Цус харвалтын өмнөх эдгээр шинж тэмдгүүдийг бид анзааралгүй орхидог

3

Цус харвах эрсдэл таны нас ахих тусам нэмэгдэнэ, ялангуяа, танай гэр бүлд цус харвасан тохиолдол байгаа бол бүр ч анхаарч байх ёстой. Мөн цусны өндөр даралт, чихрийн шижин, зүрх, бөөрний өвчлөл цус харвалтанд хүргэж болох ажээ.

Цус харвалтын анхны шинж тэмдэг ямар байх вэ?

Цус харвалтын үед юу болдог вэ? Тархи – бидний бие махбодийг удирдах төв: хөдөлгөөн мэдрэмж, хэл яриа болон биеэ авч явах байдлыг удирдана. Зүрх нь тархийг хүчилтөрөгчөөр хангаж тархины эсийг шим тэжээлээр хангана. Цус харвалт нь тархины цусан хангамжийг эвдэхэд хүргэдэг. Ишимийн дайралт буюу мини цус харвалт нь хүнд цус харвалтын анхны дохио байдаг ажээ.

Хэрвээ танд дараах шинж тэмдэг илэрсэн бол яаралтай түргэн тусламжид хандана уу:

  • Өрөөсөн хөл, гар сулрах
  • Хэл яриа ээдрэх
  • Биеийн нэг тал мэдээгүй болох
  • Баримжаа алдах
  • Хараа сааралтах, давхардах
  • Тэнцвэрээ алдах
  • Толгой хүчтэй өвдөх

Харвардын их сургуулийн мэдрэлийн эмч Шрути Сонни хүмүүст аюултай дохиог анхаарч байхыг уриалж байна. “Бид цус харвалтын анхны шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг “хүлээж, харзнана” гээд буцаадаг” гэж тэрээр хэлээд мини-цус харвалтын дараах хоёр өдөрт хүндээр цус харвах эрсдэл маш их байдгийг дурджээ. Магадгүй энэ эрсдэл хэдэн ч сараар үргэлжилж болно. “Хэдэн цагийн дараа бие нь дээрдээд ирэхээрээ өвчтөнүүд аюул өнгөрлөө гэж боддог” гэж доктор Сонни анхааруулж байна.

Цус харвалтад хүргэж болох 8 түгээмэл буруу дадлыг мартаж болохгүй.

Таны хийж чадах зүйл гэвэл:

  • Тамхинаас гарах
  • Идэвхтэй амьдралын хэв маяг баримтлах
  • Илүүдэл жингээсээ салах
  • Эрүүл, тэнцвэрт хоол хүнс хэрэглэх
  • Давс, өөх тос, амттан болон боловсруулсан бүтээгдэхүүний хэрэглээг эрс багасгах.

Таны зүрхэнд сайн гэх болгон таны тархинд мөн сайн болохыг санаж яваарай.

Эмчийн зөвлөгөөг дагаж эрүүл мэндтэй холбоотой ямар ч асуудлаар эмчид хандаж болно Өдөр болгон – эрүүл мэндээ сайжруулах боломж юм шүү.

39
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
8
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Pro

    Pro

    2017/10/26 at 21:20

    Цэгцбилиг Цэгцбилиг
    Bat-ochir Taivan
    2oo hamn tsusaar harwaj vheh ym bna

  2. Pro

    Pro

    2017/10/26 at 21:20

    Цэгцбилиг Цэгцбилиг
    Bat-ochir Taivan
    2oo hamn tsusaar harwaj vheh ym bna

  3. Pro

    Pro

    2017/10/26 at 21:20

    Цэгцбилиг Цэгцбилиг
    Bat-ochir Taivan
    2oo hamn tsusaar harwaj vheh ym bna

  4. Hahah goy2

  5. Hahah goy2

  6. Hahah goy2

  7. Sadako Karo

    Sadako Karo

    2017/10/27 at 00:53

    ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *