Хүний бие дэх никотиныг цэвэрлэх 10 хүнс

1

Тамхи татах нь маш хортой. Тамхи татсанаар таны амьдрал богиносох төдийгүй гол нь таны амьдралын чанар эрс суларна.

Никотин хүний биеэс 3-5 хоногт гарч дуусах бөгөөд үүний дараа бие организм илүү сайжрах ба энэхүү хүчтэй хорыг биеэс зайлуулахад их үр дүнтэйгээр туслах тодорхой хүнснүүд бий. Өөрийн бүтэц найрлагаас шалтгаалан бие организмыг сэргээн, хурдан цэвэрлэхэд тустай хүнсний бүтээгдэхүүнүүд бол:

1. Брокколи

Брокколид хүний бие дэх бодисын солилцоог сайжруулах В5, С болон В витаминууд маш ихээр байх ба эдгээрийн дутагдал нь хүний биеийн амин чухал үйл ажиллагаанд маш хортой нөлөөлж болзошгүй. Брокколи нь С витамины нөөцийг нэмэгдүүлж метаболизмыг байх ёстой хэмжээнд нь барьж байдаг билээ. Мөн түүнд уушгийг тамхи таталтаас үүсэх элдэв өвчин, хатгаа, үрэвслээс хамгаалах NRF2 ген бий.

Ripe Broccoli Cabbage Isolated on White Background

2. Жүрж

Энэ бол никотины эсрэг маш хүчтэй зэвсэг билээ. Цитрусын төрлийн энэ жимс нь бидний биеийн дуртай витамин болох С витаминаар баялаг бөгөөд тамхиа хаяснаас үүсэх стрессийг дарахад сайн нөлөөтэй.

Хүний бие дэх никотиныг цэвэрлэх 10 хүнс 3

3. Бууцай

Бууцай бол Попайяын дуртай хоол гэдгийг бид мэднэ. Тэгвэл мөн Попай бол дэлхий дээрх хамгийн хүчтэй эр гэдгийг ч мэдэж байгаа байх. Тэрээр бууцайнд зүгээр нэг дуртай биш бөгөөд энэ ногоонд хүний дархлаа, цусны эргэлтэнд их нөлөөтэй маш их фолийн хүчил (В9) бий. Бууцайгаар хийсэн салат нь никотиныг биеэс зайлуулах гэж “хамаг чадлаа” барсан бие организмыг сэргээхэд их дэм болохоос гадна та нойрондоо сайжирна.

Хүний бие дэх никотиныг цэвэрлэх 10 хүнс 4

4. Цагаан гаа

Амттай, их хэрэгтэй хүнс. Дэлхий дахинд эртнээс цагаан гааг амттаны нэгэн хачир болгон хэрэглэж ирсэн бөгөөд амттайгаас гадна хоолойн үрэвсэл, амны хөндийн хуурайшилт, ханиаданд их үр дүнтэй хүнс юм.

Мөн ардын эмнэлэгт үндсийг нь маш олон зүйлд, тэр ч байтугай турахад ч хэрэглэх ба тамхичдын хувьд цагаан гаа нь цусан дахь өөх тосны хэмжээг бууруулахад тустай юм. Энэхүү хэмжээ буурснаар удаан хугацааны турш тогтмол хорны эсрэг тэмцэж байсан хүний биеийн зүрх судасны системд сайн нөлөө үзүүлнэ.

Хүний бие дэх никотиныг цэвэрлэх 10 хүнс 5

5. Цангис

Өнөөдөр витамины хит парад болж байгааг та бүхэн анзаарсан байх. Тэгвэл энэхүү хитийн дараагийн нэг хүнс бол цангис бөгөөд түүнд никотины хамаарлаас салахад тустай хүчил бий. Никотин нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг бол цангис ч мөн адил учир тамхиа цангисаар солих нь тамхи татахаа больсны дараах хам шинжийг даван туулахад тустай.

Хүний бие дэх никотиныг цэвэрлэх 10 хүнс 6

6. Нимбэг

Тамхиа хаясны дараах стресстэй тэмцэх бас нэг үр ашигтай тактикын зэвсэг бол нимбэг юм. Хэрвээ та тамхи татсан бол никотин биед тань дунджаар 3 хоног хадгалагдах ба энэ үед арьс болон дархлааны системд маш их хохирол учруулдаг. Бие организмыг урьдын эрүүл хэмжээнд байлгахад өнөөх л С витамин, нимбэгийн хүчил тусална. Нимбэгтэй цай ууна уу, хоол хүнсэндээ нимбэг нэмнэ үү таны л мэдэх хэрэг.

Хүний бие дэх никотиныг цэвэрлэх 10 хүнс 7

7. Лууван

Өөр нэгэн витамин буюу А витамины тухай ярих цаг боллоо. Тамхичин хүн хэдэн удаа тамхи татна төдий чинээгээр биеийнхээ нөөцийг барж байгаа хэрэг. Цусан дахь А болон С витамины хэмжээ буурахад мэдрэлийн судал үхэж, цусны эргэлт муудах ба эдгээрийн дүнд тархины үйл ажиллагаа суларна. Лууван их идэх тусам түүнд маш их байдаг дархлаа сайжруулдаг бета-каротин гээч нь таны биед орох учир лууван ихээр идээрэй.

Хүний бие дэх никотиныг цэвэрлэх 10 хүнс 8

8. Анар

Тамхи татсанаар зүрхний хэм алдагдах зэрэг олон таагүй нөхцөл бие организмд бий болдгийг бид мэднэ. Судасны хана нарийсч бие дэх хүчилтөрөгч дутагдаж эхлэх ба үүний эсрэг тэмцэхэд анар жимс чухал үүрэгтэй. Тэрээр макро болон микро биет болох кальц, магни, кали, марганец, натри зэргээр баялаг учир анарын шүүс нь тамхи татагчдад элбэг тохиолддог цус багадалт, ходоодны өвчинд сайн юм.

Хүний бие дэх никотиныг цэвэрлэх 10 хүнс 9

9. Буудай

Никотин цусанд ороод судасны ханыг нарийсган цусны даралтыг ихэсгэнэ. Үүний үр дүнд тамхичид эрүүл хүний хажууд өвчтэй мэт байх бөгөөд Е витаминаар баялаг буудай нь хүчтэй антиоксидант, байгалийн дархлаа сайжруулагч билээ. Энэ хүнсний ашигтай талын тухай ярьж барахгүй бөгөөд тэрээр бие организмыг хэвийн тогтвортой ажиллуулах, залуужуулах үйлчилгээтэй болно.

Хүний бие дэх никотиныг цэвэрлэх 10 хүнс 1

10. Байцаа

Энэ хүнсний ногоо нь онкологийн өвчин үүсгэх нөхцлийг бууруулагч гэсэн ойлголт өргөн тархсан билээ. Мөн хавдрын эсийн хөгжлийг дэмжигч бактериас хамгаалах, хүний биеийн гол үйл ажиллагааг хангагч, биологийн идэвхит нэгдэл болох бүтээгдэхүүн юм.

Хүний бие дэх никотиныг цэвэрлэх 10 хүнс 10

3
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/11/21 at 22:48

    odor bolgon tatdag idewh buurdagvi harin taiwshruuldag

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *