“ЗАЛУУСЫН БАЯР” ДОРГИО БОЛЛОО

0


Залуу хүн бүрийн хүсэл мөрөөдөл, зориг эрмэлзэл нь тухайн нийгмийн одоогийн байдал мөн ирээдүйн хандлагыг илэрхийлэхэд чухал нөлөөтэй байдаг. Тиймдээ ч Монгол залуусаа урдаа зорилготой, түүндээ хүрэх хүсэл тэмүүлэлтэй байгаасай хэмээн “Скайтел” компаниас санаачлан 2002 онд хамгийн анхны “Залуусын” гэх тодотголтой d20 брэндийг зах зээлд нэвтрүүлсэн. Цоо шинэ өнгө төрх, өвөрмөц үйлчилгээ бүхий d20 брэнд 11 жилийн турш жил бүр хүүхэд залуустаа зориулж олон шинэлэг урамшуулал, арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн. Харин энэ жил d20 брэнд 4-р сарын 20-ны өдрийг “Залуусын баяр” хэмээн зарлаж, 11 насныхаа төрсөн өдрийн арга хэмжээг ҮСАХ-д амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь 16:00 цагаас эхлэн 21:00 цаг хүртэл 2 хэсгээс бүрдсэн бөгөөд 1-р хэсэгт циркийн жүжигчид, гитартай дуучид, илбэчид, түмэн эх чуулгын хөгжимчид гэх мэт уран бүтээлчид талбайн бүх хэсэгт байршин хүүхэд залууст уран бүтээлээ хүргэж байсан ба SBN телевиз орон даяар шууд дамжуулан хүргэлээ. 2-р хэсэгт 150 бүжигчдийн бүрэлдэхүүнтэй флашмоб бүжгээр эхлэн реппер Gee, дуучин Цэлмүүн, Моханик, Honey moon, Нисванис, Камертон 2 гэх мэт хамтлагууд мөн үндэсний урлагын тоглолтуудаар үргэлжилж 12 насныхаа төрсөн өдрөөр уулзахын ерөөлтэй салютын үзүүлбэрээр уг арга хэмжээ өндөрлөсөн юм. “Залуусын баяр” маань нийт 5 цагийн турш үргэлжилж, 3400 гаруй залуусыг хамруулж чадлаа.
Төрсөн өдрийн арга хэмжээ үүгээр дууссангүй. 4 дүгээр сарын 21-ны өдөр Скайрезорт цанын баазын задгай талбайд “d20 Drift show”-г 2 дах жилдээ мөн амжилттай зохион байгууллаа. Дрифт шоу 3 үе шаттайгаар явагдсанаас эхний шатанд 55 автомашин хурд хүчний гайхамшгийг үзүүлэн өрсөлдөж 4 дүгээр шат гэхэд 8 машин шилдгээр шалгаран тунаж үлдсэн юм. Хэдийгээр хотоос зайдуу газар зохион байгуулагдсан ч 2300 гаруй хүн 500 гаруй машин оролцон уулын зам дээр түгжрэл үүсгэсэн арга хэмжээ боллоо.

Арга хэмжээний фото сурвалжлагыг танилцуулъя.

Ийнхүү эерэгээр цэнэглэгдсэн эрч хүчтэй “d20”-ийн залуус “Залуусын баяр”-тай ийнхүү амжилттай боллоо.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *