Дэлхий ертөнц болон гэрлийн тухай 20 баримт

1

Гэрэл… Энэ үг бол амьдрал гэсэнтэй ялгаагүй үг. Гэрэл үгүй бол өнөөдөр бидний эргэн тойронд байгаа бүх зүйлс тэр ч бүү хэл бид ч өөрсдөө үгүй байх бизээ. НҮБ 2015 оныг Олон улсын гэрэл болон гэрэл дээр суурилсан технологийн жил болгон зарласан. Ийнхүү зарласнаараа гэрэл болон гэрлийн технологи нь хүн төрөлхтний амьдрал, ирээдүй, нийгмийн хөгжилд ямар чухал болохыг онцлон тодруулж байгаа хэрэг аж.

Дээрх бүхнийг дурдсаны учир нь энд гэрэл болон дэлхий ертөнцийн тухай сонин содон баримтуудыг дэлгэж байгаа явдал юм.

1. Нарны гэрэл. Нарыг задгай сансраас харахад манай дэлхийн агаар мандалд гэрэл нь сарнидагтай адил биш болохоор цагаан өнгөтэй харагддаг. Сугар гаригийн агаар мандал маш зузаан учир тэндээс нар харагдахгүй.

Дэлхий ертөнц болон гэрлийн тухай 20 гайхмаар баримт 1

 

2. Бодисын солилцооны нөлөөгөөр хүний бие гэрэлтдэг боловч энэ нь энгийн нүдээр харж чадах гэрэлнээс 1000 дахин бүдэг учир харагддаггүй.

Дэлхий ертөнц болон гэрлийн тухай 20 гайхмаар баримт 2

 

3. Нарны гэрэл далайн гүн рүү 80 орчим метр нэвт тусдаг. Хэрвээ та далайн ёроол руу 2000 метр хүртэл шумбах юм бол тэнд байгаа гэрэлтдэг биеэрээ олзоо урхиддаг гэрэлтэж харагддаг бодгалиудыг харах болно.

Дэлхий ертөнц болон гэрлийн тухай 20 гайхмаар баримт 3

 

4. Ургамал нь фотосинтезээр бусад өнгүүдийг шингээж, ногоон өнгийг ойлгодог болохоор ногоон өнгөтэй байдаг. Хэрвээ та ургамлаа ногоон гэрлэн доор тавих юм бол ургамал үхэх болно.

Дэлхий ертөнц болон гэрлийн тухай 20 гайхмаар баримт 4

 

5. Умард болон өмнөд туйлын туяа нарны хурц гэрлийн ‘салхи’ дэлхийн агаар мандлын хэсгүүдтэй харилцан үйлчилснээр үүсдэг. Эскимосчуудын домогт өгүүлснээр туйлын туяаг далайн морин толгойтой үхэгсдийн сүнс хөл бөмбөг тоглож байгаа хэрэг гэдэг байна.

Дэлхий ертөнц болон гэрлийн тухай 20 гайхмаар баримт 5

 

6. Нар ганцхан секундэд дэлхийг бүхэлд нь хэдэн сая жилийн туршид хангах хэмжээний энерги ялгаруулдаг.

Дэлхий ертөнц болон гэрлийн тухай 20 гайхмаар баримт 6

 

7. Калифорний гал сөнөөх газарт зууны чийдэн хэмээн нэрлэгдсэн чийдэн байдаг ба 1901 оноос хойш асаж байгаа ажээ.

Дэлхий ертөнц болон гэрлийн тухай 20 гайхмаар баримт 7

 

8. Хүмүүсийн 18-35 хувь нь нар руу харахаараа найтаадаг ба үүний шалтгааны хэн ч тайлбарлаж чадахгүй байна.

Дэлхий ертөнц болон гэрлийн тухай 20 гайхмаар баримт 8

 

9. Давхар солонго нь усны дусал бүрд гэрэл хоёр дахин ойсноор үүсдэг ба гадна талын солонгын өнгө эсрэг байдаг.

Дэлхий ертөнц болон гэрлийн тухай 20 гайхмаар баримт 9

 

10. Зарим амьтад бидний харж чадахгүй байгаа гэрлийг хардаг. Жишээ нь зөгий хэт ягаан туяаг хардаг бол хоржигнуурт могой хэт улаан туяаг харж чаддаг.

Дэлхий ертөнц болон гэрлийн тухай 20 гайхмаар баримт 10

 

11. 1879 онд Ниагарагийн хүрхрээг анх цахилгаан ашиглан гэрэлтүүлсэн ба тухайн үеийн уг гэрэлтүүлэг 32,000 лаатай тэнцэхүйц хэмжээний байжээ. Одоо энэхүү хүрхрээний арын гэрэлтүүлэг 250 сая лаатай тэнцдэг.

Дэлхий ертөнц болон гэрлийн тухай 20 гайхмаар баримт 11

 

12. Гэрэл янз бүрийн материалыг нэвтлэхдээ гэрэлтэх чадвар нь буурч хугардаг. Тиймээс линз нь цацрагуудыг нэг цэгт бөөгнүүлснээр гал гардаг.

Дэлхий ертөнц болон гэрлийн тухай 20 гайхмаар баримт 12

 

13. Гэрэл бол хөдөлгөөн. Тиймээс эрдэмтэд алс холын сансрын аялалд үүнийг ашиглах арга замуудыг судалж байгаа.

Дэлхий ертөнц болон гэрлийн тухай 20 гайхмаар баримт 13

 

14. Мэлхийний нүд гэрэлд маш мэдрэмтгий. Сингапурын эрдэмтэд энэ шинж чанарыг ашиглан өндөр нарийвчлалтай фотон илрүүлэгч бүтээхээр ажиллаж байна.

Дэлхий ертөнц болон гэрлийн тухай 20 гайхмаар баримт 14

 

15. Бидний нүдэнд харагддаг үзэгдэх гэрэл нь цахилгаан соронзон спектрийн ердөө ганцхан хэсэг нь. Тиймээс ч ЛЕД гэрэл нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой юм. Улайсдаг чийдэнгүүдтэй адилгүй нь ЛЕД чийдэн нь зөвхөн үзэгдэх гэрэл гаргадаг.

Дэлхий ертөнц болон гэрлийн тухай 20 гайхмаар баримт 15

 

16. Гэрэлт цохнууд нь 100 хувийн үр ашигтай химийн харилцан үйлдлээр гэрэл гаргадаг. Эрдэмтэд илүү ашигтай ЛЕД гэрэл бүтээхийн тулд дуураймал гэрэлт цохон дээр төвлөрөн ажиллаж байгаа.

Дэлхий ертөнц болон гэрлийн тухай 20 гайхмаар баримт 16

 

17. Бидний нүд гэрлийг хэрхэн хүлээн авдгийг тодруулахын тулд Исаак Ньютон нүдний ухархайд зүү хатгасан. Тэрээр гэрлийн үүсвэр гаднаас эсвэл дотроос ирж байгаагийн алин болохыг тогтоох гэж оролдсон нь энэ аж. /Хариулт: Тодорхой давтамжинд нүдэн дэх зүү харилцан үйлчилж байснаар хоёр таамаг хоёулаа зөв юм./

Дэлхий ертөнц болон гэрлийн тухай 20 гайхмаар баримт 17

 

18. Хэрвээ нар гэнэт үгүй болвол 8 минут 17 секундын хугацаанд хэн ч юу болсныг анзаарахгүй. Учир нь нарны гэрэл дээрх хугацааг туулсны эцэст дэлхий дээр ирдэг байна. Гэхдээ санаа зоволтгүй, наранд дахин 5 тэрбум жилийн нас бий.

Дэлхий ертөнц болон гэрлийн тухай 20 гайхмаар баримт 18

 

19. Нэрнээсээ огт эсрэгээр хар нүх нь үнэндээ ертөнцийн хамгийн тод обьект юм.

Дэлхий ертөнц болон гэрлийн тухай 20 гайхмаар баримт 19

 

20. Агаар мандал дахь усан дуслууд гэрэлтэй тулгарч, гэрэл усан дуслуудыг нэвтлэхдээ хугарч, усан дусал дотор ойгоод дахин хугарснаар солонго үүсдэг.

Дэлхий ертөнц болон гэрлийн тухай 20 гайхмаар баримт 20

13
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочинdd

    2015/02/10 at 21:05

    Sonirholtoi yumaaa

  2. 21

    2015/02/13 at 21:05

    ZArim 1 barimt chine hudal baina har nuh haragddaggui harsan ch hun baihgyi gereliig hurtel sordog bolhoor har nuh gej nerelsen.

    Har nuh bol ogtorgui eurtuntsiin hamgiin tom zuil yag mun gsen notloh barimt baihgyi bid ogtorgui eurtuntsiig mash baga medne

    Gerelt tsoh energy iig 100% ashigldaggui ene delhii deer Ashigt uiliin koffentsent 100% tentseh zuil baihgyi

  3. Зочин

    2016/01/26 at 20:47

    жаахан сонин юм шүү

  4. kod21

    2017/03/08 at 18:54

    mash goy bas gaihmaar l ym

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *