Галт уул сэргэн уур, лаваа цацах нь хотыг устгаж, хүний амийг авч чадах аюултай зүйл. Гэтэл Хавайд 10 долоо хоногийн турш сэргэн, идэвхтэй байгаа Килауэа галт уул хүмүүст ер бусын, тун аятайхан гэнэтийн бэлэг барьсан байна. Энэ бүгд 5-р сарын 3-нд эхэлсэн бөгөөд тэрээр 600 гаруй орон байрыг устгасан боловч хүний амь нас эрсдээгүй байна. Эвдрэл сүйрлээс гадна энэ галт уул жинхэнэ үнэт чулуугаар бороо оруулсан бөгөөд энэ нь ямар нэг тоглоом тохуу биш бодит үнэн явдал юм.
Хавай дахь Килауэа галт уул 5 долоо хоногийн турш идэвхжиж, уур лав цацаж байна
Энэ хугацаанд 600 гаруй орон байр сүйтгэсэн боловч хүмүүст нэгэн ер бусын гэнэтийн бэлэг барьжээ
Лавын оронд жинхэнэ үнэт чулуугаар бороо оруулсан байна
Энэ бол оливин хэмээх эрдэс бөгөөд галт уулын гаралтай билээ
Галт уул сэргэхэд энэхүү ногоовтор туяа бүхий өнгөтэй жижиг чулуунууд чөлөөлөгдөн гарч ирсэн байна
Одоо энэ чулууг арлын хаа сайгүй олж болох нь
Хавайн их сургуулийн геологич Шерил Гансеки үүнийг оливин мөн болохыг тогтоож гарал үүсэл нь галт уул сэргэсэнтэй холбоотой гэж үзэж байна.
Ийм чулууны карат нь 450 доллар орчим үнэтэй
Нутгийн хүмүүс энэ чулууг эрэг, гудамж гээд хаа сайгүй олж түүсээр байна
Тэд энэ чулууг “Килауэа-ийн жижиг чулуу” хэмээн нэрлэжээ
Хэн нэг нь удалгүй асар их баяжих бололтой. Байгаль дэлхий гэж үнэхээр онцгой зүйл шүү!