Ээжийнхээ загварлаг хэв маягийг дуурайж, залуу насных нь дүр төрхийг давтаж буй алдартай оддын 11 охид

0

Бидний залуу үеийн эмэгтэй жүжигчдийн хүүхдүүд нэгэнт насанд хүрцгээжээ. Алдартай ээжүүдийн охид үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүйчүүд болж, элдэв янзын гоёлоор гоёцгоож бидний нүдийг хужирлана. Тэд ээж нарынхаа гоёлоос санаа авах нь их. Ээжийн охин хойно ээжтэйгээ л адилхан байх гэж хичээцгээх ажээ.

Бид сайхан дурсамжаа сэргээн өнгөрсөн үеийн гэрэл зургуудыг эргэж харсан юм. Залуу охид алдартай ээжийнхээ дүр төрхийг давтаж байгаа нь бидэнд үнэхээр их таалагдсаныг нуух юун.

Ума Турман болон Майя Хоук

© MCMULLAN CO / East News, © KILPIN / MEGA / Mega Agency / East News

Ума Турман 2007 онд Ромд зохион байгуулагдсан Valentino загварын ордны 45 дахь ёслолын үеэр цайвар өнгийн даашинзтай ирсэн байсан юм. Харин 2020 оны 9 дүгээр сард Венецийн кино их наадмын улаан хивсний ёслолд 22 настай Майя Хоук адил төстэй гоёлтой иржээ.

 

Риз Уизерспун болон Ава Филлипп

© AXELLE/BAUER-GRIFFIN / East News, © Invision/Invision / East News

Риз, Ава хоёрыг ээж, охин гэхээсээ илүүтэй эгч дүүс гэж ихэнх хүмүүс боддог. Тэд энэ адил төрхөө ч тодосгож өгөхийг хүсдэг бололтой, тиймдээ ч адилхан гоёл өмсдөг болов уу. 2014 онд Power of Women төслийг дэмжих ажлын хүрээнд Variety сэтгүүл шагнал гардуулах арга хэмжээ зохион байгуулсан юм. Уг арга хэмжээнд Уизерспун цэцгэн хээтэй улаан-хар даашинзтай ирж байсныг санана. Үүнтэй төстэй даашинз өмссөн Ава Филлиппийг бид The Hollywood Reporter сэтгүүлээс 2019 онд зохион байгуулсан өглөөний цайны арга хэмжээнээс харж болох юм. Уг арга хэмжээ нь кино салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой байжээ.

© Steven Ferdman / Everett Collection / East News

Ээж, охин хоёр 2017 онд Нью-Йоркод зохион байгуулагдсан The Wall Street Journal сонины Innovator Awards шагнал гардуулах ёслолд ийм гоёлтой ирж байсан удаатай.

 

Ванесса Паради болон Лили-Роуз Депп

© Khayat Nicolas / ABACA / East News, © SharpShooter / Depositphotos.com

Зүүн гар талын гэрэл зураг: Ванесса хамтран амьдрагч Жонни Деппийн хамтаар 2003 онд Нью-Йоркод зохион байгуулагдсан “Once Upon a Time in Mexico” киноны нээлтэнд хүрэлцэн иржээ. 16 настай Лили-Роуз ээжийнхээ гоёлын даашинзтай бараг адилхан загварын даашинзтай 2016 оны Met Gala арга хэмжээнд хүрэлцэн ирсэн байна.

 

Деми Мур болон Румер Уиллис

© demimoore / Instagram, © Birdie Thompson / AdMedia / SIPA / Sipa Press Russia / East News

Деми Мур өөрийн инстаграм хуудсаараа 1984 оны ретро гэрэл зургаа хуваалцсан юм. Түүний өмссөн даашинзтай адилхан гоёлыг охин Румер Уиллис 2020 онд зохион байгуулагдсан Vanity Fair гэрэл зургийн үзэсгэлэнд хүрэлцэн ирэхдээ өмсжээ.

 

Гвинет Пэлтроу болон Эппл Мартин

© John Roca, PacificCoast / News / East News, © gwynethpaltrow / Instagram

Эппл Мартиныг хараад байхад тэрээр ээжийнхээ хэв маягийг гайхалтай гэж үзэн, дуурайхаас ичдэггүй бололтой. 2020 онд Эппл цэцгэн хээтэй цагаан даашинз өмсөн Гвинет Пэлтроугийн инстаграм хуудсан дээр гарчээ. Үүнээс 5 жилийн өмнө Гвинет тун чиг адилхан гоёлтой явж байсан юм.

 

Моника Беллуччи болон Дева Кассель

© vogueitalia / Instagram

Моника, Дева хоёр 2021 оны 7 дугаар сарын Vogue сэтгүүлийн нүүрэн дээр Dolce & Gabbana-гийн адилхан даашинзтай гарсан юм.

 

Энди Макдауэлл болон Маргарет Куэлли

© DenisMakarenko / Depositphotos, © Kazuko Wakayama / KCS / East News

Энди, Маргарет хоёр гадаад төрхөөрөө тун чиг адилхан. Үзэсгэлэнтэй эх, охин хоёр улаан хивсний ёслолд ирэхдээ ч бараг адилхан загварын даашинзаар гоёно. Макадуэлл 2015 онд Каннын кино их наадмын арга хэмжээнд шал шүргэсэн хормойтой улаан дашинзтай ирсэн байсан. Харин 2019 онд түүний охин адил төстэй даашинз өмсөн Венецийн кино их наадмын улаан хивсний ёслолд хүрэлцэн иржээ.

 

Жиллиан Андерсон болон Пайпер Мару Клотц

© JUSTIN TALLIS / East News

Пайпер ээжийнхээ ажил мэргэжлийг өвлөж авалгүй дизайн, зургийн уран бүтээлд хүч сорьдог. Гэхдээ алдартай ээж, авьяаслаг охин хоёрыг томоохон арга хэмжээн дээр адилхан гоёлтой ирснийг үе үе харж болно.

 

Милла Йовович болон Эвер Андерсон

© Screen Gems / Courtesy Everett Collection / East News
© everanderson / Instagram

Олон давхар загварын хувцас өмссөн Милла Йововичийг 2007 онд дэлгэцнээ гарсан “Resident Evil: Extinction” киноноос харж болно. Адил төстэй загварын хувцсыг түүний охин Эвер мөн өмсжээ. 2021 оны 1 дүгээр сард тэрээр ээжтэйгээ цуг Vogue сэтгүүлийн араб хувилбарт зургаа авахуулсан байна.

 

Виктория Бекхэм болон Харпер Бекхэм

© victoriabeckham / Instagram, © victoriabeckham / Instagram

Виктория Бекхем хувцасны өөрийн брендтэй. Намар-өвлийн цуглуулгад багтсан цэцгэн хээтэй даашинзыг охин Харпер Бекхэм нь өмсжээ.

 

Брук Шилдс болон Роуэн Хенчи

© brookeshields / Instagram

Үзэсгэлэнтэй Брук Шилдс 1998 оны “Алтан бөмбөрцөг”–ийн шагнал гардуулах ёслолд улаан даашинзаар гоёж ирсэн байсан. 23 жилийн дараа буюу 2021 оны 6 дугаар сард түүний охин Роуэн тэр л даашинзыг өмсөн төгсөлтийн баяртаа иржээ.

Та эцэг, эхийнхээ хуучны загварын хувцсыг өмсдөг үү эсвэл шинэ хувцас худалдаж авдаг уу?

8
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *