Гэр цэвэрлэх цагаа хэмнэх 20 ухаалаг арга

1

Хамгийн энгийн арга заль ашиглан цаг зав, хүч хөдөлмөр зарцуулалгүй гэрээ хялбар аргаар хурдан цэвэрлэж болно.

Крантаа цэвэрхэн байлгахын тулд яах вэ?

Гэр цэвэрлэхдээ цагаа хэмнэх 20 ухаалаг арга 14

Крантны гадаргууг аль болох удаан хугацаанд цэвэрхэн байлгахын тулд лаваар бүрхсэн цаасаар үрээрэй (жигнэхэд хэрэглэдэг цаас). Ингэснээр та ариун цэврийн өрөөнд бага цаг зарцуулж болдгийг мэдэх болно.

Шалны модны алчуур

Гэр цэвэрлэхдээ цагаа хэмнэх 20 ухаалаг арга 1

Ихэнхдээ шалны модны алчуур дахин хэрэглэгдэхээргүй болтлоо мууддаг шүү дээ. Шинэ алчуур авахаар дэлгүүр явж цагаа үрэхийн оронд хуучин үслэг оймсыг ашиглаж болно.

Бялууны хэвийг цэвэрлэх

Гэр цэвэрлэхдээ цагаа хэмнэх 20 ухаалаг арга 2

Хэвээ хүнсний давсаар үрээд дараа нь цаасан алчуураар арчина. Ингэснээр зуурмаг амархан арилах болно.

Плиткээ хэрхэн шинэхэн мэт харагдуулах вэ?

Гэр цэвэрлэхдээ цагаа хэмнэх 20 ухаалаг арга 3

Зэвэрдэггүй ган дээр үлдсэн толбо, хурууны хээнд дахин санаа зовохгүйн тулд плитканы гадаргууг оливийн тосонд дүрсэн алчуураар арчиж дараа нь цэвэр алчуураар арчаарай.

Буйдан дээрх толбыг арилгах

Гэр цэвэрлэхдээ цагаа хэмнэх 20 ухаалаг арга 15

1 хоолны халбага сод, 1/3 аяга уксус, халуун ус (буцалсан биш), 1 хоолны халбага угаалгын нунтгийг хооронд нь холиод энэ холимгоор толбыг арилгаарай. Мөн содоо толбо болсон хэсэгт асгаад хэдэн цаг үлдээж дараа нь тоос сорогчоор соруулахад толбо арилсан байх болно.

Түлэгдсэн хайруулын тавгийг угаах

Гэр цэвэрлэхдээ цагаа хэмнэх 20 ухаалаг арга 16

Хайруулын тавагны ёроолыг усаар дүүргээд 1 аяга уксус нэмээд буцалгана. Гал дээрээс аваад сод нэмнэ. Холимог шажигнахаа больсны дараа усыг асгана. Хэрэв бохир үлдсэн бол гадаргууг нь содоор болгоомжтой арчаарай.

Шилэн эдлэлийг гялалзуулах

Гэр цэвэрлэхдээ цагаа хэмнэх 20 ухаалаг арга 4

Хундагануудаа гайхалтай тунгалаг болгохын тулд давсаар үрээд дараа нь усаар угааж арчилгүй өөрөөр нь хатаана.

Кофе чанагчийг цэвэрлэх

Гэр цэвэрлэхдээ цагаа хэмнэх 20 ухаалаг арга 5

Кофе чанагчинд уксус, уснаас адил хэмжээгээр хийнэ. Чанагчаа ажиллуулаад, буцлаад ирмэгц унтраана. Дараа нь дахин давтан хийнэ. Үүний дараа цэвэр ус хийж 2 удаа буцалгана.

Тавиур дээр тоос тогтоод байвал

Гэр цэвэрлэхдээ цагаа хэмнэх 20 ухаалаг арга 6

Тоосны алчуураа хувцасны ангижруулагчинд хийж норгоод тоосоо арчвал тавиур дээрх тоос хоёр дахин бага тогтох болно. Ингэснээр та хоёр дахин бага арчих болно гэсэн үг шүү дээ.

Өнгөр суусан аяга угаах

Гэр цэвэрлэхдээ цагаа хэмнэх 20 ухаалаг арга 7

Уксус, усыг адил хэмжээтэй авч холиод аяганд хийнэ. Нэг цаг дэвтээнэ. Цай болон кофены өнгөр энгийн угаагчаар хялбархан арилах болно.

Индүүгээ цэвэрлэх

Гэр цэвэрлэхдээ цагаа хэмнэх 20 ухаалаг арга 8

Модон хавтан дээр тугалган цаас тавиад давс асгана. Индүүгээ халаагаад дараа нь нэг минутын турш ширүүн хөдөлгөөнөөр давсан дээр гулсуулаарай.

Угаалгын өрөөний мөөгөнцрийг устгах энгийн арга

Гэр цэвэрлэхдээ цагаа хэмнэх 20 ухаалаг арга 9

Урьдчилан сэргийлэхийн тулд – 5 л усанд 1 шахмал фурацилин хийгээд ханаа угаана. Хэрэв мөөгөнцөр аль хэдийн ханан дээр үүсэн байгаа бол 1 шахмалыг 1 л усанд хийж угаагаарай. Ханаа цэвэрлэсний дараа өрөөг агааржуулах ёстойг бүү мартаарай.

Бөглөрсөн хоолойн бөглөөсийг гаргах

Гэр цэвэрлэхдээ цагаа хэмнэх 20 ухаалаг арга 10

Сод, давснаас адил хэмжээтэй авч хооронд нь холиод хоолой руу асгана. Үүний дараа дээрээс нь уксус асгана. 15 минутын дараа буцалсан усаар хоолойгоо зайлаарай.

Банн цайруулах

Гэр цэвэрлэхдээ цагаа хэмнэх 20 ухаалаг арга 17

2 хоолны халбага кальцжуулсан содыг 2 хоолны халбага хүнсний содтой хольж үүгээрээ чийгтэй баннаа арчина. 10 минутын дараа 50 гр уксус, 50 гр цайруулагчийг хооронд нь хольж эхний давхарга дээр асгана. Хагас цагийн дараа банныг усаар сайтар зайлаарай.

Түлэгдсэн хоол болон тосыг хэрхэн арилгах вэ?

Гэр цэвэрлэхдээ цагаа хэмнэх 20 ухаалаг арга 11

Түлэгдсэн хоол болон тосыг арилгахад ердийн давс хэрэг болно. Хайруулын тавагны ёроолыг давсаар дүүргээд бага зэргийн ус нэмнэ. 10 минут байлгаад угаагаарай.

Аяга таваг угаагчны тос, бохирыг арилгах

Гэр цэвэрлэхдээ цагаа хэмнэх 20 ухаалаг арга 12

Хуванцар саванд 2 аяга халуун ус, 2 хоолны халбага давс хийж холиод савандаа аяга угаагч порлоноо хийж хонуулаарай.

Шүршүүрийн шилэн дээрх савангийн толбыг хэрхэн арилгах вэ?

Гэр цэвэрлэхдээ цагаа хэмнэх 20 ухаалаг арга 18

Үүний тулд нойтон салфеткаар шилийг зүлгэж арчаад дараа нь цэвэрхэн порлоноор арчиж усаар шүршинэ.

Хагарсан өндөг цэвэрлэх

Гэр цэвэрлэхдээ цагаа хэмнэх 20 ухаалаг арга 13

Хагарсан өндгийг цэвэрлэх хамгийн энгийн арга – өндөг дээрээ давс асгаад 15 минут байлгасны дараа өндгийг цаасан алчуураар хамж авна.

Угаалтуураа хэрхэн гялалзуулах вэ?

Гэр цэвэрлэхдээ цагаа хэмнэх 20 ухаалаг арга 19

Угаалтуурын гадаргууг давс, нимбэгээр арчихад л хангалттай. Угаалтуур чинь гялалзаж, гал тогоо чинь анхилам үнэртэй болох болно.

Буйдангийн үнэрийг арилгах

Гэр цэвэрлэхдээ цагаа хэмнэх 20 ухаалаг арга 20

Тэжээвэр амьтны үнэр эсвэл зүгээр л тавилгынхаа үнэрийг арилгахыг хүсвэл лаванда цэцгийн эфирийн тос эсвэл нимбэгний шүүснээс 10 дусал, 1 хоолны халбага сод, 2 аяга бүлээн усыг хооронд нь хольж сэгсрээд буйдан руугаа шүршээрэй.

8
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Onkhor Dash

    2016/02/27 at 12:11

    Baigala Ganbold

  2. Pugi

    2016/02/27 at 23:15

    Hergtei zovlogoo bn bayrlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *