Хөл хорионы улмаас найзынхаа хуримд очих боломжгүй болсон нэгэн бүсгүй холограмм технологи ашиглан, виртул хэлбэрээр хуримын арга хэмжээнд оролцжээ

0

Ковид-19-ийн хөл хорионы улмаас Лондонгийн оршин суугч Сара Редингтон Канадад болох хамгийн сайн найзынхаа хуримд оролцож чадахааргүй болжээ. Гэхдээ тэр гарц олж, хуримын арга хэмжээнд оролцон хүндэтгэлийн үг ч хэлжээ!

Түүний бүтээсэн холограммыг Торонтогийн ARHT Media компани гүйцэтгэсэн байна.

dailymail.co.uk

Бүсгүй гартаа хундага оргилуун дaрс барин зочдын өмнө виртуал хэлбэрээр гарч ирж залуу хосуудад аз жаргал хүсэн үг хэлжээ. Харин дараа нь гэрэл огцом унтрахад – бүсгүй өөр цаг хугацаа руу шилжсэн мэт алга болно. Үнэхээр бодит юм шиг сэтгэгдэл төрүүлсэн гэдэг.

dailymail.co.uk

Хуримыг уг нь 5 дугаар сард хийхээр төлөвлөсөн байсан боловч коронавирусын хөл хорионоос болоод 8 дугаар сар болгон хойшлуулжээ. Сүйт бүсгүйн дотны найз хуримд оролцож чадахгүйг мэдсэн сүйт залуу энэ асуудлыг шийдэж хайртай бүсгүйгээ баярлуулахаар шийдсэн байна.

Тийм ээ, энэ бол сүйт залуугийн санаа. Тэрээр холограмм хийж чадах компанийг олоод бүгдийг нууц болгон хадгалжээ. Түүний бэлдсэн гэнэтийн бэлэг ч амжилттай болсон юм!

“Холограммын санаа яагаад миний толгойд орж ирснийг үнэндээ хэлж мэдэхгүй байна, гэхдээ бид бүгд ийм технологи байдаг гэдгийг мэддэг л байсан. Манай эгч нар энэ технологийг яг л “Star Trek”-д байгаа юм шиг мэдрэмж төрүүлэх биз” гэж байж билээ хэмээн New York Times–д ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

dailymail.co.uk

Гэрэл зураг дээр: Сара Редингтон Лондонд ногоон дэлгэцийн өмнө зогсоно.

dailymail.co.uk

Гэрэл зураг дээр: “Оны шилдэг нөхөр” Жеффри Галлант болон түүний гэргий Бриттани Смит. Тэр үнэхээр аз жаргалтай байна.

Энэхүү тааламжтай гэнэтийн бэлэг ARHT Media компанийн тусламжтайгаар амжилттайгаар биеллээ. Торонтод байрлах холографын уг компани нэвтрүүлэгч болон алдартнуудтай хамтран ажилладаг ажээ.

“Та дэлхийн нөгөө өнцөгт байгаа хүний бичлэгийг аваад дурын өнцөг буланд хүргэж чадна. Хамгийн сонирхолтой бодит цаг хугацаа, хоёр талд байгаа сэтгэл хөдлөлийг бодитоор дамжуулж чаддагт гол онцлог оршиж байгаа юм” гэж ARHT Media компанийн ерөнхий захирал Ларри О’Рейли ярьжээ.

dailymail.co.uk

ARHT Media урьд нь Стивен Хокингийн физикийн талаарх илтгэлийг Хонгконг-д дамжуулж байсан туршлагатай юм.

4
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2021/09/10 at 16:00

    холограм ашиглаж сүнс ufo бурхан ангел гээл үзүүлэхгүй юм алга. хүн хуурах хэрэгсэл болоод байгаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *