Орчин үеийн архитектур биднийг алмайруулж хэзээ ч дуусахгүй. Төгөлдөр хуурын хэлбэртэй байшин, халимны дүрстэй усанд хөвөх ресторан эсвэл усны гүнд орших теннисийн талбай хэлбэртэй рестораны гэрэл зургийг харж байсан биз ээ. Тийм ээ, эдгээр нь жинхэнэ урлагийн бүтээл хэмээгдэнэ. Зөвхөн газар дээрх барилга байгууламж биднийг алмайруулаад зогсохгүй мөн газар доорх архитектур ч гайхшируулна шүү. Үүний баталгаа – дэлхийн өнцөг булан бүрд орших метроны буудлууд.
Элсэн цөлд элсээр хийсэн туйпууг санагдуулам таазтай метроны буудал. Ираны Ширазд оршино
Стокгольмын метрополитен – нүд салгахын аргагүй гэрлийн ид шид
Энэ газрыг дэлхийн хамгийн урт “уран зургийн галерей” хэмээдэг юм
Метроны бүхэл бүтэн 90 буудал (100 буудлаас)–ын турш урлагийн төрөл бүрийн урсгалыг харуулсан урлагийн бүтээлтэй танилцаж болно.
Стокгольмын метро нь өөрөө Шведэд хэдэн сая жуулчдыг жил болгон татдаг ажээ
Стокгольмын газар доорх байгууламж – дэлхийн хамгийн гоё бас онцгой метрополитен юм. Олон буудал нь өөрийн гэсэн онцлогтой – зарим нэг засал чимэглэл нь ирээдүйн тухай уран зөгнөлт киноны хэсэг юм уу гэлтэй.
Канадын Монреалын метро өөрийн давтагдашгүй төрхөөрөө жуулчдын анхаарлыг татна
Москвагийн метро – нарийн уран хийцийг орчин үеийн загварт оруулж чаджээ
Будапештийн метроны буудал сансар огторгуйн туннель шиг л харагдана, Унгар
Неаполийн Толедо метро дахь урлагийн бүтээл, Итали
Хөx, саарал туяаг тусгай гэрлээр гэрэлтүүлсний үр дүнд ийм харийн юм шиг дүр төрхийг гаргаж чаджээ. Гэрэлтүүлгийн доогуур явахад зах хязгааргүй оддын доор эсвэл гүн хөx далайн усны гүнээр алхаж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ.
Гаосюний метроны буудал үнэхээр гоёмсог, Тайвань
Нью-Йорк дахь Сити-Холл буудал, АНУ
Сити-Холл буудал нь Нью-Йоркийн дурсгалт газруудын нэг хэмээгддэг. Харамсалтай нь одоо ажиллахаа больсон. Тойрог чиглэлийн зам нь орчин үеийн шаардлагад нийцэхгүй гэж үзжээ. Метроны галт тэрэгний тоог нэмэхийн зэрэгцээ буудлууд хоорондын зайг уртасгах шаардлага гарсан юм.
Энэ замыг 1945 онд хаасан. Гэхдээ жуулчид дуртай цагтаа сонирхон үзэх боломжтойгоор зохион байгуулсан байна.
Парисын “Арз-э-Метье” буудал таныг steampunk–ийн ертөнцөд оруулна
Хельсинкийн “Кейланиеми” метроны буудал таныг матрицын орчинд оруулах болов уу
Мадрид дахь “Аточа” буудлыг цэцэрлэгт хүрээлэн гэж хэлэхэд буруудахгүй, Испани
Сиднейн метроны буудлын давтагдашгүй дизайн, Австрали
Ташкентын метроны буудал дорнын хэв маягийг шингээжээ, Узбекистан
“Автово” метроны буудал, Санкт-Петербург
Анхны төслөөр бол энэ буудлыг дотроосоо гэрэлтэх 80 болроор чимэхээр байсан юм. Даанч модернистуудын шахалтад орж төсөл хэрэгжиж чадаагүй ажээ.
Чехийн Прагийн метро даруухан ч гэлээ загварлаг дизайнтай. Яагаад ч юм pop-it гэдэг алдартай тоглоомыг санагдуулаад л байгаа юм даа