Мөнгөө хий дэмий салхинд хийсгэхгүйн тулд дараах 9 ашиггүй худалдан авалтыг бүү хийгээрэй!

0

Дэлхий даяар хүмүүс ямар зүйлд мөнгөө үрдэг бол? Хариулт нь маш энгийн. Хүмүүс мөнгөө хоол, хувцас, байр, амралт зугаалга, эрүүл мэнд болон нийтийн тээвэрт зарцуулдаг.  Гэсэн хэдий ч хүн бүрт нэгэн нууцлаг худалдан авалтын төрөл байдаг нь “Бусад” гэх ангилал юм. Судалгаанаас харахад хүн дунджаар жилд 18.000 долларыг онцын шаардлагагүй зүйлд зарцуулдаг ажээ. Тиймээс хэрэв бид хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрэхээ боливол мөнгө хадгалах, зарлагаа хянах зэрэг олон зүйлд санхүүгийн хувьд тогтвортой болж эхэлнэ гэсэн үг. Ингээд бид танд хэрэггүй зүйл худалдаж авалгүйгээр мөнгөө хэмнэх боломжийг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Гоо сайхны бүтээгдэхүүн

© Instagram / ekaterinanay © Instagram / yulia_ryd

Гоо сайхны бүтээгдэхүүн хадгалдаг саваа нэг шалгаад үзээрэй. Ганц хэрэглээд л хаясан будаг хэр олон байна вэ? Улаан өнгийн тень, хар уруулын будаг, ягаан өнгийн саа гэх мэт зүйлс байна уу? Магадгүй эдгээр зүйлсийг анх худалдаж авахад танд гоё харагдсан байж болох ч авсныхаа дараа өдөр тутамдаа хэрэглэх зүйл мөн үү гэдгийг бодож үзсэн үү.

Харин та одооноос гоо сайхны бүтээгдэхүүн нэмж авахаар шийдсэн бол өөрөөсөө ингэж асууж үзэх хэрэгтэй: “Энэ будгийг 7 хоногт дор хаяж 2 удаа хэрэглэх үү?” Сонин сонсогдож магадгүй ч аль болох үнэтэй, том брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн авах нь эсрэгээрээ таны мөнгийг маш их хэмнэнэ. Хэрэв хямдхан олон гоо сайхны бүтээгдэхүүн цуглуулаад эхлэх л юм бол мөнгөө дэмий үр байна л гэсэн үг.

 

2. Тэжээвэр амьтдын үнэтэй тоглоом

© Instagram / mr_christopher_coon © Pixibay © Depositphotos

Харамсалтай нь энэ сэдэв таны хөөрхөн тэжээвэр амьтдад ч бас хамаатай. Тэжээвэр амьтаддаа үнэтэй тоглоом авч өгөх тусам сонирхохгүй.

Таны муур янз бүрийн цаас, аяга зэргийг сонирхохоос биш өөрт нь зориулж авсан хуванцар бөмбөлөгийг тийм ч их ойшоохгүй л болов уу. Нохой гэхэд л гөлөг байхаасаа тоголж байсан бамбаруушаараа тоглоно.

Түүнд шинэ тоглоом хэсэг хором л таалагдах байх.

Тиймээс амьтдаа илүү жаргалтай байлгамаар байвал зүгээр та өөрөө тэдэнтэй цагийг хамт өнгөрөөхөд л хангалттай.

 

3. Спортын хэрэгсэл

© Pikabu / tltr © Depositphotos

Та тогтмол дасгал хийхээр шийдсэн үү? Тэгвэл заавал супер загварлаг төхөөрөмж авах шаардлага огт байхгүй. Хэрвээ сэтгэл хөөрөлдөө автаж дасгалын төхөөрөмж авах л юм бол тун удахгүй тагтан дээр чинь юм уу, унтлагын өрөөний буланд тоосонд дарагдаж хоцрох болно. Хэрэв та өөрийн урам зоригийг хэмжиж үзмээр байвал эхний нэг сар фитнесд яваад үзэх хэрэгтэй.

Хэрэв та дасгал хийхийн тулд гэрээсээ гарах шаардлагагүй гэж үздэг нэгэн бол дасгалын резин авах хэрэгтэй. Учир нь ийм төрлийн хэрэгсэл бүх төрлийн дасгалд хэрэглэгдэнэ. Мөн дасгалжуулагчид заавал төхөөрөмж шаардалгүй хийж болох олон дасгалыг санал болгодог учир өөртөө илүү зарлага гаргахаасаа өмнө сайтар бодоорой.

 

4. Дотоод засал, чимэглэлийн эд зүйлс

© Depositphotos © Depositphotos

Гэр ахуй, тавилгын дэлгүүрт орохоор хаа сайгүй хөөрхөн жижиг шүүгээ, гоёмсог хөшиг нүдэнд тань харагдаад авмаар санагддаг л биз. Хэрэв тийм бол гүнзгий амьсгал авч байгаад дахиад нэг бодоод үзэх хэрэгтэй. Гэртээ эргэж ирээд харахад тэдгээр хөөрхөн хөшиг, шүүгээг багтаах зайгүй гэдгээ ойлгох болно.

Тиймээс гэртээ шинэ зүйл авахаасаа өмнө хаана байрлуулах, зайлшгүй хэрэгтэй эсэхийг нь сайтар бодож байж шийдэх хэрэгтэй. Тэр зүйлийг л авахгүй бол болохгүй байгаа юм шиг мэдрэмж төрж байсан ч бодит байдлаа сайн мэдэрч мөнгөө үрэхгүй байх ёстой.

 

5. Амралын үеэр хэрэглэх эд зүйлс

© Depositphotos © Depositphotos © Depositphotos © Depositphotos

“Наранд түлэгдэж” магадгүй гэж бодсоноосоо болоод цүнхэндээ хэрэгцээгүй олон зүйл авч явсаар байна уу. Солонгон өнгийн зоонтог, өдтэй малгай, хэдэн ширхэг алчуур авах ямар ч шаардлагагүй. Энэ мэтчилэн бид маш олон хэрэгцээгүй зүйл худалдаж авдаг. Хэрэв та тэдгээр зүйлсэд зарцуулсан мөнгөө хэзээ дахин нөхөж олох талаар бодож үзсэн бол тиймэрхүү зүйлсэд хэзээ ч мөнгө үрэхгүй.

Ер нь та дэлгүүр хэсэхгүйгээр аялалд явах талаар бодож үзсэн үү? Аялалд явахынхаа өмнө хэрэгцээтэй зүйлсийн жагсаалт гаргаж байгаад үнэхээр хэрэгцээтэй гэж бодсон зүйлсээ ялгаж бич. Ингэж бичиж чадвал дэлгүүр ороод тааралдсан зүйлээ авч мөнгө үрэх эрсдэлгүй болно.

 

 

6. Шинэ хоббиндоо зориулсан хэрэгслүүд

© Depositphotos

Та шинэ хоббитой болохоор шийдсэн үү. Гайхалтай санаа байна. Гэхдээ таны анхаарах ёстой нэг зүйл бол шинэ зүйл эхлэх гэсэн дэврүүн сэтгэлээр дэлгүүр нүүлгэхгүй байх юм. Гэвч энэ бол ганц аяга цай аваад уухтай адил зүйл биш юм. Шинэ хоббитой болох үед түүнтэй холбоотой бүх л зүйл гоё харагдаж, авмаар санагдах болно.

Тиймээс жижиг зүйлсээс эхлээрэй: цаас, харандаа, усан будаг, юм нэхэх дэгээ зүү гэх мэт. Хэрэв сэтгэл хөдлөл өндөртэй үеэ даруухан давж чадвал сонирхсон зүйлд чинь чухам юу хэрэгтэйг жинхнээсээ ойлгох болно.

 

7. Тоглоом

© Depositphotos © Pixibay

Одоо цагт хүүхдүүд чихмэл тоглоом сонирхохоо больсон. Гэвч бидний ихэнх нь бага балчир үеэсээ тоглож өссөн дурсамж дүүрэн тоглоомтой байдаг. Харин тэдгээр тоглоомууд аль хэдийн тоосонд дарагдаж хоцорсон биз- гэхдээ л бид тэдгээр тоглоомуудыг хаяж чаддаггүй.

Тиймээс чихмэл авмаар санагдаад байвал зөөлөн дэр эсвэл зузаан хөнжил худалдаж аваарай. Тэдгээр зүйлс чихмэл тоглоомтой адилхан дулаан, зөөлөн мэдрэмж өгөх болно.

 

8. Гадна талбайн спорт хэрэгсэл

© Instagram / idimitry © Depositphotos

Жилд хэдхэн сар ашиглагддаг унадаг дугуй, ролик, тэшүүр зэрэг зүйл худалдаж авах үнэхээр ашиггүй зарлага болдог. Үнэндээ эдгээр зүйлсийг заавал худалдаж авах шаардлагагүййгээр түрээслэн ашиглах олон боломж байдаг. Ингэж түрээслэх нь илүү хямд өртөгтэй бөгөөд, гэрт хэрэггүй зүйл хөглөрөхөөс сэргийлнэ.

Хэрэв та ажилдаа явахдаа дугуй унадаг тохиолдолд энэ зөвлөгөө танд хамааралгүй гэж ойлгож болно. Харин энэ тохиолдолд та харин ч нийтийн тээвэрт үрдэг мөнгөө хэмнэх боломжтой болно.

 

9. Цахим хэрэгслүүд

© Amazon © Depositphotos

Орчин үеийн технологийн хөгжлийн ачаар техник хэрэгслүүд байнга шинэчлэгдэж, түүнчлэн нэмэлт зүйлүүд гарч ирсээр байгаа. Танд хөгжим сонсохын тулд заавал тусгай тоглуулагч хэрэггүйтэй адил телевиз дээрээ дуу тавихад ч элдэв нэмэлт төхөөрөмж хэрэггүй болсон. Учир нь одоо бүх зүйлийг утаснаас хийж болно.

Тиймээс техник, хэрэгсэл худалдаж авахдаа “Энэ надад үнэхээр хэрэгтэй юу? Гэж өөрөөсөө сайтар асуух хэрэгтэй.

Инэнх тохиолдолд таны хуучин хэрэглэж байсан эд зүйлс эвдрээгүй, хэрэгцээг тань хангаж чадаад байгаа л бол шинэ зүйл худалдан авах эсэхээ дахин нэг бодоод үзээрэй. USB оролттой халдаг аяганы суурь ер нь хэрэгтэй гэж үү?

29
ГоёГоё
12
БахархмаарБахархмаар
8
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
6
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2020/04/01 at 17:43

    Р. Сарангоо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *