Хүүхдүүд өөр өөр наснуудад ярьж эхэлдэг – энэ нь ген, хүрээлэн буй орчин болон эцэг эхийн асаргаанаас ихээхэн хамаарна. Хэрэв таны хүүхэд бусадтай харьцуулахад арай удаан хэлд орвол, битгий санаа зовоорой. Гэхдээ та хүүхдийнхээ хэл ярианы хөгжилд хяналт тавих боломжтой.
Хүүхдүүд 2 настайгаасаа эхлэн бодол санаагаа илэрхийлж эхэлдэг. Таны хүүхдийн сонсгол хэвийн болсон байх учраас, хэлбэр дүрс, өнгө, биеийн хэсэг гэх мэт зүйлсийг хэлэх юм бол ойлгоно. Цаг хугацааны эрхээр таны хүүхэд 2 нас 5 сартай болоход, тэдний үгсийн сан хэдийнээ 50 хүртэлх үгтэй болсон байна. Таныг хүүхдийнхээ хэл ярианы хөгжлийг сайжруулахын тулд, зөв арга хэмжээ авч байгаа эсэхийг дараах мэдээлэл үүнийг олж мэдэхэд туслах юм.
0-12 сартай
Үл ойлгогдох дуу чимээ бол ярьж эхлэх эхний үе шат юм. Хэдийгээр таны хүүхэд юуг ч ойлгохгүй боловч, түүнтэй ярих нь чухал болохыг анхаарна уу.
1. Уйлах
Эхэн үедээ энэ байдлаар хүүхдүүд тав тухгүй байгаа эсвэл ямар нэгэн зүйл хэрэгтэй байгааг илэрхийлдэг. Сүүлд нь тэд уйлж, бусдын анхаарлыг татах ба энэ нь тэдний хувьд нэг төрлийн харилцах хэрэгсэл юм.
2. Бувтнах
2-6 сартай байх үед хүүхдүүд дуу авианы хослолыг ашиглаж эхэлдэг. Энэ үед тэднийг дэмжих болон шинэ дуудлага зааж өгөх нь чухал байдаг. Нүдээрээ харилцаж, хүүхдэдээ хандан бүтэн өгүүлбэр хэлж байх хэрэгтэй.
3. Ойлгомжгүй хурдан ярих
6-7 сартай үед хүүхдүүд хэн нэгнээс хараат бус байдлаар үелэж эхэлдэг – эхлээд салангид байдлаар, дараа нь дэс дараалалтайгаар, эцэстээ “хэл яриа” нь эвлэнэ. Та тэдэнд уруулаа хэрхэн байрлуулахыг зааж өгөх, үг хэлж сургах дасгалыг унших болон тэдэнд дуу дуулж, байнга тэдэнтэй ярилцах хэрэгтэй.
4. Үг хэлэх
Хэрэв та хүүхдийнхээ уруул болон хацрыг зөв байрлуулж сургавал, 11-12 сартай үедээ тэд эхнийхээ үгийг хэлж эхлэх болно. Тэд эд зүйлсийг тодорхойлдог болно – тэдэнд чангаар уншиж өгөх нь чухал, юу болж байгаа талаар болон болсон үйлдлийг энгийнээр тайлбарлаж өгөөрэй. Савангийн хөөс үлээх нь амны булчинг хөгжүүлэхэд үр дүнтэй байдаг. Тоглоомуудтай ярилцах нь бас нэгэн ярьж сургахад ач тустай арга билээ.
1-2 настай
1. Хүүхэдтэйгээ харилцах
Энэ үед хүүхдийнхээ сонирхлыг тодорхойлж, аль болох боломжит байдлаар аливаа зүйлсийг тайлбарлаж өгөх нь чухал байдаг. Шинэ үг сануулах, цээжлүүлэх тактик баримталж болно. Хүүхдүүдийн ном дээрх зургийг харж, тухайн дүрсүүдийг хүүхдийнхээ амьдралтай холбон түүнд ярьж өгөөрэй.
2. Тэдэнд шинэ эд зүйлтэй танилцах боломжийг олгох
Хүүхдүүд эд зүйлийг өөр өөрөөр таньж мэддэг учир, бүгдийг зааж өгөх хэрэггүй. Иймээс та хүүхдэдээ шинэ эд зүйлтэй танилцах боломжийг тогтмол олгож байгаарай.
3. Ярьж сургах дасгалыг давтах
Ингэснээр тэд дэлхий ертөнц болон өөрийг нь хүрээлэн буй орчны талаар бага багаар мэдлэгтэй болно.
4. Шинэ өгүүлбэр хэлэх
Эцэг эхчүүд хүүхдээ 2 нас хүрмэгц шинээр өгүүлбэрүүд хэлж өгөх хэрэгтэй.
5. Тэдэнтэй хамт тоглох
Тоглоомууд хүүхдийн үгсийн санг нэмэгдүүлэхэд тусална. Тэд өөрийн эд зүйл болон бусдын үйл хөдлөлд анхаарал хандуулж эхлэх ба тоглоомуудтайгаа харьцаж, бодол санаагаа хэлдэг болно.
6. Өөрийн гэсэн ойлголттой болоход нь туслах
Энэ чадварыг эзэмшүүлэх нь хэл ярианд ач тустай байдаг. Та тусгай зориулалтын тоглоомуудыг түүнд санал болгож, хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг нь хараарай. Түүнд өөрийн гэсэн ойлголт бага багаар сууж эхэлнэ.
2-3 настай
Энэ насан дээрээ таны хүүхэд илүү боловсронгуй болж ирэх ёстой. Тэднийг илүү сайн ярихад туслахын тулд дараах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээрэй:
- Ойлголттой болох
- Дуу чимээний төсөөлөлтэй болох
- Сонсох
- Зөв амьсгалах
Хүүхдийнхээ харилцах чадварыг хөгжүүлэхийн тулд дараах аргуудыг туршиж үзээрэй:
- Өөрөө өөртэйгөө ярилцах – богино өгүүлбэрээр үйл хөдлөлийг удаанаар тайлбарлах, асуулт асууж, чанга дуугаар хариулах
- Хүүхдийн талаар хэлэх – тэдний юу хийж байгаа талаар хэлэх, яагаад, юу болох талаар ярих
- Та ойлгохгүй байгаа юм шиг дүр эсгэж, тэднээр зөв үг хэлүүлэх гэж оролдох
- Тэдний ярьж буй зүйл дээр нэмэрлэх – хэлсэн зүйлийг нь давтаж хэлэх
- Тохиромжтой дуунуудыг сонсгох
Ямар шинж тэмдгүүд илэрвэл мэргэжилтнээс зөвлөгөө авах шаардлагатай вэ?
- 12 сартай болох үедээ таны хүүхэд дуу хоолойнд чинь хариу үйлдэл үзүүлэхгүй байх
- 2 настай болох үедээ таны хүүхэд таныг танихгүй байх эсвэл инээмсэглэж мэдээлэл хүлээж авахгүй байх (дүрс, өнгө, биеийн хэсэг, танил амьтад) эсвэл бусад хүүхдүүдтэй харьцахаас цааргалах
- 3 настай болох үедээ уялдаа холбоотой өгүүлбэрүүд хэлж чадахгүй байх
Та хүүхдийнхээ хэл ярианы хөгжилд хэрхэн анхаардаг вэ? Танд өөр нэмж хэлэх зөвлөгөө байна уу? Тийм бол бидэнтэй санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай.
Delgermaa Deegii
2019/11/22 at 14:09
Үүрийнтуяа Г.
Цэен Дарьжав
2019/11/22 at 14:36
If
Dashnyam Dashka
2019/11/22 at 21:33
Jar Gal
Ariuntuya Uvgunkhuu
2019/11/22 at 23:04
Sarangerel Ganbat
Ганбаатарын Ану
2019/11/22 at 23:29
Гүнд Отгонсүрэн
Энхжаргал Уранбилэг
2019/11/23 at 23:06
Lkhamaa Jasmine