Эхнэр бид хоёр амралтаараа аялалд явахаар төлөвлөсөн тул хадам ээжийгээ хүүхэд хараад өгөөч гэж гуйсан юм. Би түүний хэлсэн хариултыг насан туршдаа мартахгүй!

1

Ихэнх тохиолдолд хүмүүс хадам ээждээ дургүй эсвэл маш болгоомжтой ханддаг. Харин миний цуг ажилладаг нэг залуу эхнэрийнхээ ээжийн тухай ярихдаа маш хүндэтгэлтэй ханддаг юм. Хадам ээжтэйгээ яаж ийм сайхан харилцаатай байж чаддаг байна аа гэсэн миний асуултанд тэр ингэж хариулж билээ:

“Эхнэр авахдаа би ирээдүйн хадам ээжтэйгээ маш болгоомжтой харьцдаг байлаа. Яагаад гэвэл найз нөхдөөсөө хадам ээж гэж ямар хэцүү, юм болгонд оролцдог тухай хангалттай сонссон байсан юм. Тэгээд ч хуримаа хийдэг тэр үед манай хадам ганцаараа амьдардаг байв, тиймээс манай гэр бүлийн амьдралд уйдсанаасаа болоод ёстой л нэг оролцож өгөх байх даа л гэж би бодож байв.

Цаг хугацаа өнгөрсөөр, хадам ээж маань ер үзэгдсэнгүй. Мэдээж өдөр болгон охинтойгоо утсаар ярина. Эхнэр маань ээжтэйгээ утсаар элдвийг шивнэлдэн ярьж байгааг би сонсоод л… Хадам ээжийн маань харилцаа үүгээр хязгаарлагдсан хэвээр байв. Удалгүй бид хүүхэдтэй боллоо, за одоо л манай гэрт ирж хүүхэд харж байгаа нэрээр манай гэрийн амьдралд оролцох нь дээ гэж бодож байтал манай хадам – хүүхдийн тэрэг, бүтэн хайрцаг хүүхдийн живх бэлдэж өгчихөөд сэмээрхэн алга болсон байв. Эхнэрийг ойрхон гарах шаардлагатай үед хадам ээж ирж хүүхэд харж өгдөг байсан. Тэгээд л болоо.

Нэг удаа надад гайхалтай сайхан санаа төрсөн юм. Зун ч дөхөж байлаа, эхнэртээгээ хамт далай руу явж аялах тухай санаагаа хэллээ. Харин хүүхдээ хадам ээж дээр түр үлдээе. Тэртээ тэргүй ганц бие хөгшин уйддаг биз, хүүхэдтэй ханьтай байж байвал зүгээр гэлээ. Эхнэр минь миний санааг тэр дор нь дэмжээд энэ санаагаа ээжид өөрөө хэл гэдэг юм байна.

Би хадмындаа очлоо, бас ч хоосонгүй ээ, хайрцаг чихэр барьчихсан. Хадам ээж инээд алдаад цай чанаж намайг дайллаа. Аав, ээж нь далайн эрэг дээр амарч байх хооронд зээ хүү нь эмээтэйгээ хамт зуныг өнгөрөөвөл зүгээрсэн гэж би хэллээ. Хадам ээж миний хэлэхийг сонсож дуусаад хариуд нь:

– “Би мэдээж хүүгээ өөр дээрээ авч үлдэхэд дургүйцэх юм алга, би ер түүртэхгүй. Хонгор хүргэн минь, надад хэлээд аль даа, 3 настай хүүгээ далайн эрэг дээр авч очих боломж ЧАМД дахиж хэзээ олдох бол? Энэ жил л шүү дээ. Яагаад гэвэл жилийн дараа – хүү 4 настай болно, өөрөөр хэлбэл арай өөр хүүхэд болно гэсэн үг. Тэгэхээр чи хүүхэдтэйгээ цуг өнгөрөөж болох зуныг эмээд нь үлдээж бүтэн жил алдчихлаа. Энэ их үнэ цэнэтэй зүйлийг надад зүгээр л өгчих юм уу?

Харин 10 жилийн дараа төрсөн хүү чинь чамтай цуг далай руу явахыг хүсэхгүй, яагаад гэвэл тэр өөрийн гэсэн найз нөхөдтэй том хүн болчихсон байна. Тэд хурдан том болдог юм шүү, харин чамд тэр үед ямар ч дурсамж үлдээгүй байх вий. Бяцхан үрийг чинь далайн давалгаа харж баярлаж байгаа царай, алган дээрээ хясаа тавьж хөөрч байгааг, цугтаа элсэн цамхаг босгож байгаа тэр мөч. Энэ бол чиний эрх. Бас хүү чинь том болоод аавыгаа далай үзүүлсэн гэдгээр эргэн дурсах эрх. Эсвэл өөр хэн нэгэн түүнд далай үзүүлээсэй гэж чи хүсээ юу? Түүний эрхийг битгий аваарай.

– Миний туршлагад итгэ, бидний хүүхдүүд амьдралын тодорхой хэсгийг л бидэнтэй цуг өнгөрөөдөг юм шүү. Тэдэнтэй өнгөрөөсөн хором бүр давтагдашгүй.”

Түүнийг ингэж хэлсний дараа би гүн бодолд автаж билээ. Намайг бага байхад зун болгон эмээ рүү явуулчихдаг байсныг ч санасан юм. Миний аав надтай цуг байх нь ховор – ажилдаа хамаг цагаа зарцуулдаг хүн байсансан. Дараа нь зүрхний шигдээс болоод өнгөрсөн юм, тэгэхээр үнэндээ аав минь надад сайхан дурсамж үлдээж чадаагүй. Ингээд тэр жилээ бид гурав гурвуулаа далай руу явсан даа. Дараа жил нь ч гэсэн.

Би хадам ээждээ хайртай, түүнийгээ үргэлж хүндэтгэж явдаг юм. Тэр минь үнэхээр ухаантай эмэгтэй.

66
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

34 Сэтгэгдэл

  1. Otgoo Tsogbaatar

    Otgoo Tsogbaatar

    2020/12/22 at 21:48

    Баярлалаа

  2. Bodmoor yum bna shu!

  3. Handhuu Handa

    Handhuu Handa

    2020/12/22 at 22:22

    Zoljargal Zoljargal

  4. Nikolai Enhtsetseg

    Nikolai Enhtsetseg

    2020/12/22 at 22:36

    Neereel unen yumda

  5. Tsendayush Dulamsuren

    Tsendayush Dulamsuren

    2020/12/23 at 00:54

    Энэ бол аргагүй үнэн юм шүү Үнэхээр л бодмоор юм бна

  6. Enhee Enhee

    Enhee Enhee

    2020/12/23 at 02:03

    ..t

  7. bayrlalaa

  8. Damchaa Taiwan

    Damchaa Taiwan

    2020/12/23 at 02:45

    Баярлалаа

  9. Inji Nana

    Inji Nana

    2020/12/23 at 03:42

    Хогшин хуний хэлсэн уг уе цайтал….гэдэг энэ

  10. Alimaa Batochir

    Alimaa Batochir

    2020/12/23 at 06:36

    Хадам ээж болгон адилгүй

  11. Altangerel Tumurgarid

    Altangerel Tumurgarid

    2020/12/23 at 08:22

    үнэхээр мундаг хадам ээж байна. ийм сайхан хадам ээжүүд байдаг шүү.

  12. Lenna Baska

    Lenna Baska

    2020/12/23 at 08:56

    hadam eejiin talaar bodson bodluud ni aimaar yumaa yamar ch eh hun hezee ch buruu yum bodoj , hiideggui yum shuu

  13. Бадмаа Батсүх

    Бадмаа Батсүх

    2020/12/23 at 09:29

    1 ч гэсэн хүргэн хадмаа үнэлдэг яамайдаа

  14. Egiimaa Egiimaa

    Egiimaa Egiimaa

    2020/12/23 at 09:41

    Бэр, хүргэнтэйгээ өөрийн хүүхэд шиг харьцахад л ямар ч асуудал гарахгүй байх

  15. Batsukh Luvsan-Osor

    Batsukh Luvsan-Osor

    2020/12/23 at 09:54

    Ийм л хадам болох юмсандаа

  16. Tserendoo Enkhtseteg

    Tserendoo Enkhtseteg

    2020/12/23 at 10:42

    Sarnai Sarantuya

  17. Altantsetseg Nergui

    Altantsetseg Nergui

    2020/12/23 at 11:22

    Би мөнх биш учраас эдэнтэй орооцолдохыг хүсдэггүй.Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэж…Өөрсдөө л учраа олог…

  18. Цогтжаргал Цийлаа

    Цогтжаргал Цийлаа

    2020/12/23 at 11:37

    yg zuv bodol handlagatai eej bna daa

  19. Baidii Namidmaa

    Baidii Namidmaa

    2020/12/23 at 12:25

    Бие дааж амьдрах чадвартай болсон бол эцэг эхээ оролцуулах шаардлагагүй гэж боддог

  20. Munkhtuya Ch

    Munkhtuya Ch

    2020/12/23 at 16:06

    hvvhdvvdiin amidrald oroltsood hereggvi l gej boddog nasand hvrsen hvmvvs bid monh bish dee

  21. Э. Ууганчимэг

    Э. Ууганчимэг

    2020/12/23 at 17:59

    huuhedteigee sanaaraa zuuraldah ym shig so hadam gj baisdiishte bas

  22. Boloroo Batzorigt

    Boloroo Batzorigt

    2020/12/23 at 19:54

    Баярлалаа

  23. Dugarsuren Dugarmaa

    Dugarsuren Dugarmaa

    2020/12/23 at 19:59

    аа мэдэхгүй оросууд ингэдийн байгаа биз.Монголчууд үхтэл үр гээд л …тэгж таг чиг байж чадахгүй байх өө.

  24. Баярлалаа

  25. Д. Нарандулам

    Д. Нарандулам

    2020/12/23 at 21:43

    Bvhbym tsag hugatsaaniih hvvhdvvd bidentei bhnch usuj tom bolohnch tsag hugatsasnii azjargalch zoblon zvdgvvrch hugatsaatai zub bodoltoi bol huurhii hadam nerteich ter basl eejshvvdee

  26. Шатар Батчимэг

    Шатар Батчимэг

    2020/12/23 at 21:53

    ямар сургамжтай юм бэ би бол өө тэгэе гээд л хошуугаа дэвсээд аваад үлдэнэ дээ

  27. Hishigjargal Hishigee

    Hishigjargal Hishigee

    2020/12/23 at 23:54

    iim hadam boloh yumsan

  28. Batsukh Batsukh

    Batsukh Batsukh

    2020/12/24 at 00:58

    sxan ugvvleg bn aa.xadam eej bolgon adilgvi dee uxaantai baix iim sxan shvv dee.

  29. Munkhtsatsral Naidangombo

    Munkhtsatsral Naidangombo

    2020/12/24 at 01:08

    👏👏👏❤️❤️❤️💜💜💜🔥🔥🔥✅

  30. Э. Заяа

    Э. Заяа

    2020/12/24 at 10:05

    Bayrlalaa

  31. Jagaa Jagaa

    Jagaa Jagaa

    2020/12/24 at 11:12

    үнэн шүү

  32. Jagaa Jagaa

    Jagaa Jagaa

    2020/12/24 at 11:14

    сүүлийн үеийн аавууд тоглоом тоглосоор байгаад дурсамж гэдэг зүйл үлдээхгүй байгаа
    хүүхдүүд маань том болоом манай аав утсаар өдөр шөнөгүй тоголдог хүн байсан гэх байх даа

  33. Нямаа Бадамсэд

    Нямаа Бадамсэд

    2020/12/24 at 20:02

    баярлалаа

  34. Хадам гээд хахир хатууертөнц биш харин чиний ухамсар хүндэт гэлээс шалтгаална даа бэрүүд хүргэнүүд минь

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *