Энэхүү чинжүү нь таны дархлааг сэргээж бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлнэ!

1

Поблано чинжүү гэдэг нь ногоон өнгөтэй, халуун чанартай антиоксидант агуулсан перец буюу халуун чинжүү юм. Халуун ногооны шинжийн хувьд Поблано нь гадилын перец болон халапены дундын гэмээр хэмжээний хурц халуун амттай юм. Халуун чанартайгаас гадна эрүүл мэндэд хэрэгтэй хэд хэдэн өвөрмөц шинж чанар агуулах бөгөөд их хэмжээний капсаицин агуулдаг учир хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй билээ. Энэ чинжүүний гол давуу тал нь жин хасаж байгаа хүнд хэрэгтэй, дархлаа сэргээдэг, үрэвсэл дардаг, нүдний эрүүл мэндэд сайн зэрэг болно.

Поблано чинжүүний давуу талууд

1. Хорт хавдартай тэмцэхэд тус болно

Энэ чинжүү нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй. В2 хэмээх бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй амин дэм агуулдаг байна. Мөн капсаицин хэмээх хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй бодис ихээр агуулна. Капсаицин нь ходоод, уушги, хөх болон бусад эрхтний хорт хавдрын эсрэг нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон билээ.

2. Жин хасахад тус болдог

Жингээ хасаж байгаа хүнд энэ чинжүүний ач тус их. Капсаицин нь хүний биеийн бодисын солилцоог эрчимжүүлэх учир жин багасгаж, хоол идэх дуршил бууруулна. Мөн энэ чинжүү хүний биеийн липидийн эрүүл хэмжээг хангахад тус болох учир таргалалттай холбоотой олон өвчнөөс сэргийлэх билээ.

3. Бие организмд антиоксидант нийлүүлнэ

Чөлөөт радикалын эсрэг үйлчилгээтэй антиоксидант энэ чинжүүнд их хэмжээгээр бий. А амин дэм ихээр агуулах ба энэ амин дэм нь нүдний хараа, арьсанд чухал ач холбогдолтой. Мөн кверцетин агуулах бөгөөд энэ нь бас л хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй бодис юм.

4. Дархлаа сайжруулна

Хүний дархлааны системийг сайжруулах чанар энэ чинжүүнд бий. А амин дэм нь энэхүү дархлааны системд чухал үүрэгтэй юм. Тэрээр дархлааны эрүүл байдлыг хангаж, бие организмыг янз бүрийн ханиад томуу болон бусад өвчнөөс хамгаална.

5. Өвдөлт намдаах чанар

Энэ бол байгалийн гаралтай өвчин намдаагч чинжүү. Кверцетин болон капсаицин нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бодисууд. Капсаициныг толгойн янз бүрийн өвчний эсрэг хэрэглэж болно. Мөн поблано чинжүү нь В2 амин дэм, кали ихээр агуулдаг нь булчингийн элдэв өвчин, чичрэх болон бусад өвчинг намдаах үйлчилгээтэй билээ.

6. Чихрийн шижингээс сэргийлэх, эмчлэх шинж чанартай

Энэ чинжүү нь чихрийн шижингээс сэргийлээд зогсохгүй бас эмчлэхэд ихээхэн тустай. Чинжүүнд агуулагдах капсаицин нь уг өвчтэй хүмүүсийг инсулинд нөлөөлөх нөлөөг нь сайжруулж өгдөг байна. Судалгаагаар энэ чинжүүг бас хоолны дэглэм баримталж байгаа хүнд бас тустай нэмэгдэл болохыг тогтоосон байдаг.

7. Үрэвсэл намжаана

Поблано чинжүүний бас нэг ашигтай тал нь бие организм дахь үрэвслийг намдаадаг чанар юм. Кверцетин, капсаицин болон А амин дэм нь үрэвслийн эсрэг хүчирхэг үйлчилгээтэй бөгөөд тулай, үе мөчний өвчин, харшил зэрэг үрэвслийн шинж чанарыг багасгахад тус болдог.

8. Нүдний эрүүл мэндэд тустай

Хүний нүдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг нь энэ чинжүүний бас нэг ашигтай тал болдог. В12 хэмээх амин дэм болон бусад антиоксидант агуулах бөгөөд энэ нь нүдний янз бүрийн өвчний эсрэг маш өндөр үйлчилгээтэй байна. Хангалттай хэмжээний А амин дэм агуулдаг нь нүдний шар толбоны эсрэг үйлчилгээтэйг судалгаагаар тогтоосон байдаг. Мөн нүд хуурайших, хараа муудах, сохрох зэргээс А амин дэм нь хамгаалдаг юм.

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *