Өглөө босоод өмсөх хувцсаа удаан бодож сонгох нь яагаад тухайн өдрийн турш эрч хүчийг сулруулдаг вэ?

2

Бид өглөө сэрээд л жижиг сажиг асуудлуудыг шийдэж эхэлдэг, жишээ нь ажилдаа өмсөх хувцсаа сонгоно. Хэвийн л давтагдах үзэгдэл тул бодоод байх зүйл баймааргүй, гэсэн хэдий ч өдрийн ажлын бүтээж, тэр бүү хэл бидний амьдралд бүхэлд нь нөлөөлдөг байна.

“Асуудал шийдэхээс үүдэлтэй ядаргаа” гэдэг зүйлийн цаад учрыг ойлгохоор шийдсэн юм, энэхүү асуудлын ард хэрхэн гарах вэ, мөн алдартай хүмүүс яагаад байнга нэг л төрлийн хувцсаа өмсдөг вэ?

Өглөөний хувцасны сонголт бидний сэтгэлийн эр зоригт хэрхэн нөлөөлдөг вэ?

© Masson/Shutterstock.com

Судалгаануудаас харахад, хэрвээ та өглөө сэрээд өмсөх хувцас сонгохдоо 16-аас илүү минут зарцуулж байгаа бол бусад эмэгтэйчүүдийн зарцуулж байгаа дундаж хугацаанаас хамаагүй их цаг зарцуулж байна гэж ойлгоорой. Эмэгтэйчүүдийн толины өмнө өнгөрүүлж байгаа нийт хугацааг тооцоолж гаргавал ойролцоогоор 287 өдөр гарна. Цаашлаад бид өглөөний цайндаа юу идэхээ сонгоно, утсаа гүйлгэж харна, ажилдаа явах замдаа ямар дуу сонсох уу? Өдрийн турш хэдэн мянган шийдвэр гаргасаар, эдгээрийн зарим нь ажилтай холбоотой чухал асуудал байж болно, бас жижиг сажиг асуудлууд ч цуварсаар: өдрийн цайндаа хаашаа гарах уу, орой хоол хийхэд юу худалдаж авах билээ…

Ингээд гэртээ харих үед бид өөрсдийгөө ихэд ядарсныг мэдрэх бөгөөд оройн хоолоо идчихээд ямар кино үзэх үү гэж бас л сонголт хийнэ. Гэнэт сарын өмнө эхлүүлээд орхисон номоо санах нь ч бий, бас англи хэлээ сайжруулахсан гэж сарын өмнөөс бодож яваа, гэхдээ ямар сургалтанд суухаа шийдэж чадаагүй, орой гарч гүйх ёстой байдаг, даанч хүч чадал үлдсэнгүй.

Үнэн хэрэгтээ энэ бүгд зөвхөн бие махбодийн хүч чадалтай холбоотой бус мөн байнгын сонголт хийх аргагүй байдалтай ч холбоотой юм. “Шийдвэр гаргахаас үүдэлтэй ядаргаа” (decision fatigue) гэдэг нэр томьёог нийгмийн сэтгэл судлаач Рой Баумайстер гаргаж ирсэн юм. Тэрээр хүний эрч хүчний тогтолцоог судалж бидний хоногийн эрч хүч, сэтгэлийн тэнхээ нь хязгаарлагдмал байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Өдрийн туршид багассаар эцэс сүүлд нь бидний ажлын үр бүтээл ч буурдаг. Эрч хүч, сэтгэлийн тэнхээг бид өглөөнөөс эхэлж зарцуулна, нэг ёсондоо шкафныхаа өмнө зогсоод хувцсаа сонгохоос эхлэнэ гэсэн үг юм.

 

Сошиал хэрэглэгчид үнэхээр дээрх онолтой санал нийлж байна

  • Ямар нэгэн жижиг сажиг шийдвэр гаргах зайлшгүй шаардлага намайг бүр туйлдуулж байна. Бүр ажил дээрээ уйлахаас наагуур юм болсон, яагаад гэвэл гурван зүйлийн уялдаа холбоог гаргаж ирж чадахгүй баахан сууж билээ. Хамгийн аймшигтай нь, ажлаасаа гэртээ ирэхэд найз бүсгүй маань надаас баахан асуулт асуудаг, юу өмсөх үү, зурагтаар юу үзэх үү, амралтын өдрүүдийг хэрхэн өнгөрүүлэх үү, асуулт үүгээр дуусахгүй. Надад ямар ч байсан хамаагүй, би юу ч шийдэхийг хүсэхгүй байна. Надад чухал цорын ганц зүйл гэвэл – түүнтэйгээ зүгээр л цуг байх: юу хийх нь огт хамаагүй. © taelor / Reddit

 

  • Би асуудал болгонд үнэлэлт дүгнэлт өгөхөд хэтэрхий их цаг зарцуулж байна, үүнээсээ болж их ядарч, уур уцаартай болжээ. Би аливаа зүйлийг эрсдэлийг багасгаж, гарах үр дүнг нэмэгдүүлэхийг хэтэрхий их чармайж байна. Харамсалтай нь энэ бүгд намайг эрсдэлд хэтэрхий ойртуулаад байгаа нь илт, заримдаа бүр өөрийгөө эргүү тэнэг хүн шиг л санах юм. © Arcadinaut / Reddit

 

  • Би үүнээс болж өдөр болгон шаналж байна. Хумсны будагны өнгөний сонголт хүртэл намайг мухардалд оруулах нь энүүхэнд. Би хумсаа будахаа больсон. © GenevieveLeah / Reddit
© chilican / Reddit

 

Шинжлэх ухааны үүднээс энэхүү үзэгдлийг дараах байдлаар тайлбарлаж болно

Хувийн бүтээлч байдал болон шийдвэр гаргахаас үүдэлтэй ядаргаа нь хоорондоо уялдаа холбоотой болохыг амьдрал дээр баталсан. Мэргэжилтнүүд үүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тодорхойлохоор шүүгч нарын дунд судалгаанууд хийжээ. Өглөөгүүр мөн өдрийн цайны дараа шүүгчид яллагдагчийн талд илүү дүгнэлт гаргаж байгаа нь тодорхой болов. Энэ үеэр шүүгчид амарсан, шийдвэр гаргахаас үүдэлтэй ядаргаанд ороогүй байдаг аж.

Энэ төрлийн ядаргаа нь биднийг супермаркатаас төлөвлөгдөөгүй худалдан авалт хийхэд ч мөн нөлөөлнө. Рой Баумайстер мөн сэтгэлийн тэнхээг глюкозын бага түвшинтэй холбоотой болохыг ч илрүүлсэн байна. Глюкоз бидний ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ, зөв шийдвэр гаргахад нөлөөлнө, тиймээс ямар нэгэн амттан идсэний дараа тархи илүү сайн ажиллаж байгааг мэдэрдэг.

© Berbaw06 / Reddit

 

Яагаад хэн нэгэн гаргасан шийдвэрийн үйл явцаас ядраад, харин нөгөө нэг нь адил зүйлд ядардаггүй вэ?

Хэрвээ өдрийн турш гаргах шийдвэрийн тоо хязгаартай бол бид эрч хүч, сэтгэлийн тэнхээгээ хэмнэж болохоор юм гэсэн дүгнэлтэд хүрч байна. Хэрвээ үүнийг өглөөнөөс эхэлж хийвэл өдрийн турш, тэр бүү хэл оройн цагаар ч бидэнд эрч хүч, сэтгэлийн тэнхээний нөөц үлдэх боломжтой. Энэ нь биднийг илүү бүтээмжтэй, мөн илүү чухал зүйлд үр дүнтэй төвлөрөхөд тусална.

Эрч хүч, сэтгэлийн тэнхээг хэмнэх аргууд олон бий, эдгээрийн нэг нь – өдрийн сонголтуудыг эхлүүлсэн өглөө өмсөх хувцасны сонголт. Бидний сайн мэдэхээр Марк Зукерберг хувцасны шкафан дахь хувцасныхаа тоог эрс багасгасан. Харин тансаг зэрэглэлийн дизайнер Майкл Корс байнга нэг л төрхтэй гарч ирдэг: хар пиджак, футболк, жийсэн өмд. Гэхдээ түүний хувцасны тоо  их, бүгд хар бөгөөд хоорондоо зохицно гэж жигтэйхэн.

Тэрээр нэг ярилцлагадаа: “Амьдрал хаа сайгүй буцалж байна, би дизайнерийн хувьд бусад хүмүүс юу өмсөж байна, юу өмсөх гэж байгааг байнга бодож явдаг. Тэгээд хамгийн сүүлд нь би өөртөө юу өмсгөх үү гэж боддог доо”  гэжээ.

Марк Зукерберг бас иймэрхүү утгатай зүйл хэлсэн байдаг: “Би өөрийнхөө амьдралыг ариун цэвэр байгаасай гэж хүснэ, тийм ч учраас нийгэмд сайн үйлс хийхтэй холбоотойгоос бусад шийдвэрт аль болох оролцохгүй байхыг хичээдэг. Хэрвээ би тэнэг бөгөөд хэрэггүй зүйлд эрч хүч зарцуулаад байвал би өөрийнхөө ажлыг хийж чадахгүй байгааг мэдэрдэг” гэжээ.

© zuck / Instagram © Blondet Eliot/ABACA/EAST NEWS

 

Өдөрт гаргах шийдвэрт хэрхэн хэмнэлт гаргах талаарх цөөн хэдэн зөвлөгөө:

  • Эрч хүчтэй байхдаа буюу өглөөгүүр чухал ажлуудаа төлөвлөж гүйцэтгэнэ. Оройн цагийг амралт, бясалгал эсвэл хоббиндоо зориул.
  • Тэмдэглэлийн дэвтэр дээр чухал асуудлуудаа бич – нэг өдрийн дотор эсвэл хэдэн хоногийн туршид шийдэх ёстой асуудлууд байж болно. Асуудлыг шийдвэрлэхэд гарах эерэг болон сөрөг хувилбаруудыг жагсаана. Үүнд цаг хугацаа хэрэгтэй хэдий ч шийдвэр гаргах мөчид маш хэрэгтэй, толгойд тань бараг л бүхэл бүтэн дүр зураг бэлэн гарсан байх юм. Тиймээс сонголт хийхэд улам л амар болно.
  • Хоолны цэсээ долоо хоногоор нь, амралтын өдрөөр нь урьдчилан төлөвлө. Ингэснээр өдрийн турш гаргах сонголтуудаас гурвыг нь хасах боломжтой. Оройн хоолондоо юу хийх вэ гэж байнга бодож явдаг бол мэргэжилтнүүдэд даалга (жишээ нь бэлэн хоол захиалга, хүргэлт хийлгэх).
  • Өөрийнхөө амьдралыг аль болох “автоматжуулах”-ыг хичээгээрэй. Унтахаасаа өмнө маргаашийн өглөөдөө бэлдэнэ, ингэснээр та элдэв бодолд авталгүй шууд унтана, цаашлаад эрч хүч, сэтгэлийн тэнхээтэй нөөцөө хэмнэнэ.

Та шийдвэр гаргахдаа ядардаг уу? Энэхүү байдалтайгаа та хэрхэн тэмцдэг вэ?

8
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Самдан Мѳнх Сүлд

    Самдан Мѳнх Сүлд

    2020/01/16 at 16:13

    баян гэдгээ гайхуулах шаардлагагүй дэлхий даяараа мэдэж байгаа хойно

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *