
Магадгүй дэлхийн бүх амьтан өөрийн гэсэн гэр оронтой, хайрлах эзэнтэй тийм л дэлхийд хэзээ нэгэн цагт амьдарна гэж найдаж байна. Даанч өнөөдөр асрамжийн газар, бүр гудамжинд амьдарч байгаа амьтад маш олон. Дэлхий сайхан сэтгэлтэй хүмүүсээр дүүрэн гэдгийг өнөөдрийн бидний гэрэл зураг батална.
Амьтдыг аварч, хайр халамжаараа бөөцийлж байгаа хүмүүсийг хүндэтгэн ёсолъё. Дэлхий гэдэг чинь сайхан сэтгэл дээр л тогтдог юм шүү дээ.
Дөнгөж сая энэ нөхрийг үрчилж авлаа, олон сайхан жилүүдийг цугтаа өнгөрүүлнэ дээ, хоёулаа

Зэрлэг муур Фионатай танилц, орон гэргүй байсан юм, түүн шиг ийм сайхан нүдтэй амьтан энэ дэлхий дээр өөр хаана ч байхгүй

Бөмбүүлэй минь, шинэ гэртээ тавтай морил

Энэ хараагүй муурыг (Куга) бид үрчилж авсан юм, тэр өөрийнхөө дуртай хэвтрийг олчих шиг боллоо. Тэр бараг өдөржингөө ингэж байгаа юм

Өнөөдөр 11 настай царайлаг охиныг үрчилж авлаа. Тэр амьдралынхаа ихэнх хугацааг гудамжинд өнгөрөөсөн, харин сүүлчийн 118 хоногийг асрамжийн газарт. Гэрт ирээд тоглоом хараад их баярласан, тоглоомноосоо салахгүй бүр өвөртөлж унтсан гээч

Өнөөдөр эгч, дүү хоёрыг өргөж авлаа, тэр хоёр үнэхээр хайр хүрэм

Хэдэн хоногийн өмнө энэ хөөрхөн амьтныг үрчилж авлаа. Бид хоёр салшгүй найзууд болсон

Энэ охиныг 7-р сард үрчилж авсан юм. Тэр цагаас хойш хоёулаа эрүүл мэндийн асуудалтайгаа ёстой л тэмцсэн дээ. Малын эмч нар “бараг мэдэхгүй амьтан”-д яагаад ийм их мөнгө зарцуулаад байгааг гайхаж байж билээ. Тэд нар түүний нүдийг анхааралтай хараагүй бололтой

Үрчилж авснаас хойш 10 минутын дараа

Лунагийн арьс улам л гоё болоод байна, тэр манайд ирээд 6 долоо хоног болжээ

3 сар vs. 13 сар. Хөөрхий амьтан хачигт баригдсан байсан юм, харин өнөөдөр ёстой сайхан залуу болжээ

Өчигдөр л энэ залууг өөр дээрээ авчирсан юм. Эрүүний жоохон гажигтай, гэхдээ л тэр их хөөрхөн шүү

Бид нар борза үрчилж авах юмсан гэж олон жил мөрөөдөж байсан юм, ирланд охин маань ашгүй нэг юм гэртээ ирлээ дээ

Энэ бяцхан залуу 2 сарын өмнө над дээр өөрөө ирээд, тэгэхэд би гэрийнхээ гадаа салхилж байлаа

Миний өргөмөл амьтан, түүнийг Локи гэдэг

Асрамжийн газраас гэртээ ирээд бүр хөөрөөд байгаа нь илт, сүүлээ шарваад л… Түүнийг хэзээ ч орхиж явахгүй гэдгийг тэр ойлгосон бололтой. Бяцхан ялалт

Хайр бусдыг эрс өөрчилдөг









Hash Erdene
2020/10/29 at 18:09
Хүслээ Хүска