Шууд бичлэгийн үеэр хамтлагийнхаа охидод анхаарал тавьж, хөлийг нь цамцаар хучиж өгсөн охиныг менежер нь алгаджээ

0

“Fanatics” хамтлагийнхан фенүүддээ зориулан “LIVE” хийж байх үеэр найзууддаа анхаарал тавьж, хөлийг нь хучиж өгсөн охиныг (Fanatics хамтлагийн нэг гишүүн) уг хамтлагийн менежер (эрэгтэй хүн) алгадаж, буруутгаж байгаа нь бичлэгийн үеэр фенүүдэд нь сонсогдсон байна. Хамтлагийн менежер ийм үйлдэл гаргасан нь “LIVE” бичлэгийн гол зорилго болох охидын нvцгэн гуяыг хүмүүст харуулахад саад хийсэн гэж үзжээ.

“V LIVE” шууд бичлэгийн үеэр Fanatics хамтлагийн 4 гишүүн (Via, Chaelin, Doi, Rayeon) үзэгч фенүүдтэйгээ санал бодлоо солилцсон юм.

Хамтлагийн гишүүд бүгд богино банзал өмссөн байв.

Шууд бичлэг эхлээд 11 минут өнгөрсний дараагаар хамтлагийн үлдсэн нэг гишүүн болох Sika гартаа цамц барьж авчран, найзуудынхаа хөлийг хучиж өгчээ. Тэр шууд бичлэгийн үеэр найзуудыгаа эвгүй байдалд орох вий гэж эмээсэн гэнэ.

Харин шууд бичлэгийн үеэр нэгэн эрэгтэй хүний хоолой сонсогдсон бөгөөд ингэж хэлсэн байна:

“Чи юу хийж байна аа? Тэдний хөлийг нь хучдаг чинь яаж байгаа юм? Бид нар энд наад хэдийн чинь хөлийг хүмүүст харуулах гэж хичээж байна. Чи яагаад хуччихаж байгаа юм? Чи тэнэг юм уу?”

Удалгүй хамтлагийн гишүүн Doi цамцыг авах үед камерын цаана хэн нэгэн Sika-г алгадаж буй чимээ фенүүдэд нь сонсогджээ.

Хамтлагийг продесюр хийдэг “FENT” агентлагийн зүгээс болсон явдалтай холбоотойгоор дараах мэдэгдлийг хийсэн байна:

“Агентлагийн зүгээс 9-р сарын 7-ны өдөр хийгдсэн шууд бичлэгийн үеэрх манай ажилтны гаргасан үйлдэлд хариуцлага тооцох болно. Бид хамтлагийн гишүүд болон фенүүдээс нь албан ёсоор уучлалт хүсэж байна. Бид ажилтныхаа ёс зүйгүй ааш авир гаргасанд шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд цааш цаашдаа иймэрхүү асуудал дахин гаргахгүй байх тал дээр хичээнгүйлэн анхаарч ажиллах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.”

209
БурууБуруу
35
ХарамсалтайХарамсалтай
28
ТэнэглэлТэнэглэл
27
БахархмаарБахархмаар
27
Ха ХаХа Ха
11
ГоёГоё
10
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Chinbat Saihan

    Chinbat Saihan

    2020/09/28 at 19:20

    oop👰

  2. Chinbat Saihan

    Chinbat Saihan

    2020/09/28 at 19:20

    oo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *