Бидний амьдралын тав тухыг дээд зэргээр хангах, бүтээлч шийдэл бүхий 15 шинэ технологи. Хамгийн түрүүнд алийг нь авахаа шийдэж чадахгүй сандрах вий…

0

Инженер, дизайнерууд биднийг стандарт бус шинэ шийдлээрээ гайхшруулж дуусахгүй нь ээ. Нойр хүргэх ухаалаг төхөөрөмжөөс эхлээд сарын тэмдгийн үед таагүй өвчин намдаах шинэлэг гажет хүртэл бий болгоно гээч. Ирээдүйн өндөр технологи бидний бодож байснаас илүү хурдан хөгжиж, юу юугүй хаалга тогших нь. Үүнд ч бид баяртай байх нь ойлгомжтой.

Орчин үеийн үйл явдлаас уншигчдаа хоцроомооргүй байгаа учраас сүүлийн үеийн шинэ технологийг танилцуулахаар шийдлээ. Эдгээр эд зүйлс үнэхээр хүний амьдралд маш их хэрэгцээтэй, хамгийн түрүүнд юуг нь худалдаж авахаа шийдэж чадахгүйд хүрэх вий дээ?

1. Тухтай кино үдшийг өнгөрүүлэх ухаалаг ор

© Hi-Interiors/Ferrari Press/East News, © Hi-Interiors/Ferrari Press/East News

Энэ оронд 4К дэлгэцтэй 70 инчийн (180 см) хэмжээтэй хөдөлгөөнт зурагт суурилуулагдсан. Мөн таатай орчинг бүрдүүлэх гэрэлтүүлгийг ч хүртэл мартсангүй. Дээрээс нь нэмэлтээр нойр, хэм, хэрэглэгчийн жинг хянах тусгай аппликейшн ашиглаж болно, тасалгааны агаарын чанарыг ч хэмжинэ. Нэг л муу талтай. Ийм орноос өглөө босоход 10 дахин хэцүү байна даа.

 

2. Анхилуун кофе чанаж сэрээх сэрүүлэг

© Joy Resolve/Ferrari Press/East News, © Joy Resolve/Ferrari Press/East News

Авсаархан бас загварлаг энэ машиныг хоёр зориулалтаар ашиглаж болно. Өглөө таныг сэрээгээд орондоо халуун сайхан кофегоор дайлах. Таны өөрийн сэтгэл санаа эсвэл хүслээс хамаараад кофе эсвэл цай чанаж өгөх юм. Энэ төхөөрөмж өглөөг өөрийн горимоор угтдаг, мөн сэтгэл сэргээх халуун цай, кофе уух дуртай хүмүүст хамгийн тохиромжтой бэлэг болно байх.

 

3. Сарын тэмдгийн таагүй өвдөлтийг зогсоох зөөврийн гажет

© Livia / Amazon.com

Хэсэг зохион бүтээгчид эмэгтэйчүүдэд туслахаар шийдсэн бололтой, тэд сарын тэмдгийн үеийг эмгүйгээр өнгөрөөхөд туслах гажет зохион бүтээжээ. Техникийн шинэ шийдэл болох уг хэрэгслийн ажиллах зарчим маш сонирхолтой. Эхлээд захын мэдрэлийг өдөөнө, харин дараа нь тархинд очих өвчний дохиог боодог. Сарын тэмдэг үзэгдэх өдрүүдийг өвчингүйгээр өнгөрөөхийг хүсвэл бүсгүй хүн та энэхүү төхөөрөмжийг хэвлийн орчмын дотуур хувцсандаа бэхлэхэд л болно.

 

4. Оригами-усны сав

© difold.tech / Instagram

Хүмүүс өдрөөс өдөрт хуванцар савны хэрэглээнээс татгалзаж байгаа нь сайшаалтай, бидний ихэнх нь экологид ээлтэй бүтээгдэхүүн хэрэглэхийг дор бүрнээ л чармайж байна. Жишээ нь, олон удаагийн хэрэглээтэй усны сав, гуурс, дэлгүүр явахдаа даавуун уут зэрэг хэрэглэж болжээ. Гэхдээ олон удаагийн хэрэглээтэй усны сав цүнхэнд зай их эзэлнэ, ялангуяа усгүй хоосон байхдаа дэмий зүйл чирж яваад байгаа мэт. Difold компани энэ асуудлыг шийджээ. Ийм усны савыг секундийн дотор л эвхэж болно.

 

5. Залгуур хэрэггүй үсний сэнс

© AER/Ferrari Press/East News

Бидний цаг үед утасгүй төхөөрөмж, утасгүй чихэвч зэрэг нь ердийн зүйлс болж хувирчээ. Гэхдээ технологийн хөгжил аль болох уяа, утаснаасаа салахыг эрмэлзэж байна. Үсний сэнс үйлдвэрлэдэг компаниуд ч мөн адил. Энэхүү төхөөрөмж хөдөлгөөний эрх чөлөөг бидэнд олгоно. Ийм үсний сэнсийг хаа ч явсан авч явж болно, дуртай үедээ гаргаж ирээд л хэрэглэнэ.

 

6. Хурдан унтахад туслах ухаалаг гажет

© LIVLAB INC / Amazon.com

Хэрвээ та нойрны асуудалтай эсвэл шөнө тайван унтаж чадахгүй байгаа бол энэхүү төхөөрөмж танд тун чиг хэрэг болно шүү. Таазан дээр амьсгалын хэмнэлийг зохицуулж өөрчлөх гэрэл асаана. Таны хийх зүйл гэвэл гэрлийн схемийн дагуу амьсгалаа гаргаж авах. Үүний үр дүнд таны амьсгал удааширч оюун санаа тайвширна, ингээд л тайван нойрсож эхэлнэ.

 

7. Амархан сэрэхэд туслах сэрүүлэг

© Ruggie™ / Amazon.com

Хэрвээ та өглөө амархан сэрж чаддаггүй бол энэ төхөөрөмж асуудлыг шийдэж өгнө. Энэ сэрүүлгийг ажиллуулахын тулд орноосоо босоод хөлөө л тавихад хангалттай. Их чанга дуу гарна, дууг унтраахын тулд та дахиад 3-аас багагүй секунд зогсох хэрэгтэй болно. Өөрийн эрхгүй л сэрнэ дээ.

 

8. Хог хаягдалгүй зөөврийн хоолны хэрэгсэл

© Otherware / Pentatonic/Ferrari Press/East News, © Otherware / Pentatonic/Ferrari Press/East News

Олон удаагийн хэрэглээтэй хоолны хэрэгсэл улам л түгээмэл болж байна, гэхдээ өглөөний эсвэл өдрийн хоолны саванд тэр болгон багтахгүй нь хүндрэлтэй. Нэгэн компани энэ асуудлыг шийдэж чаджээ. Тэд хэрэгцээтэй хоолны хэрэгслийг эвхэгддэг байдлаар хийсэн байна. Сэрээ, халбага, хутга, соруул бас савх бүгд хэмжээгээр багасаад жижигхэн хайрцагт багтана.

 

9. Гарын алганы хэмжээтэй угаалгын машин

© Dolfi/Ferrari Press/East News, © Dolfi/Ferrari Press/East News

21 дүгээр зуунд хувцсаа угаалгын машингүйгээр ч угааж болно. Уг гажет даавууны бохирдлыг хэт авианы технологийн тусламжтайгаар цэвэрлэдэг, тиймээс угаалтуурта хувцсаа хийгээд угаасан ч болохоор. Угаалгын машинаар угаахаасаа айж байсан тансаг зэрэглэлийг даавуунд ч тохиромжтой.

 

10. Дуу чимээгүй, зөөврийн хөхний сүү сорогч

© Elvie/Ferrari Press/East News

Хөхний сүү сорогч – ээж нарт их хэрэгтэй хэрэгсэл, гэхдээ бидний танилцуулах загварын зохион бүтээгчид цааш хөгжүүлж сайжруулахаар шийджээ. Энэхүү шинэ төхөөрөмж нь жирийн хөхний сүү сорогчоос хэмжээгээрээ жижигхэн, дуу чимээгүй бас хөнгөхөн, тиймээс өдрийн турш хөхний даруулгынхаа цаана хийгээд яваад байхад тохиромжтой. Үүнээс гадна, тусгай аппликейшн суулгаад сүүний гаралтыг хянах, сүү ялгарч байгаа түүхийг ч харах боломжтой ажээ.

 

11. Таны өмнөөс угаалга хийх гар ажиллагаатай аяга, таваг угаах машин

© EAST NEWS, © EAST NEWS

Энэхүү төхөөрөмж нь бага хүчээр аяга, тавгаа угаах хүсэлтэй хүмүүст хамгийн тохиромжтой. Таны хийх зүйл гэвэл сойзны завсар угаах гэж байгаа аяга, таваг эсвэл сав суулгаа хийгээд төхөөрөмжийг асаахад таны хийх дургүй муухай ажлыг өмнөөс тань хийж өгнө.

 

12. Бие махбодыг хянах толь

© EAST NEWS, © EAST NEWS

Өндөр технологи бүхий энэ толь нь ухаалаг утсанд суулгасан тусгай аппликейшний хамтаар ажилладаг. Аппликейшн хэрэглэгчийн биед бүхэлд нь скан хийж 3D загвар бэлэн болох юм. Ингээд өөрийнхөө жинг хянах, өөх болон булчингийн массны хувийг тооцох боломж бий болно. Гажет мөн бие махбодын бүхий л хэсэгт хэмжилт хийх бөгөөд чухам ямар хэсэгт анхаарал тавих ёстойг зөвлөнө.

 

13. Уян хатан чанарыг дээшлүүлэх дүүжин сандал

© EAST NEWS

Дүүжин сандалд дургүй хүн гэж байхгүй болов уу. Чухам энэ л хэлбэрийн тусгай сандал 2 янзын байрлалаар суухад тусална. Уг сандал нь нурууг хүчлэхгүйгээр тэгшлэх, мөн ажилдаа илүү их анхаарал хандуулахад тусална гэж зохион бүтээгчид баттай үзэж байгаа юм.

 

14. Нэгэн зэрэг олон хоол хийх төмөр таваг

© getprepd / Instagram

Энэхүү шинэлэг хэрэгсэл хоол хийх цагийг хэмнэхэд тусална. Хийх хоолны орц, хэмжээ болон төрлөөс шалтгаалаад янз бүрийн төмөр таваг ашиглах юм. Үүнээс гадна цэвэрлэхэд маш амархан, өөрөөр хэлбэл хэний ч хийх дургүй ажил ихэд хөнгөвчлөгдөж байна.

 

15. Утасны уян тогтоогч

© squeezecase / Shopee

Энгийн мөртлөө төгс хэрэгсэл гэж хэлж болно. Ширээ, ор гээд дуртай газраа тогтоож болох юм. Уян тогтоогчийн уртыг ч тохируулахаар, ингээд боллоо. Хэрэглэхэд бэлэн! Утсаа суурилуулчихаад л халуун хөнжилдөө шургаад киногоо үзээрэй.

Эдгээр эд зүйлсээс хамгийн түрүүнд алийг нь авахаар шийдэв?

39
ХөөрхөнХөөрхөн
12
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
4
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *