Эдгээр зүйлс ямар зориулалттай болохыг мэдэх үү?

8

Цүнхэн дээрх ромбо, шарах шүүгээний доорх хайрцаг зэрэг нь бүгд л өөрийн гэсэн үүрэгтэй билээ.

Бидний өдөр тутам хэрэглэдэг эд зүйлүүдэд маань олон санаанд орж байгаагүй үүрэг зориулалт байдаг байна. Бид тэдгээр зүйлийн тухай бүхнийг мэддэг мэт санагдавч тийм биш билээ. Энэ удаа өдөр тутмын хэрэглээний эд зүйлс маань ямар гэгч сонин зорилго агуулдаг тухай ярилцъя.

1. Ази түргэн хоолны сав

Цаасан хайрцагны булангаас гурил будааг савхаар түүж идэх чадвартай бол идэж болно. Эсвэл ердөө л хайрцгийг нь задлаад, тун тухтайгаар таваг байдлаар хэрэглэж бас болох билээ.

 

2. Залгууранд байх зүйл

Энэ нь цахилгаан сүлжээнд бий болох өндөр давтамжийн саадыг шүүх ферритийн шүүлтүүр билээ. Үүний үр дүнд тоон дохионы чанар сайжирна. Бас энэ шүүр авагддаг байдлаар хийгдсэн байх нь бий.

 

3. Цамцны захны ард байх товч

Энэ нь зангиа захны доороос цухуйхгүй байхад зориулагдсан зүйл юм. Сүүлийн үед иймэрхүү цамц таарах нь ховор болсон ба энэ товчинд баригдах нарийн зангиа гэж үгүй болсонтой холбоотой. Одоо ийм товч байгаа бол гоёлын шинж чанартай болжээ.

 

4. Дарсны лонхны хонхорхой

Лонхтой дарсаа анх бөглөх үед лонхны ёроолд маш хүчтэй даралт үүснэ. Энэхүү хонхорхой нь даралтыг жигд тарааж өгөх учир лонх бут үсэрдэггүй билээ. Оргилуун дарсны лонхны ёроолын хонхорхой бусад дарсны лонхны хонхорхойноос илүү том байдаг байна.

 

5. Цамцны хамгийн дээд товчны нүх хөндлөн байх

Яагаад бүх цамцны товчны нүх босоо хэлбэртэй боловч хамгийн дээд товчных хөндлөн байдаг юм бол? Хариулт нь их амархан: чухам энэ хэсгийн товчийг тайлах нь хамгийн их байдаг билээ. Босоо нүхтэй товч тайлахад хэцүү бол харин хөндлөн нүхтэй товчийг тайлахад амархан байна.

 

6. Пүүзний үдээсний нэмэлт нүх

Олон хүний үл ашиглах энэ нүх нь ихээхэн хэрэгтэй эд бөгөөд таны үдээсийг тайлагдахгүй, таны хөлийг холгохгүй үдэхэд их тус болно.

 

7. Кетний хажуугийн нүх

Агаар оруулахаас өөр үүрэг бий. Анх Converse All Stars сагсчдад зориулан гутал бүтээсэн байна. Энэ гутлын хажуугийн нүхийг ашиглан гутлаа үддэг байжээ. Энэ нь  гутал хөлөнд сайн суухад тустай байсан гэнэ.

 

8. Шпагеттиний халбаганы нүх

Хэр их шпагетти чанах вэ гэж толгойгоо гашилгахгүйн тулд хийсэн нүх. Нэг халбаганд багтах хэмжээний шпагетти нь нэг хүний стандарт порц юм.

 

9. Сав суулганы бариулны нүх

Энэ нь саваа зөвхөн энд тэнд өлгөхөд зориулсан зүйл биш юм. Энэ нүхийг хоол хутгах халбага тогтоогч болгон ашиглаж болно.

 

10. Балны таглааны үзүүр дэх нүх

Хүүхдүүд амандаа юм хийх дуртай ба сургуулийн хүүхдүүд балаа амандаа хийх нь маш элбэг. Ямар нэг байдлаар хүүхэд балны таглаагаа амандаа хийж байгаад гацаачихвал тэр нүх нь агаар оруулж амьсгалах боломжтой байхаар зориулалттай хийгдсэн билээ.

 

11. Бензиний заалтын хажууд байх жижиг сум

Энэ тэмдэг маань харамсалтай нь машин болгонд байдаггүй. Энэ сум машины аль талд бензин хийх таг байгааг зааж өгнө. Хүний машин унаж явах үед маш чухал зүйл билээ.

 

12. Чихрийн бариулд байх онгорхой нүх

Энэ нь цэвэр технологийн асуудал бөгөөд чихэр энэ бариулд тогтож байхад зориулагдсан зүйл юм. Шингэн сироп энэ нүхэнд орж хатуурах үедээ чихэр бариул хоёрыг хамтад нь сайн барих болно.

 

13. Дотуур өмдөнд байх халаас адил зүйл

Энэ нь халаас биш юм. Маш зөөлөн тусгай материалаар хийгдсэн байдаг байна. Дотуур хувцасны хэрэглэгдэх байдлаас болж янз бүрийн оёдол тавих явцдаа нэг хэсгийг нь оёхгүй үлдээхээс өөр аргагүй болдог нь ийм халаас адил зүйлийг бий болгодог билээ.

 

14. Зураасан нүх бүхий үүргэвч дээрх ромбо дүрс

Анх энэ ромбо зөвхөн жуулчдын үүргэвчинд байдаг байсан ба олс, карабин хийх зориулалттай байжээ. Хотод хэрэглэх үүргэвчинд энэ нь зөвхөн гоёл төдий л зүйл юм.

 

15. Өмдний индүүдлэг

Энэ индүүдлэг нь хэн нэгэн тухайлан бодож гаргасан зүйл биш боловч одоо сонгодог өмдний салшгүй нэг хэсэг болжээ. Учир нь XIX зууны үед хувцас экспортод ихээр гаргах болсон ба хувцсыг тээвэрлэх явцад бага зай эзлүүлэхийн тулд маш хүчтэй даралтанд оруулж зөөдөг байсан байна. Үр дүнд нь даавуунд ийм хэлбэр, индүүдлэг мэт зүйл бий болж дараа нь арилгах бараг боломжгүй болдог байж. Үүнтэй эвлэрсэн нь л энэ аж.

 

16. Малгайн орой дээр байх бөмбөгөр зүйл

Энэхүү бөмбөг адил зүйл XVIII зууны үед усан онгоцны намхан дээвэрт байнга толгойгоо цохих Францын усан цэргүүдийн малгай дээр анх бий болжээ. Дараа нь янз бүрийн хэмжээ өнгөтэйгөөр бусад улсад, армид тарсан байдаг. Үүний тусламжтайгаар цэргийн ямар төрөлд алба хаадгийг мэдэх боломжтой болсон байна.

 

17. Цаасны хутганы ёроолыг авч болдог нь

Цаасны хутганы элэгдсэн, мохсон ирийг хэд хэдэн янзаар авч болдог. Зүсэгдэх аюултай боловч гараар, бахиар авч болохоос гадна цаасны хутгаа анхааралтай харах хэрэгтэй. Цаасны хутганы ёроолыг салгаж авч болох ба түүгээр хэрэггүй болсон ирнийхээ хэсгийг ямар ч аюулгүйгээр хугалж авч болно.

 

18. Метрийн үзүүрт байх нүх

Энэ нь их хэмжээний зайг ганцаараа хэмжихэд хэрэгтэй юм. Эхлээд хэмжих газрынхаа нэг захад хадаас, шруп хадаад үүнээсээ метрээ тогтоон хол зайд хүртэл хэмжиж болно.

 

19. Heinz кетчупын 57 гэсэн тоо

Энэ нь Heinz компанийн рекламны уриа бөгөөд (57 төрөл) лонх дээрх энэ тоо нь бас хэрэглээний ач холбогдолтой юм. Хэрвээ кетчуп доош урсахгүй бол энэ 57 гэсэн тоон дээр хэдэн удаа цохиод үз.

 

20. Шарах шүүгээний доодох хайрцаг

Ихэнхдээ хайруулын таваг хадгалдаг. Гэхдээ энэ хайрцаг нь халаах хайрцаг гэж нэрлэгддэг байна. Анх энэ хайрцгийг хийхдээ бэлэн болсон хоолоо өөр хоол хийж байх явцдаа хөргөхгүйн тулд энэ саванд хийж халуунаар нь хадгалах зорилготой байсан байна.

165
ГайхмаарГайхмаар
28
ГоёГоё
28
ТэнэглэлТэнэглэл
27
Ха ХаХа Ха
26
БахархмаарБахархмаар
20
ХарамсалтайХарамсалтай
14
ХөөрхөнХөөрхөн
13
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *