
Далайн эрэг дээр амрах – цагийг сайхан өнгөрөөж тав тухтай амрах хамгийн түгээмэл арга. Энд таны сэтгэл тайвширна, өдөр тутмын ахуйн асуудлаа мартана, байгалийн сайхныг харж шүтэн биширнэ, нарны халуун дулаан илчийг мэдэрнэ. Диваажин л гэсэн үг. Далай эрэг гэхээр бидний санаанд шаргал элс, өөхөн чулуу, далдуу мод орж ирэх биз ээ. Гэхдээ өөрийн давтагдашгүй онцлогоороо гайхагдах далайн эргүүд бий.
Дэлхийн хаа сайгүй ийм эргүүд зөндөө байдаг. Очиж үзэх – энэ яваа насандаа заавал хийх зүйлсийн жагсаалтад орвол зохино. Байгалийн давтагдашгүй гоо үзэсгэлэнг үзэхийн тулд хэдэн мянган километр замыг туулахаас төвөгшөөхгүй жуулчид бидний дунд үй олноороо байна. Өнөөдөр дэлхий дээр байгаа үзэсгэлэнтэй арлуудыг танд сонирхуулахаар бэлдлээ.
Мариеата арал дээрх Плайя-дэ-Амар эрэг, Мексик

Деи-Турки-Хад, Итали

Багамын арлуудын ягаан далайн эрэг

Ягаан өнгийн жижиг биетэй дунгийн ачаар элс нь ийм ягаан өнгөтэй болжээ. Багамын арлуудын нэг хэсэгт ордог Харбор арлын эрэг юм.
Уайтхевен эрэг, Австрали

Махо аюултай эрэг, Нидерланд

Уг далайн эрэг нь Юлиана гүнжийн олон улсын онгоцны буудлын ойролцоо байрладаг. Газардаж буй онгоц нь амрагчдын толгойноос хэдхэн метрийн дээгүүр нисэж өнгөрдөг учраас аюултайд тооцогдох ажээ.
Алгарва дахь агуй эрэг, Португал

Калифорнийн шилэн эрэг

Папаколеа ногоон эрэг, Хавай

Пуналуу хар эрэг, Хавай

Коекох эрэг, Шинэ Зеланд

Өөрийн бөмбөлөг чулуугаараа алдартай эрэг. Далайн усны эрдэс бодисын агууламжаас болж чулууг ийн хэлбэрт оруулдаг байна. Шинэ Зеландад хөл тавьсан жуулчид заавал энэ газарт очиж үздэг байна.
Плайя де Лас Катедралес, Испани

Ваадху арлын эрэг, Мальдив

Пфайффер Бич солонгын өнгөтэй эрэг, АНУ


Йёкюльсаурлоуны мөсөн эрэг, Исланд

Рабид Галапагоссын архипелаг дахь улаан эрэг

Алтан эвэр, Хорват

Цаг хугацааны эрхэнд хэлбэрээ өөрчилжээ. Хүчтэй салхины улмаас ийн өөрчлөгддөг байна.







