Гадны хүмүүстэй харилцаж байхдаа ичгэвтэр байдалд орохгүйн тулд дараах 12 дохионы утгыг мэдэж аваарай

4

Хүмүүс аялж зугаалахдаа тухайн улсын хэл дээр ганц хоёр өгүүлбэр тогтоож авахыг хичээдэг. Гэхдээ тус улсад хэрэглэгддэг дохионы хэлийг тэр болгон тоолгүй орхино. Мэдлэг илүүднэ гэж байхгүй. Цээжилсэн өгүүлбэрээ мартсан үед дохионы хэл өөрийнхөө бодол санааг илүү сайн илэрхийлэхэд тус болох нь бий. Харин зарим нэг дохио нь үл ойлголцлоос ч аварна.

Өөр улсын соёлоор аялах сайхан байдаг, тийм ч учраас та бүхэндээ жуулчин болгонд хэрэг болох дохионуудаас танилцуулж байна.

1. Чи надад таалагдаж байна

© AA / ABACA / EAST NEWS

Эрхий болон долоовор хуруугаараа зүрхийг илэрхийлдэг. Энэ дохио Азийн орнуудаас гаралтай. Солонгост гэхэд л энэ дохиог нөхөрсөг байдлаа эсвэл хэн нэгнийг хайрлаж, талархаж байгаагаа илэрхийлэхэд ашигладаг.

 

2. Тооцоогоо өгөөч

Зөөгчөөс тооцоогоо өгөхийг яаж эелдгээр асуухыг хүмүүс тэр болгон сайн мэддэггүй. Үүнд зориулсан энгийн дохио байдаг ажээ. Юуны түрүүнд зөөгчтэй харц тулгарч харилцаа тогтоох хэрэгтэй. Үүний дараа нэг гарын алгаа дэлгэж дээш харуулаад дээр нь өнгөө гараараа гарын үсэг зурж байгаа мэт хөдөлгөөн хийнэ. Яг л баримт бичиг дээр гарын үсэг зурж байгаа мэт. Энэ дохио Испанид маш түгээмэл хэрэглэгддэг учраас ичиж зоволгүй хэрэглэж болох нь ээ.

 

3. Тайвшир

© AFP / EAST NEWS

Энэ дохио Хавайд түгээмэл хэрэглэгдэнэ. Мэндчилэх эсвэл баяртай гэж хэлэхэд, бас урьсанд баярласнаа энэ дохиогоор илэрхийлэх боломжтой. Мөн hang loose буюу “тайвшир” гэдэг утгыг ч илэрхийлэх тохиолдол бий.

 

4. Танд мөнгө бий юу?

Солонгост явж байхад танд ийм дохио үзүүлбэл гайхах хэрэггүй. Танд мөнгө байгаа эсэхийг л мэдэхийг хүсжээ.

 

5. Би чамд хайртай

© Andy Cross / The Denver Post / Getty Images

АНУ-д алдартай энэ дохио I Love You буюу “Би чамд хайртай” гэсэн утгыг илэрхийлдэг. I үсэг – дээш өргөсөн чигчий хуруу, L үсэг нь эрхий болон долоовор хуруу, харин Y үсэг нь чигчий болон эрхий хуруунуудаас бүтнэ. Энэ дохио америкийн одууд болон улс төрчдийн дунд маш их хэрэглэгддэг. Анх сонсголын бэрхшээлтэй сурагчдад зориулж гарсан түүхтэй.

 

6. Би бие засах өрөө ормоор байна, бас өөр 2 утга

© Austin Powers: International Man of Mystery / New Line Cinema

Энэтхэгт чигчий хуруугаа гозойлговол яаралтай бие засах өрөө орох шаардлагатай байгааг илэрхийлнэ. Ихэвчлэн цэцэрлэгийн эсвэл бага ангийн хүүхдүүдэд хэрэглэгддэг дохио. Багшаасаа бие засах өрөө явах зөвшөөрлөө ийн авдаг байна.

Европын улс орнуудад энэ дохио өөр утгыг илэрхийлэх ажээ. Жишээ нь, бельгийн паб-д ороод чигчий хуруугаа гозойлговол зөөгчид нутгийн ундаа захиалж байна гэж ойлгодог. Харин АНУ-д чигчий хуруу нь хэтэрхий бүдүүлэг эсвэл дуу чимээ гаргаж байгаа хүнд үзүүлдэг дохио ажээ.

 

7. Би чамд итгэхгүй байна, бас өөр 2 утга

© Ace Ventura: Pet Detective / Morgan Creek Entertainment

Францаас үүсэл гаралтай бас нэгэн сонирхолтой дохио – харилцан ярилцагчийнхаа хэлсэн үгэнд итгэхгүй байгаагаа ийн илэрхийлж болно. Нүднийхээ доод зовхийг долоовор хуруугаараа зөөлөн татаарай (киноны Эйс Вентура шиг хүчтэй биш шүү).

Харин Италид бол энэ дохиог арай өөр утгаар ашигладаг. Харилцан ярилцагчаа илүү анхааралтай бас ажигч байхыг хүсэж байгаа хэрэг. Хэрвээ Германд ийм дохио харвал ярьж байгаа хүнийг элэглэж байна хэмээн ойлгож болно.

 

8. За, чамайг даа…

© robertdowneyjr / Instagram

Грек хүнийг доромжлох гээгүй л юм бол дээш өргөсөн гарын таван хурууг бүү үзүүлээрэй. Грекд энэ дохиог бусдад чин сэтгэлээсээ уурлахаараа л ашигладаг. Ялангуяа энэ нь нутгийн жолооч нарын их хэрэглэдэг дохио юм.

 

9. Би чамд нэг юм хэлмээр байна

Хэрвээ Грек хүн долоовор хуруугаараа доод урууландаа хүрч байвал таныг дуугүй бай гэж хүсэж байгаа хэрэг огт биш юм шүү. Грект энэ дохио нь хүн саад болохооргүй газар очоод тухтай ярилцах хүсэлтэй байгааг илтгэнэ.

 

10. Яасан ч үгүй

© Harry Potter and the Sorcerer’s Stone / Warner Bros

Японд өөрийнхөө эсэргүүцэж байгааг илэрхийлэхийн тулд хамрынхаа өмнө гараа хэд хэдэн удаа савлахад л болно. Таны хажууд муухай үнэртэй зүйл байна гэж төсөөл, та тэр үнэрийг өөрөөсөө холдуулахыг л хүсэж. Ингээд л тэр дохио илэрхийлэгдэж байна даа.

 

11. Амжилт хүсье, гэхдээ Вьетнамд биш

© pexels

Олон улсад энэ дохиог амжилт хүсэж байгаа үедээ хэрэглэдэг. Гэхдээ вьетнамын орчинд өөр утгыг илэрхийлдэг байна. Энэ улсад маш бүдүүлэг хүмүүс л хуруугаа солбиж барьдаг. Энэ нь нөгөө хүнийг өөдгүй гэж доромжилж байгаа хэрэг ажээ.

 

12. Та бүхэндээ энх тайвныг хүсье, гэхдээ Англид биш

© jenniferanistom / Instagram

Энистоны энэ гэрэл зургийг үзээд англичууд доромжлуулсан болов уу, их л сонирхолтой байна. Учир юунд оршино вэ гэвэл Англид энх тайвны энэ илэрхийлэл нь дунд хуруугаа гаргаж байгаатай утга нэг. Английн колони байсан улс орнуудад ярилцаж байгаа хүн рүүгээ гарын алгаа харуулж доромжилдог юм, харин энх тайвны дохио нь гарын алгаа өөр рүүгээ харуулдаг.

Та хүнтэй харилцаж байхдаа дохио ашигладаг уу?

124
БахархмаарБахархмаар
56
Ха ХаХа Ха
42
ТэнэглэлТэнэглэл
36
ХөөрхөнХөөрхөн
36
БурууБуруу
21
ГайхмаарГайхмаар
17
ГоёГоё
15
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Narannuruu Gendendaram

    Narannuruu Gendendaram

    2020/09/28 at 16:02

    gadniihaniig hvn gej boddogvishde

  2. Энхээ Эрдэнэзаяа

    Энхээ Эрдэнэзаяа

    2020/09/28 at 23:07

    Zsss

  3. JJ Giikh harrrai

  4. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/09/29 at 18:37

    Мэдрэмжтэй хөөрхөн залуу шүү😍😍😍

  5. Gan Dorj

    Gan Dorj

    2020/09/30 at 09:11

    За мэдэхгүй гээд нээх ичээд байсан юм бол байхгүй

  6. Tsetseg Hongor

    Tsetseg Hongor

    2020/09/30 at 14:42

    Zasss

  7. Ża Ÿoo

    Ża Ÿoo

    2020/09/30 at 15:15

    Alıen Lavıen

  8. Batmunkh Tugssaikhan

    Batmunkh Tugssaikhan

    2020/10/01 at 13:57

    peace buyu v useg ni anglichuudiin gadniihand ter tusmaa francchuudad uzuuldeg dormojlol yum. 100 jiliin dainii uyed angliin harvaachid franciin armid mash ikh hohirol huleelgedeg bsan bgood frantsuud harvaachiig barij avahiin bol yag ene hoyor numiin hovch tatdag huruug ni tairdag bsan. Harin ene ni uhaandaa chaddag yum bol ireed ene hoyor huruug avaarai gej daisnuudiin shariig maltah angliin harvaachdiin doromjloh utgatai dohio yum.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *