэмээн ярьж гайхуулдаг. Тэгвэл харин загасны уурга, түүнтэй холбоотой олон мундаг хэрэгсэл хэрэглэхгүйгээр жирийн дэлгүүрт зардаг эд зүйлсээр загас барьж үзсэн хүн хэд байх бол? Энэхүү видеонд гарч буй залуу ойлгоход бэрх, хачирхалтай зүйлс хийж байгаа мэт санагдавч үр дүн нь гайхан дуу алдахгүй байхын аргагүй юм.

medialeaks.ru

Тэрээр байгалийн гаралтай усан сангийн ойролцоо нэгэн нүх ухаж ус гарч ирэхийг нь хүлээж байгаад ажиллаж эхэлсэн байна. Эхлээд усандаа Mentos гаа хийжээ.

medialeaks.ru

Дараа нь түүхий өндгийг хагалж хийхдээ хальсыг нь үлдээсэн бөгөөд өндөгний шингэний үнэр нь загасны анхаарлыг татах ёстой юм байна.

medialeaks.ru

Энэ бүхний дараа загасчин маань нүхэндээ кока-кола хийлээ. Хүчтэй хийжүүлсэн ундаа нь гаатай урвалд орж их хэмжээний нүүрс хүчлийн хийг цуглуулан, хүчилтөрөгчийг уснаас шахан гаргаж эхэлнэ. Хүчилтөрөгч, агааргүй болсон загас амьсгалахын тулд бараг л өөрөө уснаас үсрэн гарч ирэх үед нь нүцгэн гараараа шахам бариад авах боломжтой ажээ. Загасчин эр ч ингэж барих болно.

medialeaks.ru

Энэхүү уран сэтгэмжтэй залуугийн хийж байгаа үйлдлийг харуулсан видео нь уг үйл явдлыг бүрэн бүтнээр нь, бүх л жижиг сажиг зүйлстэй харуулах билээ.

Нэмээд хэлэхэд загас барих энэ арга нь цоо шинэ зүйл биш юм. Маш олон загасчид энэ аргыг хэрэглэж байдаг нь ил болсон бөгөөд тэдгээрийн зарим нь зүгээр л кока-кола байхад хангалттай гэж үздэг, тэгж ч загас барьдаг байна. Жишээ нь 2019 онд YouTube дээр иймэрхүү аргаар загас барьж байгаа олон видео гарсан байдаг. Арга хэлбэр нь их хачин мэт санагдах боловч яах аргагүй л үр дүнгээ өгөөд байгаа юм даа.

9
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Enkhtulga Yalalt

    Enkhtulga Yalalt

    2019/11/24 at 23:32

    Baigalaa horloh zuilel bodoj olhiin erguu sda nar chn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *