Таны эрүүл мэндэд аюултай байж болзошгүй бие организмд гарах 7 өөрчлөлт

3

Тогтмол хийх гэрийн эрүүл мэндийн үзлэг нь аюултай өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Жишээ нь хөхний хорт хавдрын 70%-ийг өвчтөн өөрөө илрүүлдэг байна. Хэрвээ хөхөө хэрхэн анхаарах талаар бүх эмэгтэйчүүд, охидууд мэддэг бол нүдний байдал, хэл, арьсны тухайд тэр болгон хүн мэдэхгүй. Энэ удаа эрүүл байхын тулд юунд, хэрхэн анхаарах талаар танилцуулах болно.

Таны эрүүл мэндэд аюултай байж болох 7 өөрчлөлтийн тухай.

1. Биеийн жин савлах

Амралтын өдөр хичнээн кг “аз жаргал” хүртсэнээ тооцох гэж жингээ үздэг юм биш. Биеийн жин огцом багасах нь та зөв хооллож байгааг илэрхийлж байгаа ч хэрэг биш, +5 кг нь бялуу болон хиам бүхий сендвич идсэнээс бий болохгүй. Биеийн жингийн ийм савлагаа нь янз бүрийн шалтгаантай байж болох юм.

  • Бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдсон байж болно. Бамбай булчирхай хэт их, хэт бага даавар ялгаруулж байгаа бол биеийн жин их савлах болно. Эмчид үзүүлж зохих дааврын шинжилгээ өгөх хэрэгтэй. Зарим тохиолдолд эмч бамбай булчирхайн биопсийн шинжилгээ хийхийг шаардаж болзошгүй.
  • Нойр дутах. Биз организм нойр дутахыг стресс хэмээн ойлгон өөх тосыг нөөц болгон хадгалдаг. Өдрийн дэглэм баримтлан өдөрт 8 цагаас багагүй унт.
  • Дааврын тэнцвэр алдагдах. Ялангуяа эмэгтэй хүний сарын тэмдгийн үед. Сарын тэмдгийн өмнө гэдэс, хөх томордог. Эмчид үзүүлж, дааврын шинжилгээ хийлгэх хэрэгтэй ба шээс хөөх эмээр өөрийгөө хордуулж огт болохгүй.

 

2. Хаван

Хэрвээ оройдоо таны жин ганц нэг кг-аар нэмэгдэж шилбэ бүдүүрэн, бөгжөө хуруунаасаа авахад хэцүү болж, хайртай гутал тань жижигдэж эхэлбэл танд хаван байна гэсэн үг бөгөөд энэ нь зөвхөн гоо сайхны бэрхшээл биш юм шүү. Хавангийн шалтгаан олон янз.

  • Бөөрөнд асуудал байна. Өглөөдөө хавантдаг, нүдний доор “хаван” үүсдэг, хавантсан нүүр царай зэрэг нь бөөрөнд зарим нэг асуудал байгааг илэрхийлж байгаа юм. Ийм нөхцөлд шээс хөөх эм, цай яасан ч хэрэглэж болохгүй. Зохих эмчид үзүүлж шинжилгээ хийлгэх хэрэгтэй.
  • Өндөр даралт, зүрхний өвчин. Зүрхний хаван нь хоёр талдаа байх ба ихэнхдээ хөлөнд илэрдэг. Даралтаа тогтмол үзэж тэмдэглэж огцом өсөхийг хянаж байх хэрэгтэй. Зүрхний эмчид үзүүлэн зүрхээ шинжлүүл.
  • Венийн судас бүдүүрэх. Хэрвээ таны ганцхан хөл хавантсан эсвэл төвийж гарсан венийн судас харагдах болсон бол таны хаван судасны бүдүүрэлтэй хамаатай байх нь. Эмчид үзүүлэн, шинжилгээ өгч венийн судасны муу ажиллагаатай клапаныг тодруулах хэрэгтэй.

 

3. Хөхөрсөн толбо бий болох

Хэрвээ та ямар нэг зүйлд биеэ цохиогүй боловч хөхрөлт байнга бий болж байвал энэ нь таны бие организмын үйл ажиллагаа доголдсон гэдгийг харуулж байгаа юм. Хөхрөх шалтгаан нь олон янз ба витамины дутагдлаас эхлээд цусны өвчлөл ч байж болно.

  • С витамины дутагдал. Цинга өвчнөөр одоо өвдөх хүн гэж үгүй боловч энэ витамины дутагдал нь биеийн бодисын солилцоонд нөлөөлөн хөхрөлт бий болдог байна. Хоол хүнсээ төрөлжүүлж, витамин С ихтэй хүнс ихээр хэрэглэ. Эмчид үзүүлэн бие дэх витамин, макро элементийн хэмжээгээ үзүүл.
  • Судасны үрэвсэл. Судасны хана гэмтэж, үрэвсэж байдаг хэд хэдэн төрлийн өвчин юм. Эмчид үзүүлэн цусны ерөнхий шинжилгээ хийлгэн шаардлагатай бол дархлаа болон бусад шинжилгээ өгөх хэрэгтэй.
  • Тромбоцит буруу байх. Энэ нь цусны бүлэгнэлтийг хариуцах эд эсийн үйл ажиллагаа доголдох явдал юм. Цус бүлэгнэх нь багасах эсвэл хурдан задарч байвал биед хөх толбо бий болдог байна. Эмчид үзүүлж цусны ерөнхий шинжилгээ өгч бүлэгнэлтийн байдлаа тодорхойлуулаарай.

 

4. Хэлний байдал

Хэлний өнгө, тогтсон өнгөрийн шинж нь олон янзын өвчний индикатор болдог. Хэрвээ өнгөр нимгэн, дотоод эрхтэн хэвийн бол танд санаа зовох зүйл үгүй бөгөөд иймэрхүү өнгөр эрүүл хүнд байдаг зүйл. Хэрвээ өнгөр зузаан, их хэмжээтэй бол өөр хэрэг.

  • Хоол боловсруулах системд ямар нэг өөрчлөлт байна. Үүнийг зузаан, цагаан өнгөр илэрхийлэх ба хэлний угт очоод хагарсан байдаг. Хэрвээ хэл өнгөрөөр бүрхэгдсэн, хааяа ходоод гэдэс өвддөг бол эмчид хурдан үзүүлэх хэрэгтэй.
  • Ходоод цөсний өвчин. Ийм нөхцөлд хэлний өнгөр шар өнгөтэй, зузаан, аманд исгэлэн амт мэдрүүлдэг. Эмчид үзүүлж өнгөр үүссэн шалтгааныг тодорхойлох хэрэгтэй.
  • Гэдэс ходоодны өвчин. Гэдэс ходоодны архаг өвчтэй хүний хэлэн дээр саарал-шаргал өнгөр тогтсон байдаг. Өмнөхтэй адил яаралтай эмчид үзүүлж шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

 

5. Нүдний цагаан

Нүдний цагааны байдал таны эрүүл мэндийн тухай олон зүйл хэлж өгдөг. Хэвийн байх өнгө нь цагаан, харин шар болон улаан өнгө байвал энэ нь ямар нэг өвчлөл байгаагийн шинж билээ.

  • Элэгний өвчлөл. Элэг өвдөх үед нүдний цагаан шар өнгөтэй болдог. Эмчид үзүүлэн яаралтай шинжилгээ өг.
  • Нүдний өвчин. Шар болон улаан нүд нь таны нүд халдварт өвчин, болон бусад өвөрмөц өвчинд нэрвэгдсэний шинж юм. Нүдний эмчид үзүүлэн оношлуулж таарах эмчилгээ хийлгэ.
  • Ядарсан болон хэт их ажилласан байдал. Компьютерийн ард удаан суух болон маш их анхаарал төвлөрүүлэн удаан суухад таны нүд улайж, шарлах тохиолдол бий. Нүдний дасгал хийж эмчид үзүүлэн таарах дусаалга бичүүлэх хэрэгтэй.

 

6. Хумс

Хумсны өнгө өөрчлөгдөх нь гоо сайхны бэрхшээл төдий зүйл биш юм. Хумс нь хүний эрүүл мэндийн толь билээ. Хэвийн хумс нь гөлгөр, бага зэрэг нумарсан, нэгэн жигд өнгөтэй байдаг. Өнгө өөрчлөгдөх нь хэд хэдэн шалтгаантай билээ.

  • Мөөгөнцрийн өвчин буюу онихомикоз. Хумс дээр шаравтар, бор, хар өнгөтэй толбо, зураас бий болж хумс бутарч эхэлдэг. Эмчид үзүүлэн ямар төрлийн мөөгөнцөр болохыг тодорхойлуулан эмчилгээ бичүүлэх хэрэгтэй.
  • Витамины дутагдал. D болон В1 витамин, кальци, төмөр дутагдах нь хумсны хэлбэрийг өөрчлөнө. Эмчид үзүүлж витамины дутагдлаа тодорхойлуул.
  • Хэрх өвчин. Хумс дээрх цагаан толбо, хумсны давхарга гэмтэх зэрэг нь хэрх өвчний шинж юм. Энэ өвчний эх үүсвэрийг олохын тулд эмчид үзүүлж, цаашид илүү гүн шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

 

7. Буйл

Эрүүл ягаахан буйл гэнэт улайж хавдвал энэ нь нилээд аюултай шинж тэмдэг юм. Сул, өвчтэй буйл нь амны хөндийн өвчлөлийн тэмдэг байдаг. Хавдрын байрлал, өнгөнөөс нь шалтгаалан ямар өвчинд нэрвэгдсэнийг тогтоож болно.

  • Гингивит буюу буйлны үрэвсэл. Тодорхой нэг шүдний эргэн тойрон дахь буйл үрэвсэнэ. Буйлнаас цус гарч халуун болон хүйтэн зүйлийг хүчтэй мэдэрч өвдөнө. Эмчид үзүүлэн таарах эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
  • Парадонтит буюу холбоос эдийн үрэвсэл. Буйл шүдний хооронд завсар бий болж үүнд нь хоолны үлдэгдэл орж хавдан өвчин үүсгэнэ. Өмнөх тохиолдолтой адил эмчид үзүүлж таарах эмчилгээ хийлгэнэ.
  • Парадонтоз буюу буйлны архаг үрэвсэл. Парадонтозын үед буйл аажмаар идэгдэн шүдний уг ил гарч, буйл нэг нэгнийхээ дээгүүр давсан байдалтай болдог. Зөв эмчилгээ хийлгэхийн тулд шүдний нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ.
9
БахархмаарБахархмаар
6
ХарамсалтайХарамсалтай
5
ГоёГоё
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Mendee Dorjsembe

    Mendee Dorjsembe

    2018/04/15 at 20:04

    BFF

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *