Өлгийтэй хүүхэд шиг бөх гэгч нь унтаж амрахад туслах 10 төрлийн шидэт ундаа. Ямар ч нойрны эмнээс илүү үр дүнтэй!

0

Өдөр хоног илүү уртсаж, төдий чинээ хийх ёстой ажлууд сунжирч, санаа зовох цаг ч гарахгүй болж байна. Бид ажлуудаа цагт нь амжуулахын тулд хурдтай байх хандлагатай байдаг учраас энэ нь сайн унтаж амрахад саад учруулдаг. Насанд хүрэгчдийн хувьд өдөрт 7-9 цаг унтах хэрэгтэй гэж үздэг бөгөөд ингэснээр бие болон оюун санаа амардаг. Гэсэн хэдий ч, хэрэв танд унтахад асуудал үүсэх болсон бол, та эдгээр байгалийн гаралтай бэлдмэлүүдийн туслалцаатай сайн унтаж амрах болно.

Бид таныг шөнө тавтай сайхан нойрсож, маргаашийг эрч хүчтэй угтаасай гэж хүсэж байна. Тийм ч учраас энэ зорилгод хүрэхэд чинь туслах шидэт ундаануудын жорыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Халуун сүү

Халуун сүү бол тав тухтай, бөх гэгч нь унтахад туслах хамгийн шилдэг арга юм. Найрлагандаа триптофан агуулдаг бөгөөд энэ нь тархин дахь серотонин дааврыг нэмэгдүүлдэг. Аз жаргал болон сайн сайхан мэдрэмжийг бидэнд өгдөг бодис билээ. Үр дүнд нь мелатонин даавар ялгарна. Ингэснээр унтаж чадахгүй сэрүүн байх, архаг нойргүйдэлд орсон үед богино хугацаанд унтахад тусална.

 

2. Гаатай цай

Гаатай цай ходоод өвдөхийг зогсооно. Учир нь найрлаганд нь үрэвслийн эсрэг үйлилгээтэй бодис байдаг. Ачаалал авсан булчинг нөхөн сэргээж, биеийг зөв амрах боломжийг олгоно. Хэрэв та шалгалт өгөх эсвэл чухал илтгэл тавихаар бэлдэж байгаагаас гадна шөнө унтаж амрах хэрэгтэй байгаа бол энэ цай хамгийн зөв сонголт байх болно.

 

3. Интоорын шүүс

Интоорын шүүс сүүний адилаар триптофан агуулдаг. Мелатонин буюу бөх унтаж амрахад тусалдаг дааврыг ялгаруулна. Энэ шүүсийг нойргүйдлийн эмчилгээнд хэд хэдэн удаа туршиж үзэж байсан бөгөөд үр дүнд нь хамгийн найдвартай арга болохыг баталсан. Үүнийг уснаар шөнө илүү олон цаг амар тайван унтаж чадна.

 

4. Кокосын сүү

Кокосын сүү найрлагандаа магни болон кали агуулдаг. Эдгээр эрдэс бодисууд нь булчинг амраах, сайн унтаж амрахад тусладаг байна. Дээрээс нь нэмж хэлэхэд цусны даралтыг бууруулах болон бөөрөнд хаван үүсэхээс сэргийлэх ач тустай. Мөн их хэмжээний байгалийн электролит агуулдаг бөгөөд энэ нь биеийн тэнцвэрийг хангаж, амрахад тусална.

 

5. Бүйлс, сүүтэй гадилны өтгөн ундаа

Гадил ч гэсэн триптофан агуулдаг бөгөөд чухал 2 эрдэс бодистой хамтад нь хэрэглэж, булчинг амраах боломжтой: кали болон магни. Энэ жимс тайвшруулах үйлчилгээтэй учраас бие физиологийн стрессээс гайхалтайгаар ангижруулна. Мөн ширхэглэг болон нүүрс усаар баялаг тул ходоодонд цатгалан мэдрэмж төрүүлж, унтах эрмэлзлийг нэмэгдүүлнэ.

 

 

6. Ногоон цай

Антиоксидантаар баялаг ногоон цайг өдрийн аль ч цагт ууж болно. Гэхдээ унтах үедээ кафейны агууламжгүй ногоон цайг уух хэрэгтэй. Энэ нь найрлагандаа тианин буюу амрах болон бие физиологийн стрессээс ангижруулахад тусалдаг бодис бөгөөд шөнийн турш бөх гэгч нь унтахад сайн нөлөө үзүүлнэ.

 

7. Бүйлстэй сүү

Бүйлсэнд сайн унтаж амрахад туслах хүний биед хэрэгтэй бүх зүйл байдаг. Магнигаар баялаг учир бүйлстэй сүү унтахад тусалдаг болох нь батлагдсан. Үнээний сүү шиг бүйлстэй сүүнд триптофан агуулагддаг учир, хүний бие мелатонин дааврыг ялгаруулна. Энэ даавар унтах хуваарийг тогтворжууна. Тийм ч учраас архаг нойргүйдэлтэй маш олон хүн мелатонинтой бэлдмэлийг авч хэрэглэдэг.

 

8. Алтантовч цэцгийн цай

Алтантовч цэцгийн цай биед амраах үйлчилгээг үзүүлнэ. Ходоод өвдөх, тэр дундаа хоол боловсруулах болон дотоод эдэд асуудал үүсэх үеийн өвдөлтөд хэрэглэх нь тохиромжтой. Түүгээр ч зогсохгүй, энэ цай стрессийн шинж тэмдгүүдийг багасгах, нойргүйдэл болон сэтгэл зовнилыг үгүй хийхэд үр дүнтэй болох нь батлагджээ.

 

9. Бамбайн өвсний үндэстэй цай

Бамбайн өвсний үндэстэй цай бөх унтаж амрахад тусална. Учир нь антиоксидант хүчлээр баялаг. Дээрээс нь нэмж хэлэхэд гэдэс хийгээр дүүрэх болон бие, оюун санааны стрессийг бууруулна. Судалгаагаар цэвэршилт явагдаж буй эмэгтэйчүүд энэ цайг уувал, сайн унтаж амрахад нь ач тустай болохыг баталжээ.

 

10. Ашваганда цай

Ашваганда бол эртний ургамал бөгөөд бие физиологийн олон асуудалд хэрэглэсээр иржээ. Кортизол буюу стресс болон сэтгэл зовниход нөлөөлдөг дааврыг бууруулах ач тустай. Оюун санааг тайвшруулж амраах үйлчилгээтэй гэдэг нь тогтоогдсоноос гадна шөнө амар тайван унтахад тусална.

Та бөх гэгч нь унтаж амрахын тулд эдгээр цайнуудаас ууж үзэж байсан уу? Алийг нь илүү их уух дуртай вэ?

6
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Дуучин Д.Батцэцэг

    Дуучин Д.Батцэцэг

    2020/03/15 at 10:11

    Рэгсүрэн Болортуяа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *