
Найруулагчид ямар нэгэн хүүхэлдэйн киноны дүрд хэн нэгэн жүжигчнийг сонгох гэж багагүй зовдог. Дүрийн шалгаруулалтад тухайн хүүхэлдэйн киноны дүртэй төстэй жүжигчид оролцохоос гадна бүр тэс өөр дүр төрхтэй жүжигчин ч оролцоно. Жишээ нь, шинэ “The Little Mermaid”. Үнэндээ усны дусал шиг адилхан жүжигчнийг олоход амаргүй, яагаад гэхээр хийсвэрээр бүтээсэн хүүхэлдэйн дүртэй адилхан хүн байна гэдэг бараг боломжгүй асуудал юм.
Энэ үед хиймэл оюун ухаан туслах юм. Жишээ нь, зураач Хидрели Диао хиймэл оюун ухаан, фотошопын тусламжтайгаар хүүхэлдэйн киноны дүрүүдийг бодит хүн болгон хувиргадаг. Эцсийн бүтээл танигдахуйц, гэхдээ бараг л амьд хүн шиг харагдана. Ирээдүйд энэ аргыг кино урлагт ашиглах байх. Учир нь үндсэн материал байхад жүжигчнийг сонгох ажил хөнгөвчлөгдөөд ирнэ шүү дээ.
“The Simpsons” хүүхэлдэйн киноны Ральф Виггам

“Scooby-Doo” хүүхэлдэйн киноны Дафна Блейк

“Scooby-Doo”-г саяхан дахин зурсан гэдгийг та мэдэх үү? Өөр бусад алдартай хүүхэлдэйн киноны шинэчлэлтийг эндээс сонирхож болно.
“The Flintstones” цуврал хүүхэлдэйн киноны Уилма Флинстстоун

Фред Флинтстоун

“Toy Story” хүүхэлдэйн киноны Вуди ковбой

Бидний сайн мэдэх тоглоомон ковбойн нэр – барууны алдартай жүжигчин Вуди Строудийн дурсгалд зориулсан гэдгийг та мэдэх үү? Хүүхэлдэйн киноны гуравдугаар анги гарсны дараа л энэ тухай ил болсон гэдэг. Найруулагч Ли Анкрич шүтэн бишрэгчидтэйгээ энэ нууцыг хуваалцжээ. Урьд нь яагаад хэлээгүй нь одоо болтол тодорхойгүй.
Өмхий Пит

Жесси

“Pinocchio” хүүхэлдэйн киноны Буратино

“Pokemon” аниме цувралын Эш Кетчум

“Brave” хүүхэлдэйн киноны Мерида

“Frozen” хүүхэлдэйн киноны Эльза

Эгч дүү Эльза, Ханна нарын тухай түүхийг Ханс Христиан Андерсены “Цасан хатан хаан” үлгэрээс авчээ. Хүүхэлдэйн киноны дүрүүдийн нэрс – Ханс, Кристоф, Свэн, Анна – алдартай зохиогчийн дурсгалд зориулсан нэрс юм.
“Rise of the Guardians” хүүхэлдэйн киноны Мөсөн Жэк

“Who Framed Roger Rabbit” хүүхэлдэйн киноны Жессика Рэббит

“Snow White and the Seven Dwarfs” хүүхэлдэйн киноны Цасан гоо

“Moana” хүүхэлдэйн киноны Моана









Han Uul
2022/09/25 at 20:23
Duu oruulsan hvmvvsiig ni harhad l boldog shd
Б. Отгонбаяр
2022/09/25 at 23:17
vnheer gaihaltai