Дэлхийн хамгийн том уруултай циркчин эмэгтэйн гунигт түүх

1

Орчин цагт том, хөвсгөр уруул моодонд ороод удаж байна. Байгалиасаа гоо үзэсгэлэн төрсөн охид бүсгүйчүүд шулуухан хэлэхэд өөрийгөө этгээд гажиг болгон өөрчлөх ажээ.

Тэдэнд бас ч гэж сонголт бий – гадаад төрхөө нуух эсвэл байгаагаар нь үлдээх. Ийм сонголт огт байгаагүй хүмүүс ч бас энэ дэлхийд оршиж байжээ.

imgur.com

Хатагтай Гутсика 30-аад оны үед циркийн тайзан дээр алдартай жүжигчинд тооцогдож байлаа. Стандарт бус гадаад төрхөөрөө шүү дээ. Түүнийг алдаршихад ганц л гэрэл зураг нөлөөлсөн гэдэг: томоос том хавтгай тавагтай уруулаараа гаанс татах гэж оролдоно. Амаргүй л байсан болов уу.

imgur.com

Тэр үед зурагт гээч зүйл дөнгөж төрж байсан юм. Тиймээс стандарт бус гэсэн бүх зүйлийг тусгай газруудаар л үзэж харж болно – цирк, царай муутнуудын шоу. Тухайн үед хэдэн арван жил их алдартай арга хэмжээ хэмээгдэж байсан зүйл. Америкт хар арьстнууд угаасаа зугаа цэнгээн гаргагчид байлаа. Ялангуяа зэрлэг орчинд өсөж төрсөн хар арьстнууд. Тэдний амьдралын хэв маяг цагаан арьстнуудад этгээд хачин, ердийн бус хэмээгдэнэ.

Густика өөрийгөө нугасан хошуут хэмээгдэх маш ховор, нууцлаг овгоос гаралтай хэмээн танилцуулжээ. Энэ нь ч эргэлзээтэй. Яагаад гэхээр уруулыг эртний ёс заншлын дагуу тусгай эд зүйлийн тусламжтайгаар томруулсан байв. Нугасан хошуут гэдэг овог ч байгаагүй.

 

Ямар зорилгоор эмэгтэйчүүдийг ингэж зэpэмдэглэдэг байсан бэ?

imgur.com

Циркчин бүсгүйн гарал үүслийн талаар баттай баримт олдоогүй юм. Гэхдээ Этиопоос ирсэн болов уу гэсэн таамаг бий. Африкийн зарим нэг омгуудад одоо ч гэсэн энэ ёс заншлаа дагасаар байна. Охидыг бага байхад нь доод уруулынх нь дотор шавар, модоор зуурсан тусгай таваг хийдэг ажээ. Охид томрох тусам тавгийн хэмжээг томсгоно. Тавгийн хэмжээг томруулсаар 20 хүртэл сантиметрийн диаметртэй болгодог.

bonica.pro

Этиопын нэгэн омгийн төлөөлөл бүсгүй

Бүсгүйн аманд хэдий хэр том таваг байна төдий чинээ эрэлттэй сүйт бүсгүй болно. Ийм ёс заншил яагаад үүсэв? Өөр омгийнхонд олзлуулахгүй гэсэн таамаг бий. Олон зуун жилийн өмнө өөр омгийн эрчүүд эрүүл саруул, үзэсгэлэнтэй эмэгтэйг xулгайлдаг байлаа.

comandir.com

Сурма омгийн эмэгтэйчүүд

Густикийн хувь тавилан хэрхэн дууссан тухай баримт бас л байхгүй. Яагаад гэхээр тэр үед хар арьстнуудын бүртгэл гэж байсангүй, тэдэнд хүний эрх ч гэж байсангүй. Тэднийг эд хөрөнгө л гэж үздэг байв. Түүний үзүүлсэн үзүүлбэрээс цагаан арьстнууд чамлахааргүй орлого олсон нь ойлгомжтой. Харин энэ бүсгүй ядуугаараа явсаар дуусаа биз дээ, хөөрхий.

95
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
8
ГоёГоё
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tseeka Bud

    Tseeka Bud

    2022/09/25 at 18:49

    Ee burhan mini yamar geechiin teneglel be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *