Шинэ буйдан худалдаж авах гэж яарсны хэрэггүй: танай гэрийн хуучин буйданг цоо шинэ мэт болгох гайхалтай арга

3

Урт өдрийн дараа, амарч, алжаал ядаргаагаа тайлахад хамгийн тохиромжтой, тав тухтай газар бол буйдан дээрээ сууж, цагийг өнгөрөөх явдал юм. Түүгээр ч зогсохгүй хүмүүс буйдан дээрээ бохир эсвэл цэвэрхэн байхаас үл хамаарч, хөл нүцгэн суух эсвэл зууш болон кофегоо авчирч тавьдаг. Энэ үед буйдан бохирдож, тогтмол хэрэглээнээс болж өнгө болон чанараа алддаг. Мөн цэвэрлэхгүй удсанаас болж хачиг амьдрах газар болон хувирдаг бөгөөд хүмүүс үүнийг ихэнхдээ анзаардаггүй.

Дуудлагын цэвэрлэгээний компанид санал тавьж болох ч хэтэрхий үнэтэй байдаг учир бид танд гар доорх бүтээгдэхүүний тусламжтай буйдан цэвэрлэх цөөн хэдэн үр дүнтэй аргуудыг хүргэж байна.

 

1. Хүнсний сод

Буйдан дээрээ бүхэлд нь хүнсний сод асга. Ингэснээр буйдангийн даавуунаас гарах эвгүй үнэр болон толбыг арилгах боломжтой. Хүнсний содыг асгаснаас хойш 20-30 минут хүлээнэ. Дараа нь нунтгийг чийглэг сойзоор үрж арилгана. Жижиг хэсгүүдийг арилгахад хэрэг болох цэвэрхэн алчуур хажуудаа тавихаа бүү мартаарай.

 

2. Цагаан цуу

1 аяга халуун ус, 1 хоолны халбага цагаан цуу, 1 цайны халбага хүнсний сод болон 1 цайны халбага аяга, таваг угаагч шингэн саванг хооронд нь сайтар холино. Холимгийг бэлэн болмогц буйдан руугаа шүршиж, даавууг нь порлон эсвэл сойзоор толбыг нь арилтал сайн арчина.

Ингэхдээ цацсан шингэнийг цэвэрхэн алчуураар буйдангийн даавуунд сайтар шингээж, тараах ёстойг бүү мартаарай.

Энэхүү гэрийн нөхцөлд буйдангаа цэвэрлэх хоёр арга танд асуудлаа шийдвэрлэхэд тусална. Цэвэрлэхийн өмнө хольсон шингэнээс буйдангийн даавуунд бага хэмжээгээр дусааж, түлж байгаа эсэхийг сайтар шалгаарай.

Мөн эдгээр аргуудыг найзууддаа дуулгаарай. Бас нэг таатай зүйл дуулгахад эдгээр аргуудыг хивс болон гудас цэвэрлэхдээ ашиглаж болно. Толбо бохирдлыг арилгах амархан боллоо.

Та дээрх аргуудаас өөр цэвэрлэгээний арга мэдэх үү? Хэрэв тийм бол сэтгэгдэл бичих хэсэгт хариултаа үлдээнэ үү.

5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Batpvrew Nergvi

    Batpvrew Nergvi

    2019/01/20 at 16:50

    Batsetseg Tseegii

  2. Г. Ганзориг

    Г. Ганзориг

    2019/01/21 at 10:58

    Alimaa Gags

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *