2015 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтууд

0

Гиннесийн дэлхийн дээд амжилтын анхны хэвлэл 1955 онд хэвлэгдсэн даруйдаа шахам Британий бестселлерийн жагсаалтыг тэргүүлж байсан түүхтэй. Өдгөө энэхүү ном дэлхийн 100 гаруй улс оронд 23 хэлээр хэвлэгдэн гардаг болжээ. Гиннесийн дэлхийн дээд амжилтын номын 60 жилийн ойгоор “Гиннесийн дэлхийн дээд амжилтууд 2015” ном хэвлэгдэж, өнгөрөгч 9-р сарын 11-нд худалдаанд гарсан билээ. Энэхүү номонд өгүүлсэн дээд амжилтуудаас та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа баяртай байна.

Хамгийн өндөр өсвөр насны хүү Брок Браун 1997 оны 4-р сарын 15-нд төрсөн. 2014 оны 4-р сарын байдлаар түүний өндөр 2,17 м байв. Тэрээр Шакил О’Нилоос ч том размерын гутал өмсдөг байна.

2015 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтууд 1

Эрэгтэй хүний хамгийн том афро үс 14,6 см өндөр, 21,6 см өргөн, тойргийн хэмжээ нь 154,3 см аж.

2015 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтууд 2

Гарынхаа хоёр толгойт булчинг ашиглан алим няцлагч, хамгийн хүчирхэг эмэгтэй Линси Линдберг гэгч энэ эмэгтэй Америкийн Лос Анжелес хотын иргэн.

2015 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтууд 3

Дэлхийн хамгийн том гитар 13 м 30 см урт, 5 м 2 см өргөн, 907 кг жинтэй.

2015 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтууд 4

Дэлхийн хамгийн том диско бөмбөлөгний диаметр 10,33 м.

2015 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтууд 5

Хоёр хөл дээрээ хамгийн хурдан явдаг нохой хойд хөл дээрээ 10 м зайг 656 секундэд, 5 м зайг урд хоёр хөл дээрээ 7,76 секундэд туулжээ.

2015 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтууд 6

Хамгийн нарийхан бэлхүүстэй эмэгтэйн бэлхүүсний тойрог ердөө 38,1 см. Кэти Юнг хэмээх энэ америк эмэгтэй Олд Мистик хотын иргэн аж.

2015 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтууд 7

Америкийн реппэр Eminem-ийн Rap God дуу нь хамгийн олон үгтэй дуу юм. Түүний 6 минут 4 секундын хугацаанд үргэлжлэх энэ дуунд 1560 үг хэлдэг байна.

2015 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтууд 8

Дэлхийн хамгийн урт хэлтэй хүнээр Калифорний иргэн Ник тодорсон ба түүний хэлний урт 10 см аж.

2015 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтууд 9

Дэлхийн хамгийн намхан муурны өндөр 13 см.

2015 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтууд 10

Комик номны хамгийн баян цуглуулгыг эзэмшигч Bob 8 настайгаасаа цуглуулгаа эхлүүлсэн ба одоо тэрээр 52 настай. 2014 оны 5-р сарын 1-ний байдлаар 94,268 ширхэг гайхалтай комик номнуудыг цуглуулсан байв. Түүний цуглуулгын жин 8,3 тн орчим аж.

2015 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтууд 11

Дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэй Светлана Панкратова, дэлхийн хамгийн бяцхан эр Хи Пинжиний хамт. Сагсан бөмбөгчин байсан энэ эмэгтэйн хөлний урт 132 см бөгөөд биеийн өндөр нь 195 см юм байна. Тэрээр Оросын Волгоград хотод төржээ. Харин дэлхийн хамгийн намхан хятад эр 74 см өндөртэй аж.

2015 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтууд 12

Дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчнээр бага Роберт Жон Дауни тодорсон. Тэрээр өнгөрсөн жил 76,7 сая долларын ашиг орлого олжээ.

2015 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтууд 13

Охайо мужийн иргэн Бета Жонсон дэлхийн хамгийн том yo-yo тоглоомыг бүтээжээ. 3 м 58 см-ийн диаметртэй, 2096 кг жинтэй энэ тоглоом ижил хэмжээ, жин бүхий хоёр диск, тэдгээрийг холбогч тэнхлэг, дээс зэргээс бүрдэх ба дүүжмэгийн зарчмаар ажилладаг байна.

2015 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтууд 14

Дэлхийн хамгийн урт хумстай эмэгтэй Ли Редмонд 1979 оноос хумсаа ургуулж эхэлжээ. Бүртгэлийн үед түүний хумсны урт 7 м 51,3 см байжээ.

2015 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтууд 15

Жеймс Бондын шүтэн бишрэгч 47 настай Ник Беннетт нууц тагнуул 007-той холбоотой 12,463 эд зүйлсийг цуглуулсан нь дэлхийн хамгийн баян цуглуулга юм.

2015 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтууд 16

Дэлхийн хамгийн бяцхан гэр-чиргүүлийг Лондонгийн иргэн Янник Рид бүтээжээ. 2 м 39 см урт, 1 м 53 см өндөр, 79 см өргөн энэ чиргүүлд ор, дотор гэрэлтүүлэг, зурагт, тосгуур, гал тогоо гээд бүх зүйл бүрэн багтжээ.

2015 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтууд 17

29 настай Нэнси Зифкер хөлөө ашиглан нум сумаар хамгийн хол зай дахь байг оносон нэгэн. Тэрээр 6 м 10 см-ын зайд байгаа 24 см диаметртэй байг оносон байна.

2015 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтууд 18

Туркын фермер Султан Кёсен нь дэлхийн хамгийн өндөр хүн бөгөөд 251 см өндөртэй. Түүний өмнөх дээд амжилтын эзэн нь Украйны Леонид Стадник гэгч байсан ба тэрээр 257 см өндөртэй байжээ.

2015 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтууд 19

Дэлхийн хамгийн хүчирхэг сахал 63,80 кг жинтэй хүнийг өргөдөг.

2015 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтууд 20

Дэлхийн хамгийн алдартай сэлүүрт завьчны нэг Саймон Чок Атлантын далайг 6 удаа, Энэтхэгийн далайг 2 удаа туулснаараа дэлхийн дээд амжилтын номонд оржээ.

2015 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтууд 21

Мартин Скорсезийн The Wolf of Wall Street кино хамгийн их хараалын үгтэй кино болжээ. Энэ кинонд дунджаар 3,81 минут тутамд 1 хараалын үг хэлэгддэг ба нийтдээ 687 удаа хараал хэлэгддэг аж.

2015 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтууд 22

Техаст хамгийн хол үсэрдэг гэрийн тэжээмэл муур бүртгэгдсэн нь 1,83 м хол харайдаг аж.

2015 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтууд 23

Дэлхийн хамгийн том гольфын цохиурын урт 4 м 39 см урт.

2015 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтууд 24

18
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. О. Мягмарнаран

    2015/10/16 at 10:51

    Сэтгэгдэл *янзтай байна аа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *