Жижигхэн байшингаа дэлхий дээрх хамгийн тухтай газар болгож чадсан 8 хүн

0

Дэлхий дээрх хамгийн сайхан зүйл бол өөрийн гэсэн тухтай гэр оронтой болох билээ. Харин энэ мөрөөдөлдөө хүрэх амаргүй бөгөөд хямдхан биш. Гэхдээ энэ ойлголтыг зарим хүмүүс маш энгийн аргаар шийдэж орон сууцны талаарх тогтсон ойлголтуудыг эвдсэн байна. Тиймээс жижигхэн байсан ч гэрээ дэлхий дээрх хамгийн тав тухтай газар болгон хувиргаж чадсан хүмүүсийн талаар мэдээллийг бид хүргэхээр бэлтгэлээ.

1. Чөлөөт цагаараа хийх төсөл

© rupkorea / imgur

Рупкорея болон түүний эхнэр үргэлж өөрсдөө байшингаа барих мөрөөдөлтэй байжээ. Ингээд тэрээр зорилгоо биелүүлэхийн тулд олон арга зам хайж сургуулиа орхин мужаан болохоор шийдсэн байна. Удалгүй тэд олон тооны судалгаа хийсний дараа өөрсдийн гэсэн жижигхэн байшинг барих санаагаа олжээ. Ингээд тэд бүтэн цагийн ажил хийхийн хажуугаар гарсан жаахан чөлөөт цагаа ашиглан 2 жилийн хугацаанд өөрсдийн байшинг босгож чадсан юм. Тэдэнд хадгалсан багахан мөнгө байсан учраас ямар нэгэн өр, зээл тавихгүйгээр байшингаа  барьж дуусгасан байна.

Доор бид тэдний барьж дууссан байшин болон барих үеийн процессыг харуулсан зургуудыг хавсаргалаа.

© rupkorea / imgur

 

2. Аавын орон зай

© MediocreFisherman / imgur

Медокр Фишермэний хувьд газрын асуудалтай байсан нэгэн найзаасаа хоосон чингэлэг худалдаж авчээ. Тэрээр эхэндээ энэхүү чингэлгээ оффис болгон ашиглах гэж байсан ч гэр бүлийнхэн нь өвөөдөө зориулж тусдаа байшин барьж өгөх шийдвэрийг гаргасан байна. Учир нь түүнтэй хамт амьдардаг аав нь тусдаа түрээсийн мөнгө төлж амьдрах чадваргүй байсан юм. Тиймээс Медокр Фишермэн сайн хүүгийн үүргээ биелүүлж аавдаа зориулан жижигхэн тухтай оромж босгож өгчээ.

© MediocreFisherman / imgur

 

3. Сониуч зан + цаг хугацаа = гэр

© sarahrose720 / reddit

Sarahrose720” нэртэй “Reddit” сайтын хэрэглэгчийн хувьд ямар нэгэн зүйлийг барьж байгуулах нь түүний хувьд зугаатай ажил юмсанжээ. Тэрээр өөрийн бүхий л цаг хугацаа, хүч энергийг жижигхэн байшин барих судалгаа хийхэд зарцуулдаг бөгөөд жижиг байшинтай холбоотой тоолж барамгүй олон бичлэг үзэж, зуу зуун асуултад хариулсан байна. Эцэст нь тэр онлайнаар нэгэн төслийг олж, дахин төлөвлөлт хийхээр болжээ. Ингээд 20.000 доллар ч хүрэхгүй өртгөөр босгосон түүний бүтээлтэй танилц.

 

4. Амьдралынхаа 40 өдрийг зарцуулаад, үлдсэн бүх хугацаанд нь сэтгэл хангалуун амьдарна

© edlawleynz / imgur

Edlawleynz” нэртэй “Reddit” сайтын хэрэглэгч аавтайгаа хамт барьсан Шинэ Зеландын Таранаки уулын дэргэдэх өөрсдийн жижиг байшингийн зургийг бидэнтэй хуваалцжээ. Энэхүү урлагийн бүтээл нь ердөө 40 хоногийн дотор бүтээгдсэн бөгөөд түүний бүтээсэн ертөнцтэй танилцацгаая.

© edlawleynz / imgur

 

© edlawleynz / imgur

 

© edlawleynz / imgur

 

© edlawleynz / imgur

 

 

5. “Reddit” сайтын хэрэглэгч “commonvanilla” буюу “жижиг байшин” гэсэн нэр томьёог шинээр тодорхойлж өөрийн гэсэн жижигхэн тухтай газрыг үзэмж төгс бүрдүүлжээ.

© u/commonvanilla / reddit

 

6. Гоо зүй болон функционал хамаарал

© operation_atlas / Instagram

Энэ хос өөрсдийн гэсэн жижигхэн сууцыг бүтээж Америк даяар аялж байгаа гайхалтай бүтээлч хүмүүс юм. Тэд өөрсдийн энэхүү төслөө “Operation Atlas” нэртэй инстаграм хаягаараа дамжуулж дэлхий дахинтай хуваалцдаг.

© operation_atlas / Instagram

 

© operation_atlas / Instagram

 

7. Спартак I: Жижиг цайз

© justmiller85 / imgur

Justmiller85” нэртэй хэрэглэгчийн хувьд ферм дээрээ жижиг байшин бариад түүнийгээ “Спартак I” гэж нэрлэжээ. Зүгээр харахад л тухтай мэдрэмж төрүүлэх бүхэлдээ модон хийц бүхий металл болон хар өнгөний зохицлыг эндээс мэдрэх боломжтой.

© justmiller85 / imgur

 

© justmiller85 / imgur

 

8. Зардлаа багасгаж, шаардлагатай зүйлсээ хадгал

© Havoc1231 / imgur

“Reddit” сайтын “Havoc1231”нэртэй хэрэглэгч зурагт харагдаж байгаа шиг амьдрахын тулд олон зүйлийг маш нарийн төлөвлөсөн байна. Олон тооны судалгаа хийсний эцэст тэр жижиг байшин тохижуулж өгдөг нэгэн компанийг олж чадсан байна. Харин түүний гаднаас худалдаж авсан цорын ганц зүйл бол гал тогооны өрөө нь байсан бөгөөд хоол хийхдээ цаг хугацааг харамгүй зарцуулдаг учир ийм шийдвэр гаргасан гэжээ. Дээрээс нь тэрээр яг хүссэн дизайнаар нь хийж өгдөг чадварлаг барилгачинтай тааралдсандаа үргэлж талархаж явдаг байна.

© Havoc1231 / imgur

 

© Havoc1231 / imgur

Эдгээр орчин үеийн амьдралын хэв маягийг танд ямар санагдаж байна? Жижиг байшинд ингэж тухтай амьдарч болох талаар урьд нь бодож байсан уу?

12
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *