Приус машины тухай таны заавал мэдэж байх ёстой 9 сонирхолтой баримт

4

Тоёота Приус машин Монголчуудын хувьд хэдийнээ сайн танил болсон.

Өнөөдөр УБ хотын гурван машин тутмын нэг нь приус гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу. Иймд бид уг машины талаарх сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. Хэрэв та приус машин унадаг бол эсвэл авахаар төлөвлөж байгаа бол танд энэ мэдээ үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.

1. Нэрний учир

Prius гэдэг нь энгийн нэр биш. Тоёота компани уг машины дизайн болон нэрэн дээр маш их хэмжээний судалгаа хийсэн гэдэг. Үр дүнд нь машины дизайн даруухан хэрнээ өвөрмөц болсон. Ерөнхийдөө нэрний учрыг цаг хугацаатай холбож тайлбарлаж байна. Prius гэдэг нь латин үг бөгөөд “Цаг хугацаатай хамт урагшлах” гэсэн утгатай. Анх 1997 онд гибрид машин үйлдвэрлэгдэж эхэлсэн цагаас хойш энэ нэр хүмүүсийн чихэнд хоногших болсон билээ.

2. Анхны масс-гибрид машин

1990-ээд оны сүүл үеэс эхлэн автомашин үйлдвэрлэгчид гибрид машин үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх болсон. Тэдний цөөн хэд нь масс-гибрид машин үйлдвэрлэж байснаас Тоёота Приус хамгийн анхны газ-цахилгаан бүхий масс гибрид машин юм.

3. 4 үе дамжсан 6 сая гаруй борлуулалт

Бид уг машины 4 үе дамжсан өөр төрлүүдийг харсан. Хамгийн эхний загвар 1997 онд, дараагийнх нь 2003 онд, үргэлжлээд 2009 онд, харин хамгийн сүүлийн загвар нь 2016 онд үйдвэрлэгджээ. Эдгээр жилүүдэд ойролцоогоор 6 сая гаруй хэрэглэгч уг машиныг хөлөглөж байгаа гэсэн судалгаа байдаг байна.

4. Шатахууны нөлөө

Гибрид машинууд шатахууныг бага идэх зориулалттай байдаг. Тоёота компани уг жишгээр Приус машиныг үйлдвэрлэсэн бөгөөд АНУ-д гэхэд хамгийн бага шатахуун зарцуулдаг машинуудын тэргүүн эгнээнд бичигдэж байна.

5. Алдар нэр

Уг машиныг ойролцоогоор 70 гаруй оронд импортолдог гэсэн тоо баримт бий. Энэ нь дэлхий дээрх хамгийн эрэлт хэрэгцээ ихтэй гибрид машин гэсэн үг юм.

6. Баталгаа

Тоёота компани хэрэглэгчдэд хамгийн сайн баталгаа, үйлчилгээ үзүүлдэг. Приус машины хувьд ч ялгаагүй адилхан бөгөөд 150,000 миль явахад ямар ч асуудал гарахгүй батерейг хэрэглэгчдэд санал болгодог. Хэдий тийм ч энэ нь улс болгонд харилцан адилгүй өөр байдаг.

7. Сайн чанарын батерей

Тоёота Приус машин маш сайн чанарын батерейтэй. Жишээ нь уг машины хоёр дахь загварын хувьд 38 модуль никел бүхий Панасоник брэндийн батерейтэй байдаг. 40-60 хувийн цэнэгтэй байхад ямар ч асуудалгүй гэж ойлгож болно. Учир нь 100 хувийн цэнэгтэй байвал батерейны ажиллах горим, хугацаанд сөрөг нөлөө үзүүлдэг.

8. Батерей нь амархан мууддаггүй

Тоёота Приус машины батерей хүчтэй, сайн чанарынх байдаг учраас насан туршийн баталгаа өгдөг. Үүнийг туршилтаар хүртэл баталсан бөгөөд 2002 онд үйлдвэрлэгдсэн Приус машины батерейг 2011 оны Приус машинд хийхэд ямар ч асуудалгүй ажиллаж байсан байна.

9. Дахин давтагдашгүй патентууд

Саяхан Приус автомашин их хэмжээний патентыг өөрийн нэр дээр бүртгүүлснийг Тоёота компаниас мэдээллэжээ. 2004-2009 оны хооронд гэхэд Тоёота компани ойролцоогоор 530 патентыг өөрийн болгож эзэмших болсон байна.

21
ХөөрхөнХөөрхөн
14
ГайхмаарГайхмаар
9
Ха ХаХа Ха
8
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Sundui Otgoo

    Sundui Otgoo

    2018/06/20 at 23:54

    Sunduihuu Anhbayar

  2. ҮХЭР МОНГОЛЧУУДАД

    2019/10/05 at 21:28

    Шинэ Приус анх удаа худалдан авагчид очиход дагалддаг заавар дээр Энэ машинд 2 цагаас урт үргэлжилсэн хугацаагаар сууж явахыг зөвлөхгүй гэж бичсэн байдгийг 10 дахь баримтаар яагаад бичихгүй байна. Энэ машиныг чинь Япондоо бол ҮРЖЛИЙН НАСНЫ ХҮН хэрэглэдэггүй гэдгийг яагаад ард түмнээс нуугаад байна. Европ бол батерейтай нь бараг байхгүй Адаглаад Улаан-Үдэд хүртэл бараг байдаггүйг мэднэ биз дээ. Монголын үрс мөн цөөхөн гарах хэд нь суурь өвчтэй болцгооно доо. МОНГОЛЧУУД ӨНӨӨ МАРГААШИЙН ӨӨРСДИЙН ХЭДЭН ХАЛТАР МӨНГӨНӨӨС БОЛЖ ДЭЛХИЙ ХЭРЭГЛЭДЭГГҮЙ ХОРТОЙ МАШИНЫГ УНАЦГААХ ЮМ ДАА

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *