Хос камер бүхий шилдэг 7 ухаалаг гар утас

0

Хэрвээ танд сайн чанартай зураг авдаг ухаалаг гар утас хэрэгтэй бол эдгээр жагсаалтаас сонгох хэрэгтэй ба дараа нь та харамсахгүй байж чадна.

Сүүлийн үед олон гар утас хос камертай болж байгаа бөгөөд энэ нь макро, хөрөг зургийн үед арын фон ууссан байх, үндсэн деталь илүү тод гарах, чанарын алдагдалгүйгээр зүүм хийх, өргөн өнцгөөр зураг авах зэрэгт чухал ач холбогдолтой юм.

Энэхүү нийтлэлд бид хамгийн шилдэг загваруудыг сонгосон бөгөөд мэргэжилтнүүдийн (DxOmark, CNet, Techradar) болон хэрэглэгч нарын үнэлэлт дүгнэлт дээр үндэслэн сонголтоо хийсэн билээ.

iPhone X

Яг одоо худалдаж авч болох хамгийн шилдэг утас энэ байх болов уу. Энэ нь түүний камерт ч бас хамаатай юм. 12 Мп-ийн оптик тэнцвэржүүлэгчтэй хос камертай. Нэг дуран нь f/1.8 өрцтэй өргөн өнцөгт бол нөгөөх нь f/2.4 өрцтэй теледуран билээ. (үүний хүчээр хоёр дахин татах зүүм илүү чанартай болно) Зураг нь тод, сайхан гарах ба DSLR-аппарат бүхий макро, 7 мегапикселийн урд камерууд ч бас хэнд ч гологдохгүй.

Хангалттай автоматчилагдсан, хүчирхэг чипсет, нүүр царайгаар таних Face ID систем, IP67 стандартын ус, тоосны хамгаалалт гээд олон зүйлийг дурдах хэрэгтэй. Дутагдалтай тал нь хурууны хээ мэдрэгч байхгүй (энэ нь хүний дасалтай холбоотой зүйл), нэмэлт санах ой бүхий карт хийх боломжгүй, үнэ нь маш… маш өндөр.

Техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 5,8 инч (2436 × 1125 пиксел)
  • Процессор: Apple A11 Bionic
  • Санах ой: 3 ГБ шуурхай санах ой, багтаамж 64 ГБ
  • Камер: үндсэн – 12+12 Мп, урд талын камер – 7 Мп
  • ҮС: iOS 11

 

Samsung Galaxy S9 Plus

Одоо худалдаж авч болох хоёр дахь шилдэг утас гэж хэлж болох байх. Өмнөх загвараа бодвол S9 Plus нь 12 мегапикселийн хос камертай болсон байна. (энгийн S9 — дан камертай ) Ер нь ч S8-аас шинэчлэгдсэн зүйлтэй гэж харуулах хэрэгтэй байсан бөгөөд шинэ камер хийсэн хэмээн Samsung хэлдэг. Энэ нь ямар нэг сурталчилгааны арга заль биш бодитүнэн юм. Дэлхийд анх удаа өрц нь өөрчлөгдөх камерыг утсанд хэрэглэсэн (f/2.4-өөс  f/1.5 хүртэл) бөгөөд энэ нь S9 Plus-ийг тольт аппаратын хэмжээнд тун ойртуулж, янз бүрийн нөхцөлд чанартай зураг авах боломж бий болгож байгаа юм. Жишээ нь байгалийн зураг авахад тэрхүү байгалийн гэрэл бараг өөрчлөгдөхгүйгээр гарах ба харанхуйд авсан зураг нь боломжит дээд хэмжээгээр тод, хурц гардаг байна.

Мөн оптик тэнцвэржүүлэгчтэй бөгөөд супер удаашруулсан зураг авалт, дуу дарагч (нэгэн зэрэг 12 зураг авч нэг супер чанартай зураг болно), чанарын алдагдалгүй 2 дахин татах зүүм бий. Урд камер нь (8 Мп, f/1.7) арын фоныг ууссан байдалтай болгож чанартай зураг авна.

Бусад онцлог нь: хүчирхэг аппаратын платформ, нүдний торлогоор таних мэдрэгч, IP68 стандартын усны хамгаалалт, нэмэлт санах ой бүхий карт 400 ГБ хүртэл дэмжих боломжтой, стереодинамиктай. Зарим хүмүүс зураг боловсруулах нь хэт их, батарейн багтаамж бага … гэх мэтээр бичдэг боловч энэ нь тийм ч том хэмжээний дутагдал биш юм.

Техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 6,2 инч (2960× 1440 пиксел)
  • Процессор: Exynos 9810
  • Санах ой: 6 ГБ шуурхай санах ой, багтаамж 64 ГБ + microSD карт
  • Камер: үндсэн – 12+12 Мп, урд талын камер – 8 Мп
  • ҮС: Android 8.0
  • Батарей : 3500 мА/ц

 

Huawei P20 Pro

DxOMark сайт энэ утсыг хамгийн сайн камертай утас хэмээн нэрлэж байна. Утасны арын хэсэгт бүр 3 камер байх бөгөөд хос камер (үндсэн мэдрэгчийн хэмжээ 1/1,7″, өрц f/1.8, нягтаршил 40 Мп + монохром 20-мегапиксель бүхий сенсорын матриц нь 1/2.7″, өрц нь f/1.6) + 8 Мп нягтралтай, 80 мм-ийн фокусын зайтай, f/2.4 өрцтэй телевик. Энэ утас 3 дахин татах оптик таталт, 5 дахин татах гибрид зүүм-тэй бөгөөд ISO 102400 болон Super Slow-Mo-оор зураг авах боломжтой, хиймэл оюун ухаан бүхий оптик тэнцвэржүүлэгч, сайн автофокустай ба тэдгээрээс дутахгүй 24 мегапикселийн урд камертай.

Энэ утас нь маш хүчирхэг камертай билээ. Бүгд л ямар ч нөхцөлд авсан зураг нь тод, чанартай гардаг тухай бичдэг бөгөөд хар цагаан зураг нь маш өндөр чанартай болдог байна. Үүнээс гадна  P20 Pro нь маш сайн үзүүлэлттэй топ утасны нэг. Нэмэлт санах ойн картын оролт үгүй боловч 128 Гб багтаамж нь хангалттай билээ.

Техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 6,1 инч (2240 × 1080 пиксел)
  • Процессор: HiSilicon Kirin 970
  • Санах ой: 6 Гб шуурхай санах ой, 128 ГБ багтаамж
  • Камер: үндсэн – 40+20+8 Мп, туслах – 24 Мп
  • Батарей: 4000 мА/ц
  • ҮС: Android 8.1

 

Huawei Mate 10 Pro

“Нарийн төвөгтэй бодож боловсруулсан” хувилбар биш боловч илүү хямд. Leica брэндийн хос камертай (12 + 20 Мп, өрц f/1.6), оптик тэнцвэржүүлэгчтэй, хоёр дахин татах гибрид зүүм бий. Үндсэн болон туслах камерийн (8 мп, гэхдээ муу тал нь тогтсон фокустай ) зураг чанартай гарах бөгөөд зураг авч байгаа объектыг таних хиймэл оюун ухаантай.

Бусдаар хямд үнэтэй, сайн утас : топ хэмжээний чипсет, IP67 стандартын чийгний хамгаалалт, үзэмж сайтай их бие. Нэмэлт санах ой бүхий картны оролт байхгүй.

Техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 6 инч (2160 × 1080 пиксел)
  • Процессор: HiSilicon Kirin 970
  • Санах ой: 4 Гб шуурхай санах ой, 64 ГБ багтаамж
  • Камер: үндсэн – 12+20Мп, туслах – 8 Мп
  • Батарей: 4000 мА/ц
  • ҮС: Android 8.1

 

Honor 10

Honor  бол Huawei-ийн охин гэдгийг та мэдэх байх. Гэсэн хэдий ч хоёр брэнд хүчирхэг утас сайн үнээр үйлдвэрлэн гаргаж хоорондоо өрсөлдөж байгаа билээ. Шинэ Honor 10-ыг хямдхан топ утас гэж нэрлэж болно. Энэ хямд үнэтэй утас нь шилэн их биетэй, орчин үеийн дизайнтай, хос камертай (20 + 12 Мп, нэг сенсор нь монохром, AI функц бий, оптик тэнцвэржүүлэгчтэй), сайн процессортой билээ. Нэмэлт санах ойн карт хийх оролтгүй. Зураг маш сайн авдаг боловч гэрэлтүүлэг муу үед чанар нилээд сулардаг.

Техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 5,1 инч (1920 × 1080 пиксел)
  • Процессор: HiSilicon Kirin 960
  • Санах ой: 4 Гб шуурхай санах ой, 64 ГБ багтаамж
  • Камер: үндсэн – 20+12Мп, туслах – 24 Мп
  • Батарей: 3400 мА/ц
  • ҮС: Android 8.1

 

Xiaomi Mi8

Хятадын бас нэг шинэ топ утас мөн л топ процессор, хос камертай. f/1.8 и f/2.4 өрц бүхий хоёр дахин татахад чанар үл алдагдах зүүм, оптик тэнцвэржүүлэгч бий. Бас хиймэл оюун ухаан байгаа бөгөөд авсан зурагнаас сайныг нь ялгах, хамгийн сайн тохиргоо хийх зэрэгт ашиглана. Энэ утас дөнгөж худалдаанд гарч байгаа бөгөөд DxOMark-ын тест, хэрэглэгчдийн сэтгэгдэл зэргээс харахад камер нилээд өндөр үнэлгээтэй байна. Урд талын 20 мегапикселийн камер нь f/2.0 өрцтэй сайн чанартай бөгөөд таныг “сайхан харагдуулах” хиймэл оюун ухаан бүхий функцтэй.

Маш үзэмжтэй (iPhone X-ийг дуурайсан) энэ утасны хамгийн том дутагдал нь бага хэмжээний багтаамжтай батарей юм.

Техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 6,21 инч (2280 × 1080 пиксел)
  • Процессор: Qualcomm Snapdragon 845
  • Санах ой: 6 Гб шуурхай санах ой, 64 ГБ багтаамж
  • Камер: үндсэн – 12+12Мп, туслах – 20 Мп
  • Батарей: 3300 мА/ц
  • ҮС: Android 8.1

 

OnePlus 6

Сүүлийн үед нилээд нэрд гарч байгаа Хятадын бас нэг топ утас бөгөөд өнгөрсөн сард хамгийн их анхаарал татсан юм. Металл болон шилэн их биетэй, нарийн хүрээ бүхий орчин үеийн дизайнтай, iPhone-ы хуулбар биш ч үзэмжтэй утас билээ. Доторх эд анги OnePlus-ын заншил ёсоор хамгийн орчин үеийнх, камерийг нь ч бусдаас ялгарахаар хийхийг хичээсэн байна. Хоёр янзын Sony камер хэрэглэх ба 16 мегапикселийн IMX 519 нь оптик тэнцвэржүүлэгчтэй, f/1.7 өрцтэй бол 20 мегапикселийн IMX 376K бас бий. OnePlus 6-ын зургийн чанарыг харуулахын тулд Энэтхэгийн  Vogue сэтгүүлийн нүүрэн дээр энэ утсаар авсан моделийн зургийг тавьсан байдаг. Шинэчлэн сайжруулсан HDR, зураг авах параметрийн автомат сонголт бий.

Батарей илүү багтаамжтай байсан бол бүх зүйлийг сайхан гэх байв. Бас нэмэлтээр карт хийх оролт байхгүй бөгөөд энэ төрлийн оролт үеэ өнгөрөөж байгаа гэж үү?

Техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 6,28 инч (2280 × 1080 пиксел)
  • Процессор: Qualcomm Snapdragon 845
  • Санах ой: 6 Гб шуурхай санах ой, 64 ГБ багтаамж
  • Камер: үндсэн – 16+20Мп, туслах – 16 Мп
  • Батарей: 3300 мА/ц
  • ҮС: Android 8.1
7
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *