Bluetooth-д суурилсан машины дугуйн даралтыг хянах шинэ систем

0

Бидний өдөр тутмын хэрэглээ болсон машины маань дугуйн даралт хэвийн байгаа эсэхийг хянадаг шинэ систем бий болжээ. FOBO Tire хэмээх Tire Pressure Monitoring System (TPMS) систем нь ухаалаг гар утастай Bluetooth-ээр холбогдох ба гар утастай нэгэн зэрэг ажиллах In-Car мониторингийн нэгжтэй хамт ирэх аж. Тиймээс ухаалаг гар утас чинь байхгүй тохиолдолд ч гурван түвшний сэрэмжлүүлэх дохиог хүлээн авах боломжтой юм байна. 7 хоногийн 24 цагийн турш бидний машины дугуйг хянах уг систем машин унтраатай байх үед ч ажилласаар байх юм.

Bluetooth-д суурилсан машины дугуйн даралтыг хянах шинэ систем 1

FOBO Tire нь ямар нэгэн гадаад хүчний эх үүсвэрийг ашиглахгүй, 2 жил хүртэл хугацаагаар ажиллах, хялбархан сольж болдог батерейнуудтай юм байна. FOBO Tire-ыг гэр бүл, найз нөхдөөрөө хуваалцан ашиглаж болох бөгөөд ухаалаг гар утаснаасаа ердөө ганцхан апп-аар 20 хүртэл тооны автомашины дугуйг нэгэн зэрэг хянах боломжтой. Мөн машиндаа ижил FOBO Tire-аас 100 хүртэл тооны ухаалаг гар утас хэрэглэгч мэдээллийг хүлээн авах аж. FOBO Tire-ыг ямар нэгэн мэргэжлийн тусламжгүйгээр 5 хүрэхгүй минутанд суулгахад зүгээр л дэлгэцэн дээр гарч байгаа зааврыг дагахад л болох юм.

Bluetooth-д суурилсан машины дугуйн даралтыг хянах шинэ систем 12 Bluetooth-д суурилсан машины дугуйн даралтыг хянах шинэ систем 11 Bluetooth-д суурилсан машины дугуйн даралтыг хянах шинэ систем 10 Bluetooth-д суурилсан машины дугуйн даралтыг хянах шинэ систем 9

FOBO Tire мэдрэгчүүд болон In-Car нэгжийг дахин ашиглах боломжгүй. FOBO Tire нэг бүр эзэмшигчийн тусгай FOBO cloud account-аар цоожлогддог. Мэдрэгчүүдийг сэлбэг хэлбэрээр тусад нь худалдан авч болно. Усны хамгаалалттай, бат бэх, цаг агаарын эрс тэс нөхцөлд ч тэсвэртэй уг төхөөрөмж эзэмшигчийг машинаасаа 30 метрийн алсад байх үед ч мэдээлэл дамжуулах аж.

Bluetooth-д суурилсан машины дугуйн даралтыг хянах шинэ систем 8 Bluetooth-д суурилсан машины дугуйн даралтыг хянах шинэ систем 7 Bluetooth-д суурилсан машины дугуйн даралтыг хянах шинэ систем 5

Энэ 11-р сараас эхлэн худалдаалагдаж эхлэхээр төлөвлөгдөж буй уг төхөөрөмж 90 долларын үнэтэй байх юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *