Тамхины хор уршиг хүнийг ийм болгожээ: Архаг тамхичин Хятад эрийн цөс бөглөрснөөс болж, бие нь бүхэлдээ шар өнгөтэй болсон байна!

1

Хятадад архаг тамхичин нэгэн эрийн бие нь бүхэлдээ шав шар өнгөтэй болсон бөгөөд эмч нар үүнд амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй бий болсон хавдар нөлөөлсөн гэж үзсэн байна.

Ду гэх нэртэй 60 настай энэ эр бие нь шар өнгөтэй болохыг ажигламагцаа яаралтай эмнэлэгт ханджээ.

Биеийнх нь өнгө маш тод харагдаж байсан бөгөөд шар өнгийн будгаар арьсыг нь будчихсан юм шиг болсон байсан гэнэ. Хятадын зүүн төв хэсэгт орших Жиансу мужийн Хуайань хотын эмнэлгийн эмч нар түүний биеийг оношилж, улмаар хавдраас үүдэлтэй шар өвчин туссан байна гэж тодорхойлжээ. Учир нь түүний бие дэх хавдар маш том хэмжээтэй байснаас болоод цөсний цорго нь бөглөрсөн байна.

AsiaWire

Тогтмол тамхи татдаг нь хавдар үүсэхэд нөлөөлсөн бөгөөд биеийнх нь өөр хэсэгт хоёр дахь хавдар мөн үүссэнийг эмч нар олж тогтоожээ.

Ду-ийн хувьд 30 жилийн турш тогтмол тамхи татаж, согтууруулах ундаа хэрэглэдэг амьдралын буруу хэв маягтай нэгэн байжээ.

Хавдрыг авсны дараа эмч нар түүнд хандаж, амьдрахыг хүсэж байгаа бол буруу зуршлуудаа нэн даруй хаях хэрэгтэйг анхааруулсан байна.

Эмч нар хавдар цөснийх нь цоргыг бөглөсөн нөхцөл байдлыг хортой гэж оношилсон бөгөөд хавдрыг хэдийгээр авсан ч гэсэн, шаардлагатай эмчилгээг хийхийн тулд тамхи татах болон согтууруулах ундаа хэрэглэхээ зогсоох хэрэгтэй талаар хэлжээ.

AsiaWire

Аз болоход Ду-ийн бие дэх хавдрыг амжилттай авсны дараагаар биеийнх нь өнгө эргээд хэвийн болсон байна.

Эмч нар цөсний замын бөглөрөл нь шар өвчин үүсэхэд хүргэдэг гол хүчин зүйлсийн нэг болохыг хэлсэн юм – үр дүнд нь арьсны өнгө шарлах эсвэл ногоорох, тэр ч бүү хэл нүдний цагаан нь хүртэл өөрчлөгдөхөд хүрдэг байна.

AsiaWire

Ду эмнэлгээс гарч, эргээд хоёр хөл дээрээ зогсох тэнхээтэй болсон бөгөөд тэрээр одоо дахин хавдартай болохгүйн тулд эрүүл амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлэхээр хичээж байгаа талаараа хэлжээ.

11
ГайхмаарГайхмаар
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. da

    2021/02/03 at 13:15

    1 luuhaan uhee l bizde

  2. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2021/02/03 at 22:14

    Amin deeree tulhaar shuud gardiishd 😂😂😂

  3. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2021/02/03 at 22:14

    Tamhinii careeraa tultal ywaad garsandaa 😂😂😂

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *