
Амстердам, Берлин, Блэкпүүл, Бангкок, Венна, Вашингтон, Гонконг, Лас Вегас, Лос-Анжелес, Нью Йорк, Токио, Сидней, Шанхай, Лондон зэрэг дэлхийн янз бүрийн хотуудад салбаруудтай Мадам Тюссогийн музей нь лааны тосон баримлуудаараа машид алдартай. Тус музейн сан хөмрөгт дэлхийн кино урлаг, дуу хөгжим, спорт, улс төрийн ертөнцийн бараг бүх алдартнуудын лаан хуулбарууд хадгалагдаж, уг музейн зорин ирэгсдийн мэлмий юуг мялааж байдаг. Лааны тосон барималч Марие Тюссогийн үүсгэн байгуулсан 180 шахам жилийн түүхтэй уг музейн үзмэрүүд жинхэнэ эздийнхээ хамт хэрхэн харагддаг юм бол?















































