Гал тогооны өрөөндөө тарихад хамгийн тохиромжтой цэцэг, ургамлууд. Гэрийг тань чимэглэнэ, бас арчилгаа ч багатай

0

Тасалгааны цэцэг шиг гэр орныг амьдаар чимэх зүйл үгүй. Гэхдээ олон гэрийн эзэгтэй нар онцгой агаартай гээд гал тогоондоо цэцэг ургамал тарьдаггүй. Агаарын хэм, чийгшил байнгын өөрчлөлттэй, нэвт үлээх салхи, хэт халалт гээд энэ орчинд цэцэг ургамал тэр болгон амьд үлдэхгүй. Гэхдээ гал тогоонд таныг гэрийг чимэглэн ургах олон тасалгааны цэцэг бий гэдгийг дуулгая.

© DepositPhotos

Гал тогооны өрөөг халуун орны  ургамлаар ч чимэглэж болно. Та бүхэндээ арчилгаа багатай 5 тасалгааны цэцгийг танилцуулахаар бэлдлээ. Гэрийг тань ч чимэглэнэ, бас арчилгаа багатай.

Арчилгаа бага шаарддаг ургамлууд

1. Цитрусын мод

Нимбэг, жүрж бас мандарин анхилуун үнэртэй энгийн арчилгаатай энэ ургамал агаарыг цэвэршүүлнэ, мөн өвчин үүсгэгч бактерийг устгах чадалтай. Тэгээд бас өнгөлөг тул баяр хөөр нэмнэ. Өтгөн навч, хурц өнгийн жимс, цитрус жимсний өөрийн үнэр гал тогооны өрөөг яг л диваажингийн булан болгоно. Гал тогоонд 30 см-аас 1 м хүртэл хэмжээтэй чимэглэлийн зориулалттай мод сонговол илүү тохиромжтой. Цитрус нэвт салхинд тэсвэргүй гэдгийг анхаараарай, тиймээс хаалганы хажууд болон байнга онгойлгодог цонхны ойролцоо огт тавьж болохгүй.

© DepositPhotos

 

2. Ногоодой/хлорофитум

Түгээмэл ургамал бөгөөд агаар цэвэрлэж бас гоёмсог харагддаг. Ногоодой нь нэвт салхинд тэсвэртэй, хэмийн өөрчлөлтийг ажиггүй давна, чийгшлийг мөн адил тэсвэрлэх чадвартай ажээ. Уг цэцгийг байнга услаад байх ч шаардлагагүй. Хавар нь цагаан цэцгийн дэлбээ гарна. Уг цэцэг өөрөө саглагар болохоор гэрээ хүссэнээрээ чимж болно. Хэр саглагар ургах нь цэцэг дээр тусах нарны гэрлээс шалтгаална.

© DepositPhotos

 

 

3. Мөнхрөө

Халуун, хүйтэнд сайн ургана, сүүдэр, нарны алинд нь ч ажрахгүй. Нэвт салхи, хэт чийгшил эсвэл агаарын хуурайшил түүнд юу ч болохгүй. Мөнхрөө ганц зүйлд л дургүй – байнгын усалгаа. Тиймээс онцын арчилгаа шаардахгүй энэ цэцэг таны гэрт яг тохирно. Үндсээсээ шулуун дээш ургадаг цэцэг гэрийн өнгө төрхийг өөрийнхөөрөө чимнэ, гэрт агуулагдах хорт бодисыг өөртөө шингээдэг сайн талтай.

© DepositPhotos

 

4. Каланхоэ

Каланхоэ халуун орчинд удаан байх дургүй, мөн чийгшилд тэсвэртэй. Гэрэл сул орчинд сайн ургана. Тиймээс нарнаас хол аль нэг буланд хамгийн тохиромжтой. Зөвхөн өнгө үзэмжээрээ гэр орныг чимэглээд зогсохгүй мөн эмчилгээний үйлчилгээгээр ч алдаршсан. Улаан, ягаан, цагаан, шар цэцэгтэй гээд олон төрлөөр ургана. Тод ногоон навч нь өнгө өнгийн цэцэгтэйгээ гайхалтай зохицжээ.

© DepositPhotos

 

5. Бенжамины удамбор/фикус

Удамбор – агаар цэвэршүүлэх чанараараа дээгүүрт бичигдэх ургамал – тоос шороо, хорт бодисыг цэвэрлэнэ. Услуулах дуртай, бас гэрэл сайтай газар ургана. Ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай хэмээгддэг. Удамбор цэцэг нь 2-3 метр хүртэл ургах тохиолдол ч бий. Өтгөн навчнууд нь ургамлыг хүссэн хэлбэрт оруулж засах боломжийг олгожээ.

© DepositPhotos

Мөн гал тогооны өрөөндөө цэцгийн саванд анхилуун үнэртэй хоол хамтлагч ногоо тарьж болно. Гоёмсог, мөн жилийн дөрвөн улиралд шинэхэн ногоо хэрэглэх боломжтой. Үүнээс гадна гал тогооны цонхны тавцан дээр кактус, герань, апипремнум, тэр ч бүү хэл авокадо тарьсан ч болно шүү. Тиймээс гал тогоондоо хүссэн цэцгээ тарь, хоол хийх сэтгэл зүй ч өөдрөг болж амттай хоолоо гэр бүлээрээ амтархан идэж байх болтугай.

11
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *