
Их хэмжээний өөх бүсэлхий орчмоор хуримтлагдах нь гоо сайхныг гутаадаг. Энэ өөх биеийн гүн хэсэгт үүсэж, цаашлаад бүр гэдэс дотор болон элгэнд хүртэл нөлөөлдөг. Харвинтай гэдэстэй байх нь хор хөнөөлгүй юм шиг санагдах боловч, үнэндээ тийм биш.
Бид өнөөдөр та бүхэнд харвин юунаас болж үүсдэг, харвингаас хэрхэн салах тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
1. Стресс бол хамгийн түрүүнд буруутгах ёстой зүйл
Бид сэтгэл түгших үед бие махбод кортизол ялгаруулдаг – энэ бол стрессийн даавар. Кортизол өөхийг хэвлий орчимд хуримтлагдах үйл явцад дэмжлэг үзүүлдэг – бидэнд эрч хүч өгч, энергийг идэвхжүүлнэ. Үр дүнд нь жин нэмнэ. Стрессийн даавар хоолны дуршлыг нэмэгдүүлж, жин хасахад сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг.
