Тэтгэвэртээ гарсан нэгэн хөгшин гэрээ цэвэрлэж байгаад 2,5 сая долларын үнэтэй алмазыг хуурамч гэж бодон хогийн саванд хаяхаа шахжээ

0

Нортумберлендад амьдардаг 70 настай хөгшин үнэт эдлэлээ янзалж байхдаа жинхэнэ биш гэж тооцогдож байсан хуучны чулууг гаргаж хаяхаа шахжээ. Сонирхолдоо хөтлөгдөн “хуурамч” чулуугаа зарахаар шийдэж бусад үнэт эдлэлтэйгээ цуг үнэлэгч дээр аваад очжээ. Тэгсэн нь ч зөв шийдвэр байв: уг чулуу нь 2,5 сая доллараар үнэлэгдэх 34 каратын цэвэр алмаз болж таарчээ.

Нортумберландын тэтгэврийн хөгшин санамсаргүй байдлаар 2 сая орчим фунт стерлингээр үнэлэгдэх 34 каратын алмаз чулууг хогийн саванд хийх гэж байснаа ойлгоод бараг л ухаан алдах дөхсөн гэнэ.

dailymail.co.uk

70 настай хөгшин гаражийн худалдаанаас худалдаж авсан бусад эдлэлтэйгээ цуг уг чулууны үнийг мэдэхээр шийдсэн юм. Featonby’s Auctioneers-ийн дуудлага худалдааны мэргэжилтэн Марк Лейний хэлснээр бол тэдэн дээр настай хүн ирсний дараа алмазын бодит үнийг олж мэдээд “хүчтэй цоxилтод” орсон байна. “Хатагтай бидэн дээр цүнхэнд үнэт эдлэлүүдээ хийгээд ирсэн, замаараа л манайхаар дaйрсан юм байна лээ. Үнэлгээнээс нэг их юм хүлээгээгүй, надад орхиод хэд хоногоос ирье гээд явсан” гэж Лейн ярьжээ. Мэргэжилтэн уг чулуу эмэгтэйн сүйн бөжгтэй цуг нэг жижиг хайрцганд байсныг анх харжээ.

“Эхлээд би үнэтэй чулуу гэж огт бодоогүй, циркони болон синтетик алмазны холимог байх л гэж бодсон. Миний ширээн дээр хоёр, гурав хоног хэвтсэн л дээ, тэр өдөр би алмазын тест ашиглахаар болсон юм. Дараа нь Лондонд байдаг манай түншүүдэд явуулж үнэлүүлэх нь зөв гэж шийдсэн. Үүний дараа Бельгийн Антверлепен рүү илгээж гэрчилгээ авахуулах хэрэгтэй гэж үзсэн, тэндээс 34,19 каратын HVS1 өнгийн алмаз гэж тодорхойлсон юм, энэ бол маш ховор чулуунд тооцогдоно.” Чулууны эзэн өөрийгөө нууц хэвээр үлдээхийг хүссэн гэж дуудлага худалдааны мэргэжилтэн мэдэгджээ. Уг чулууг хаанаас худалдаж авснаа сайн хэлж мэдэхгүй байгаа бөгөөд түүний хэлснээр залуудаа гаражийн хямдралтай худалдаанаас жижиг сажиг зүйл худалдаж авах дуртай байсан гэнэ. Гэхдээ уг чулууг жинхэнэ эрднийн чулуу гэдгийг огт мэдээгүй олон жил явжээ.

dailymail.co.uk

“Тэр гэртээ цэвэрлэгээ хийсэн гэж хэлсэн, тэгээд хуурамч чулуу гэж бодоод хогийн саванд хаях гэж байжээ, харин хөрш нь бидэн дээр авчирч үнэлүүлбэл яасан юм бэ гэж санал болгосон гэдэг” хэмээн Лейн ярьж байна. Лейн урьд өмнө нь ийм үнэтэй, ховор эрдэнийн чулуутай хэзээ ч таарч байгаагүй ажээ. Тэрээр уг бизнесийг худалдаж аваад таван жил л болж байгаа гэнэ. “Өнгө, цэвэр, хэмжээ… 34 каратын алмаз чулуу олно гэдэг үнэхээр итгэмээргүй. Ямар үнэтэйг нь надад хэлэхэд би бүр алмайрч орхисон. Яг л шар үс босоод ирэх шиг л болсон шүү. Үнэхээр галзуурмаар. Манайд бүх л зүйл бий, жижиг үнэт чулуунаас эхлээд урлагийн бүтээл, эртний тавилга гээд. Би энэ бизнесийг эхлүүлээд 5 жил болж байна, энэ хугацаанд ийм зүйлтэй үнэхээр таарч байсангүй” гэж Лейн ярьжээ. Алмаз одоогийн байдлаар Лондонгийн үнэт эдлэлийн гудамж болох Хаттон Гарденд хадгалагдаж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 30-нд дуудлага худалдаанд орохоор болсон байна.

14
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *