Эрэгтэй, эмэгтэй хүний сэтгэл зүйн 12 ялгаа

0

Бид өөр, үүндээ ч бид сэтгэл хангалуун байдаг. Хүйсийн хоорондын ялгааг илтгэсэн зарим нэг сонирх татам жишээнүүдээс та бүхэнд хүргэж байна.

Хоч

  • Цэцгээ, Урнаа болон Номин нар өдрийн хоол идэхээр гарахдаа бие биенээ Хайраа гэж энхрийлэн дууддаг.
  • Харин Баяраа, Хосоо болон Билгүүн нар хашаа ч юм цуг гарах бол бие биенээ “Бүдүүнээ”, “Хөгшөөн” болон “бусад тусгай хоч”-оор дуудна

Кафед

  • Баяраа, Хосоо, Билгүүн кафед 20,000 доторх тооцоогоо хийх болбол бүгд л шууд 10,000-тийн дэвсгэрт гаргаж ирнэ. Хариултаа авах гэж ч сүйд болохгүй.
  • Бүсгүйчүүд тооцоогоо хийх болбол тооны машин гаргаж ирээд л хувааж бодож гарна.
  • Эрэгтэй хүн өөрт хэрэгтэй зүйлдээ хоёр дахин их үнэ төлж чадна.
  • Харин эмэгтэйчүүд хямдралтай бараа хараад өөрт хэрэггүй байсан ч шууд л авна.

Эрэгтэй, эмэгтэй хүний сэтгэл зүйн ялгаанууд 1

Угаалгын өрөөнд

  • Угаалгын өрөөнд эрэгтэй хүний 6 хэрэгсэл байдаг: шүдний сойз, шүдний оо, сахлын татуурга, шампунь, саван, алчуур
  • Эмэгтэйчүүдийн хувьд дунджаар 337 хэрэгсэл тоологджээ. Эдгээр хэрэгслийн 20-иос дээшийг нь эрэгтэйчүүд ялган харж чаддаггүй.

Хэрүүл маргааны байр суурь

  • Элдэв хэрүүл маргаанд эмэгтэй хүн сүүлийн үг хэлнэ.
  • Эмэгтэй хүний дараа хэлсэн эрэгтэй хүний сүүлийн үг дараагийн шинэ хэрүүлийн эхлэл болдог.

Ирээдүйн тухай үзэл бодол

  • Эмэгтэй хүн нөхөрт гартлаа ирээдүйдээ санаж зовж явдаг.
  • Эрэгтэй хүн эхнэр автлаа ирээдүйдээ санаа зовдоггүй.

Амжилт

  • Амжилттай эр хүн – эхнэрийнхээ үрэх мөнгөнөөс илүү гарах орлого олдог эр хүн
  • Амжилттай эмэгтэй хүн – тийм эр хүн олж чадсан эмэгтэй хүн

Гэр бүл

  • Суусны дараа нөхрийгөө өөрчлөгдөнө гэж эмэгтэйчүүд найддаг
  • Эрэгтэйчүүд эхнэрээ сууснаасаа хойш бүү өөрчлөгдөөсэй гэж хүсдэг, энэ хүслийг нь үл харгалзан эхнэрүүд өөрчлөгддөг.

Эрэгтэй, эмэгтэй хүний сэтгэл зүйн ялгаанууд 2

Сайхан хувцас

  • Эмэгтэй хүн дэлгүүр хэсэхдээ, цэцэг услахдаа, хог хаяхдаа, утсаар ярихдаа, ном уншихдаа ч сайхан хувцасладаг.
  • Эрчүүд хурим, тэмдэглэлт баярт очихдоо л сайхан хувцаслана.

Өөрөөрөө байх

  • Эрэгтэй хүн унтахдаа болон босохдоо адилхан харагддаг.

Хүүхдийн хувьд

  • Эмэгтэйчүүд хүүхдийнхээ тухай бүгдийг мэднэ. Хэзээ шүдний эмнэлэг орох, болзоо, сайн найз, дуртай ном, айдас, итгэл үнэмшил болоод хүсэл мөрөөдлийг нь мэднэ.
  • Эрэгтэйчүүд нэг гэрт цуг амьдарч байгаа балчирхан үрийнхээ тухай тийм ч ихийг мэддэггүй.

Өдрийн бодол

  • Эхнэртэй эр хүн өөрийнхөө алдааг мартсан нь дээр. Нэг гэрт нэг зүйлийг хоёр хүн санаж байх ямар ч шаардлага байхгүй.
48
Ха ХаХа Ха
8
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/02/28 at 11:09

    Manai zaluuchuud dalai lamiin ugiig sonshoosoo iluu buddiin shashniig gun sudalj. Orchin yeiin shinjlehuhaan medleiin talaar orhiduulj hooson bolood baina. Bi law huwidaa DalaiLamiig bisherdegch buddaag shutdeggui

  2. Hmm

    2017/10/26 at 10:27

    Tanai site gadaad pageuudig huulbarlahdaa l hamgiin sain umdaa…. uursduu joohon setge l dee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *