Зуны халуунд машиндаа юу үлдээж болохгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна!

2

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хэрвээ гадаа +30 хэмээр халж байгаа бол битүү машинд +60 хэм хүртэл халах ажээ, өөрөөр хэлбэл 2 дахин нэмэгдэж байна. Стэндфордын анагаахын ухааны их сургууль хэд хэдэн удаа судалгаа хийсэн. Наранд зогсож байгаа машин эхний 30 минутад гэхэд л 80%-иар илүү халж эхэлж байгааг уг судалгаагаар тогтоожээ. Ийм халуун ахуйн хэрэглээний зүйлд ямар гаж нөлөө үзүүлж болох нь ойлгомжтой мэт, битүү машинд орж суухад суудал, хянах самбар яаж халсан байдгийг та анзаарсан л биз дээ?

Халуун наранд машиндаа юу үлдээж болохгүй тухай танд танилцуулахаар бэлтгэлээ.

10. Лаазтай хийжүүлсэн ундаа

Лаазтай ундааг сэгсрээд халуун машинд тавихад буудаж машины бүхээгийг ундаагаар будаж орхино. Халуун машинд байсан лаазтай ундаа буудаж байсан тохиолдол маш их гардаг. Амттай ундааны толбыг арилгахад амаргүй, тийм учраас асуудлаас урьдчилан зайлсхийгээрэй.

 

9. Эм

Эмийн заавар дээр хэдий хэр хэмд хадгалах ёстой горимыг зааж өгсөн байдаг. Зарим нэг төрлийн эмийг хөргөгчинд хадгалах заалттай, жишээ нь антибиотик. Зарим нэг эмийн бэлдмэлийг тасалгааны хэмд буюу +25 хэмээс хэтрүүлэхгүй газар хадгална гэж заасан байдаг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, халуун нар хатуу шахмал эмийн чанарт шууд нөлөөлөхгүй ч гэлээ, эмийн үйлчилгээнд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлдөг болохыг анхааруулжээ.

 

8. Асаагуур

Асаагуурыг халуун хэмд ойрхон болон нарны шууд тусгалд орхихгүй гэсэн хатуу анхааруулгатай байдаг. Үүнд нарийн шалтгаан бий. Машины бүхээгт өндөр хэмээр халдаг болохыг бид мэднэ, энэ нөхцөл байдал нь асаагуур дэлбэрэхэд хүргэдэг байна. Хүмүүс асаагуур дэлбэрсэн олон таагүй тохиолдлыг дурсдаг – хуванцрын хэлтэрхий бүхээгийн хаа сайгүй, суудлын бүрээс нь түлэгдэж цоорно (хэрвээ асаагуур суудал дээр байсан бол), цонхнууд нь цуурах нэг нь цуурчээ. Энэ бол гайгүй үлдсэн машин гэж үзээд байгаа шүү.

 

7. Нарнаас хамгаалах тос

Нарнаас хамгаалах зориулалттай гэсэн мөртлөө наранд хамгийн эмзэг байдаг ажээ. Гайхах зүйлгүй, энэ бол үнэн. Нарнаас хамгаалах тосны орцууд нь нарны нөлөөнд амархан задарч эвдэгддэг байна. Сайнаар бодоход тосны үйлчилгээ муудаад үлдэнэ, муугаар бодоход – тосны сав халуунд задарч таны машины бүхээг тосон толботой үлдэнэ. Нарнаас хамгаалах тосыг аль болох +25-аас доош хэмд хадгалахыг хичээгээрэй.

 

6. Нарны шил

Халуунд машины бүхээгт үлдээсэн нарны шилний хүрээ таны нүүрийг түлэх магадлал өндөр, үүнээс гадна машины хянах самбар дээр үлдээсэн нарны шил наранд хайлж хэлбэрээ алдах магадлалтай ажээ. Харин линз – шатна. American Optometric Association–аас хийсэн анхааруулгаас харахад, нарны гэрэлд байгаа линз яг л томруулдаг шил шиг үйлчилгээ үзүүлнэ. Наранд байгаа томруулдаг шил яадгийг та сайн мэднэ дээ?

 

5. Савлагаатай ундны ус

Энэ сэдвээр хийсэн судалгаа хэд хэдэн өөр үр дүн өгөөд байгаа. Нэг талаасаа наранд халсан усанд BPA (бисфенол А) ялгарч эхэлдэг. Нөгөө талаасаа уг бодисын бага хэмжээ биеийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байна. Ямар тохиолдолд халсан ус эрүүл мэндэд хортой байх вэ? Онгойлгоод наранд орхисон савтай ус, ууж байгаад халуун машинд орхисон усанд нянгууд эрчимтэй үрждэг байна. Тиймээс онгойлгоод халуун наранд байсан уснаас болж аюулт өвчин тусах эрсдэл нэмэгдэнэ.

 

4. Улаан дарс

Хэрвээ оройн хоолондоо уух дарс авах гэж байгаа бол орой ажлаа тарах замдаа авахыг зөвлөж байна. Яагаад гэвэл халуун наранд удаан байсан улаан дарсны амт эрс мууддаг, мөн наранд халсан дарс исэж таглаа нь мулт үсрэх эрсдэлтэй ажээ. Үүнээс гадна халуунд халсан улаан дарсанд этилкарбамата (ЕС) гэх бодис бий болдог болохыг судалгаагаар тогтоожээ – хүний эрүүл мэндэд гаж нөлөө үзүүлэх канцорген юм.

 

3. Ухаалаг гар утас болон бусад цахилгаан хэрэгсэл

Хэвийн хэмд хүртэл удаан ашигласан ухаалаг гар утас болон бусад ухаалаг төхөөрөмжүүд халдаг. Тэгэхээр хэт өндөр хэм ийм төрлийн төхөөрөмжид сөрөг үр дагавартай болохыг та сайн мэдэж байгаа. Төхөөрөмжийг хиймлээр халаах нь тэдгээрийн ашиглах насжилтыг богиносгож байгаа хэрэг, халсан зай нь бусад эд ангиудыг гэмтээнэ – мэдрэгч дэлгэц, зөөлөн гэр, эд ангийг наасан цавуу зэрэгт.

 

2. Шүршдэг баллонууд

Үйлдвэрийн бүхий л төрлийн баллонууд үүнд хамаарна – дезодорант, үсний будаг, лак зэрэг болно. Энэ сэдэв хэдий маргаантай ч гэлээ, хэрвээ +48-аас дээш хэмтэй байвал баллон дэлбэрэх магадлал эрс нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үүнд нь гайхаад ч байх юмгүй, жишээ нь: үсний лакаар гал асааж тоглодгийг бид бүгд сайн мэдэж байгаа. Уг бодис нь шатамхай бодис шүү дээ.

 

1. Шилэнд наасан резинэн тогтоогч

Дээрх жишээнүүдээс харахад халуун наранд ямар ч ахуйн зүйлтэй болгоомжтой хандах ёстойг та харлаа. Сүүлчийн жишээ болгож танд жижигхэн, тэр болгон анхаарал хандуулаад байдаггүй зүйлийг танилцуулья. Гэмгүй гэмээр энэ зүйл бол шилэнд наалддаг резинэн тогтоогч юм.

Машины цонхонд наалттай байдаг энэ жижиг тогтоогч таны бүхээгийн гадаргууг цоолоод зогсохгүй бүр гал гарах ч шалтгаан болж чаддаг байна. Нарны тусгал хугарч (томруулдаг шил шиг л үйлчилгээ үзүүлнэ) зураг дээрх шиг л зүйл болно. Иймд анхаарал болгоомжтой байгтун.

 

Бонус: хүүхэд болон нохой

Энэ тухай анхааруулга өгөх нь гутамшигтай хэрэг боловч харамсалтай нь олон хүн үүнд үнэхээр хайхрамжгүй хандсаар байна. Хэнэггүй зангаасаа болж халуун наранд машиндаа хүүхэд, амьтдаа үлдээсээр л…

Жишээ нь гэхэд л, 2014 онд Dog Trust байгууллагаас нэгэн судалгаа хийжээ. 10 хүн тутмын нэг нь халуунд машиныхаа бүхээгт нохойгоо үлдээж үзсэн байв. Хайртай амьтны амь насанд аюул заналхийлэхэд ердөө 20-хон минут л хангалттай.

Хүүхдүүдийн хувьд ч мөн адил харамсалтай тоо баримт их бий. +46 хэм – эрүүл хүүхдийн биед үхлийн цохилт болох хэм юм.

Цонхоо онгорхой орхих нь халуун бүхээгт бүтэх үйл явцыг удаашруулж л байгаа болохоос бус ямар ч агаарын солилцоо байхгүй. Тиймээс хайртай хүүхэд, амьтдаа хайрлаарай.

31
ГайхмаарГайхмаар
8
БахархмаарБахархмаар
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Азура М.

    Азура М.

    2018/06/20 at 12:30

    Ч. Мийгаа

  2. Азура М.

    Азура М.

    2018/06/20 at 12:30

    Ч. Мийгаа

  3. Н. Дөлгөөн

    Н. Дөлгөөн

    2018/06/20 at 14:51

    Bilguun Demon agaa unshaarai

  4. Zoloo Zolzaya

    Zoloo Zolzaya

    2018/06/20 at 14:59

    Galaa Galbadrax

  5. Гоомарал Г.

    Гоомарал Г.

    2018/06/20 at 16:25

    Г. Саранзул

  6. Гоомарал Г.

    Гоомарал Г.

    2018/06/20 at 16:25

    Г. Саранзул

  7. Zaya Zaya

    Zaya Zaya

    2018/06/20 at 16:44

    ErdenejargalMunkhjargal #Б. Маргад JawhlanBatsaikhan marshal marshal

  8. Zaya Zaya

    Zaya Zaya

    2018/06/20 at 16:44

    ErdenejargalMunkhjargal #Б. Маргад JawhlanBatsaikhan marshal marshal

  9. Gandawaa Nyamdawaa

  10. Ч. Үүрцайх

    Ч. Үүрцайх

    2018/06/21 at 00:15

    Bold Boldoo

  11. Ganchulun Dashtseren

    Ganchulun Dashtseren

    2018/06/23 at 17:54

    medehed ilvvdehgvi zvil bna

  12. Ganchulun Dashtseren

    Ganchulun Dashtseren

    2018/06/23 at 17:54

    medehed ilvvdehgvi zvil bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *