Охин нь багш руугаа явуулах бичлэг хийж байгааг нь мэдээгүй аав бичлэгнийх нь ард бүжиглэж гарчээ. Одоо түүний авьяасыг бүгд мэддэг болсон байна

1

Гурван хүүхдийн залуу аав Исаак Жонес эцэг эх ч гэсэн дураараа байж болдгийг интернет ертөнцөд харуулжээ. Угтаа бол түүний төлөвлөгөөнд бусдад харуулах гэсэн бодол байгаагүй юм. Гэр бүлтэйгээ өнгөрүүлдэг жирийн л нэг орой байсан бөгөөд маргааш өглөө нь интернетэд од болно гэж гадарлаа ч үгүй ажээ.

Бүх үйл явдал Исаакийн охин Дилайнаас эхтэй – охин урласан бүтээлээ багшдаа үзүүлэхээр бичлэг хийж байв. Залуу аав охиноо зүгээр л бичлэг хийж зугаацаж байна гэж бодоод охиныхоо бичлэгний ард Марк Ронсоны “Uptown Funk” дуун дээр бүжиглэж гарчээ. Төд удалгүй Исаакийн эхнэр Женифер Жонес охиныхоо сургуулийн аппликейшнийг шалгатал Дилайн багшдаа бичлэгээ явуулчихсан байв.

Дилайны аав төрөлхийн бүжигчин юм гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

Jennifer Jones

Дилайн камераа тохируулж байгаагаар бичлэг эхэлнэ, тэгээд хөгжмөө асаахыг хүсээд “За, өнөөдөр бүгдээрээ гар урлалаар хичээллэнэ” гэжээ. Дилайны аав охиныг өөртөө зориулж бичлэг хийж байна гэж бодоод түүний ард хөгжмийн хэмнэлд тааруулан бүжиглэж эхэлсэн юм. Бүр муугүй бүжиглэсэн гээч.

 

Удалгүй бүжигчин аав дээр Дилайны дүү нь нэмэгдэнэ

Jennifer Jones

Исаак бүжгэндээ бүр орж бага хүүгээ өргөн бүжиглэж байхдаа хөлөөр нь таазны гэрэлд хүргэчихдэг. Гэхдээ айх хэрэггүй. Хүү зүв зүгээр, бүгд инээд хөөрөөр дүүрэн хэвээр.

 

Гэр бүлийн эрчүүд бүгд “зугаацаж” байна

Jennifer Jones

Эргэн тойронд зугаа цэнгэл болж байхад Дилайн гар урлалаараа хичээллэсэн хэвээр байх бөгөөд “Манай гэрийнхэн одоо яачихаад байгаа юм бол? Би уг нь тайван чимээгүй орчинд сууж байгаад юмаа хиймээр байх юм” гэж үглэдэг.

 

Жонесийн гэр бүлийн эрч хүчээр цэнэглэгдэхийн тулд бичлэгийг бүтнээр нь үзээрэй:

“Энэ миний аав” – гэж Дилайн бүжиглэж байгаа аавыгаа тайван гэгч нь танилцуулжээ. Дилайны ээж охиныгоо багшдаа бичлэгийг явуулсныг мэдээд бичлэгийг фейсбүүктээ байрлуулжээ. Уг бичлэг өдгөө 16 сая хандалттай болоод байгаа юм.

Дилайн багшдаа байнга л янз бүрийн бичлэг явуулж байдаг юм, заримдаа бүр дэмий ярих гэж ч залгана. Энэ бичлэг ч бас түүний тэр бичлэгүүдийн л адил. Охины минь бичлэгийг үзсэн багш яг над шиг баахан инээсэн байх гэж найдаж байна. Таны зайны сургалт ямаршуухан болж байна даа? гэж Дилайны ээж бичлэгийнхээ доор бичиж үлдээжээ.

 

Сошиал хэрэглэгчид бичлэгийг үзээд өөрсдийн сэтгэл хөдөлгөсөн комментуудаа үлдээжээ

– Охин ер гайхсан шинжгүй байгаа нь ямар сайхан харагдаж байна вэ? Үнэхээр сайхан гэр бүл байна.

– Нулимсаа гартал инээлээ. Ямар сайхан аав бэ?

– Эднийд иймэрхүү концерт үе үе болдог шинжтэй, охины байдлыг харж байхад яг л тийм санагдчихлаа. Би ойрд ингэж их инээсэнгүй, баярлалаа.

Энэ бичлэг таны сэтгэл санааг ч гэсэн сэргээж өгсөн байх гэж найдаж байна. Тиймээс бушуухан шиг “Uptown Funk” дууг тавиад хөгжилтэй аавтай цуг бүжиглээд ав.

142
БахархмаарБахархмаар
35
ГоёГоё
27
Ха ХаХа Ха
13
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

32 Сэтгэгдэл

  1. Baajii Muunuu

    Baajii Muunuu

    2020/12/07 at 20:46

    hoorhon yma

  2. Нэрээ бичнэ үү

    2020/12/07 at 21:14

    Сэтгэл хөдөлгөсөн коммент байхгүй байх үед

  3. Purevtogtokh Amartuvshin

    Purevtogtokh Amartuvshin

    2020/12/08 at 00:03

    Yooe estoi hugjiltei,huurhun😍 ymaa,Ohin:manai geriihen yagad bga ym bloo genee😂

  4. Altanshagai Ag

    Altanshagai Ag

    2020/12/08 at 04:09

    that ma dad gsh still cute😂

  5. Gegeen Huslen

    Gegeen Huslen

    2020/12/08 at 04:31

    Haha

  6. Tseku Tseku Tseku

    Tseku Tseku Tseku

    2020/12/08 at 05:20

    Хөөрхөн гэгээлэг гэр бүл вэ

  7. Otgon Altaa

    Otgon Altaa

    2020/12/08 at 05:49

    Saihan ger bul bna.

  8. Алимаа Хэнмэдэх

    Алимаа Хэнмэдэх

    2020/12/08 at 08:11

    Аз жаргалтай гэр бүл бна .

  9. Охин бүр тоохгүй хийж байгаа юмаа тайлбарлаад байна ш дээ.Тэгэхээр эднийх байнга ийм хөгжилтэй чимээ шуугиантай байдаг байх нь дээ.

  10. Osoh Ireedui Oosko

    Osoh Ireedui Oosko

    2020/12/08 at 14:02

    Hun tsochtol orildog bnshd 🤣🤣

  11. Ц. Бади

    Ц. Бади

    2020/12/08 at 14:09

    Estoi huurhun.

  12. Nandia Nandika

    Nandia Nandika

    2020/12/08 at 15:56

    iim aavtai bol harin ch goy yum bishu hhha

  13. Г. Мөнхжаргал

    Г. Мөнхжаргал

    2020/12/08 at 16:18

    Ymar goe bichleg uzchihwee.

  14. Nalux Azzom

    Nalux Azzom

    2020/12/08 at 17:48

    Hiuurhin beeee

  15. Saihnaa Enhvvsh

    Saihnaa Enhvvsh

    2020/12/09 at 00:26

    Hogjiltei ym

  16. Davaajargal Ater Dakst

    Davaajargal Ater Dakst

    2020/12/09 at 01:01

    Э. Мөнх-Уянга nice

  17. Volooj Zuka

  18. Энхчулуун Палай

    Энхчулуун Палай

    2020/12/09 at 07:17

    🤣

  19. Volooj Zuka

    Volooj Zuka

    2020/12/09 at 07:55

    Өндөр Бүрэг Ганболд Мандахбаяр yag manaih shig

  20. Bilguujin Fe

    Bilguujin Fe

    2020/12/09 at 11:39

    bvr delhiin od blclosht

  21. Namjilmaa Purev

    Namjilmaa Purev

    2020/12/09 at 12:45

    Охин бол хэзээ үнэн тайван харилцаж байна.Хөөрхөн юмаа.

  22. Misheel Bnoo

    Misheel Bnoo

    2020/12/09 at 15:00

    Maybe Tuvshinbileg Khulan Munkhjargal

  23. Chimgee Gana

    Chimgee Gana

    2020/12/09 at 15:32

    Zaanaa Zaan

  24. А. Мөнгөө

    А. Мөнгөө

    2020/12/09 at 19:00

    Тэр хүүхэд савж алах гэж байна шд дурак чинь…. Ххха… хөөрхөн юм бэ

  25. Munkhtsatsral Naidangombo

    Munkhtsatsral Naidangombo

    2020/12/09 at 19:10

    👏👏 👏💖💖💖🔥🔥🔥💜💜💜❤️

  26. Бямбажаргал Б.

    Бямбажаргал Б.

    2020/12/09 at 20:09

    А. Төгөлдөр чи юм уу даа😂❤️❤️

  27. Болд Болд

    Болд Болд

    2020/12/09 at 20:37

    Estoi huurhimaa heden harchuul hicheeld ni saad bolood kkk

  28. А. Төгөлдөр

    А. Төгөлдөр

    2020/12/10 at 00:29

    Бямбажаргал Б. tiim bn te hair

  29. Yasan hoorhon taiwan ym be

  30. Наранбат Хадхүү үзээ

  31. Б. Хүслэн

    Б. Хүслэн

    2020/12/10 at 19:45

    Hsan ch hoorhon ym

  32. Lxagwasuren Hangarid

    Lxagwasuren Hangarid

    2020/12/10 at 22:38

    Mongoliin mine bvh zaluu aaw nar mine iim saihan gegeeleg baij vr hvvhdvvd ni dandaa ineed az jargalaar byalhaj yawaasai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *