Хүмүүс селекцийн аргаар өөрчлөхөөс өмнө ер бусын харагддаг байсан 10 жимс болон хүнсний ногоо

0

Хүн бол сониуч бөгөөд зөрүүд амьтан. Хүмүүс байгаль орчныг өөрийнхөө ажилладаг урлан гэж бодох ба өөрийн эргэн тойрныг байнга өөрчилсөөр иржээ. Үүний нэг жишээ бол байгаль эхийн бүтээлд өөрчлөлт хийх буюу селекц хийх юм. Бидний мэддэг, идэх дуртай олон жимс ногоо нь байгалийн замаар биш, харин хүмүүсийн тууштай хичээл зүтгэлийн ачаар идэж болох хэмжээнд хүрчээ. Жишээлбэл, гадил жимс анхандаа төдийлөн амттай байсангүй, яг одоо манай гал тогоонд байгаа гадил жимстэй төстэй гэж хэлэхэд бэрх байв. Энэ мэт жишээ цааш овоо үргэлжилнэ.

Өргөст хэмх

FedotovAnatoly / krzys16

Өргөст хэмхийн эртний хувилбар нь кактус шиг харагддаг байсан бөгөөд огт идэж болохооргүй байжээ (бүр хортой). Олон жилийн турш хүмүүсийн туршиж үзсэн селекцийн ачаар бидний өнөөдрийн мэдэх өргөст хэмх болсон юм, илүү гонзгой бас амттай.

 

Улаан лооль

Sandy Knapp / Couleur

Зэрлэг улаан лоолийн өвөг дээдэс нь улаан гэхээсээ илүү хар өнгөтэй байсан бөгөөд жижигхэн хэмжээгээрээ жимсгэнийг илүү санагдуулдаг байжээ.

 

Гадил

indiabiodiversity
lost_in_wiki

Гадил бол селекцийн аргын хамгийн сонирхолтой жишээ юм. Musa acuminata болон Musa balbisiana нь гадил жимсний өвөг дээдэс хэмээгддэг. Тэд арай жижиг хэмжээтэй бөгөөд дэндүү их ясны тоогоороо ялгаатай.

 

Лууван

E-woke / congerdesign

Хүний оролцооноос өмнө лууван илүү нарийхан  байжээ. Бидний мэдэх улбар шар өнгө нь бас л хүмүүсийн оролцоотой холбоотой. Орчин үеийн луувангийн өвөг дээдэс цагаан эсвэл нил ягаавтар өнгөтэй байжээ.

 

Нимбэг

Yankelowitz / FruitnMore

Бидний мэддэг нимбэг жимс нь цитроныг гашуун жүржийн олон төрөлтэй нийлүүлсний ачаар гарч ирсэн. Цитрон бол биржгэр зузаан хальстай гибрид бус цитрус юм.

 

Тарвас

christies / Mberg38

Селекционерууд тарвасын өмнөх хувилбар нь ямар харагддаг байсныг сонирхож буй бүх хүмүүст зураач Жованни Станчигийн 1645-1672 оны хооронд зурсан уран зургийг харахыг санал болгодог ажээ. Энэхүү зурган дээрх тарвасыг одоогийн тарвастай харьцуулж харвал хамаагүй бага зөөлөн эдтэй байсныг ойлгоно.

 

Хаш

chernikovatv / Taken

Хаш ногоо нь дээр үед илүү цагаан болон цайвар (мөн цайвар – хөх, шаргал ч байж) өнгөтэй байсан бөгөөд хэлбэрээрээ илүү дугуй байв.

 

Эрдэнэшиш

etsy / Couleur

Одоогийн эрдэнэшишийн өвөг дээдсийг теосинте ургамал гэж үздэг. Үржүүлэгчид энэ нимгэн ишнээс орчин үеийн эрдэнэ шишийн толгой хүртэл ямар их хөдөлмөр зарцуулсныг төсөөлж болно.

 

Байцаа

gardenerspath / ulleo

Зэрлэг, амтгүй шар цэцэгт ургамал Brassica oleracea нь орчин үеийн байцааны өвөг дээдэс юм.

 

Тоор жимс

mastersky / flockine

Эрт үеийн зэрлэг тоор нь хэмжээгээрээ жимсгэнэ шиг бөгөөд чихэрлэг амтаараа гайхагдахааргүй байсан юм.

15
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2023/06/21 at 22:35

    Дандаа мутант юм идээд байгаан бишүү.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *