Өөртөө Формула 1-ийн уралдааны машин бүтээжээ

0

Өөртөө Формула 1-ийн уралдааны машин бүтээжээ


Босни улсын жирийн нэгэн механикч 2 жилийн хугацаа зарцуулан байж өөртөө Формула 1-ийн уралдааны машин бүтээсэн байна. Мисо Кузмановичын бүтээсэн 150 морины хүчтэй энэ машин нь хэдийгээр жинхэнэ уралдааны машины дээд хурдыг гаргаж чадахгүй боловч харагдах байдлын хувьд яг адилхан болжээ. Мото спортын үнэнч шүтэн бишрэгч, Пранов хотын иргэн Кузманович үргэлж Формула 1-ийн уралдааны машин жолоодохыг хүсдэг байсан ч түүнд ийм боломж олдоогүй байна. Нэг л өдөр чадварлаг механикч өөрийн мөрөөдлийн машиныг бүтээх төлөвлөгөөгөө гаргахаар шийдсэн байна.Тэрээр Фольксвагены жинхэнэ хөдөлгүүр, хурдны хайрцаг худалдан авснаас бусад машины хэсгүүд түүнчлэн их бие, хүрээ сэлтийг өөрийн ажлын газарт өөрөө хийжээ. Машины будаг болон хөгжмийн суурилуулалтанд түүний зарим найзууд тусалсан ч машиныхаа ихэнх хэсгийг Кузманович өөрөө хийсэн байна. Мэдээж хэрэг энэ машиныг бүтээхэд нилээд хэмжээний мөнгөний зэрэгцээ багагүй зүтгэл, тэсвэр тэвчээр, мэдлэг чадвар шаардагдсан ч 30,000 орчим доллар, хоёр жилийн нөр их хөдөлмөр зарцуулан байж өөрийн гараар бүтээсэн Формула 1-ийн тод улаан өнгөтэй машиныхаа жолоочийн суудал дээр суугаад хотынхоо гудамжаар анх явсан үе нь түүний хувьд амьдралынх нь хамгийн аз жаргалтай үеүдийн нэг байсан гэнэ. Уг машин 250 км/цаг хүртэл хурдлах боломжтой ч Кузманович хурдны зам дээр 175 км/цаг хүртэл л хурдалдаг аж. 6 метр урттай, 1,28 тонн жинтэй энэ машин хоёр хүн суух зориулалттайгаар бүтээгдсэн бөгөөд аюулгүй байдлын бүхий л стандартыг хангасны дээр аюулгүйн дэр, өндрийн тохиргооны гидравлик, хүчирхэг дууны систем зэргээр тоноглогджээ. Формула 1-ийн хуулбарыг бүтээхдээ 32,600 доллар зарцуулсан энэ чадварлаг механикчид 78,000 доллараар машинаа худалдаач гэсэн санал ирсэн ч “Худалдаж болдоггүй зүйлс гэж байдаг юм.” гэж хариулсан байна. Боснийн Шумахер хочийг аваад байгаа Кузманович Канад руу цагаачлахаар төлөвлөсөн байгаа ба явахдаа өөрийн бүтээсэн Формула 1 машинаа авч явахыг хүсэж байгаа юм.

2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. huuhenhuu

    2013/04/23 at 20:59

    http://battlefield.play4free.com/en/ zaluusaa free game online burtguuleed orood iree china nar dabraad bna gabaldah durtai zaluu gabald shursheh durtai zaluus shursh hutgalah ni hutgalaa hurdan burtguulaad orood ireerei unen sak togloom shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *