Энэ энгийн дасгалыг долоо хоногт нэг л удаа хийдэг. Үр дүн нь зөрж өнгөрсөн бүх эрчүүд эргэж харахад хүргэнэ

3

Төгсөгчдийн ойн баяраараа уулзахад нэг ангийн охиноо хараад бид үнэхээр амаа ангайцгаасан юм. Шуудхан хэлэхэд, Ариунааг хэн ч сайхан бие галбиртай гэдэггүй байв: тэр оюутны цайны газарт орох их дуртай, харахад л пирошки, боов идээд сууж л байдагсан.

Төгсөгчдийн ойн байрын уулзалтаар тэр танигдахын аргагүй болтлоо өөрчлөгджээ: нарийхан бие галбир, бие барьсан гоёмсог даашинз, энэ бүгдийг харсан хүн уулга алдахаас өөр аргагүй. Хүүхнүүд л болсон хойно Ариунаагаас юу ууж идсэн, яасан ийсэн гээд л шууд асууж эхэлцгээлээ. Ариунаа жилийн өмнө спорт зааланд явж эхэлж, гэхдээ хувийн дасгалжуулагчтай ажиллажээ.

Түүний арга одоо хэнийг ч гайхшруулж чадахгүй, яагаад гэвэл бидний ихэнх нь йог, фитнес эсвэл аэробикоор хичээллэж байгаа гэхэд тэр хариуд нь: “Та нар штанг өргөдөг үү?” гэж асуулаа. Тэр долоо хоногт нэг удаа тусгай дасгал хийдэг юм байна, багагүй жингээр хийдэг ажээ…

Бүсгүйчүүдэд зориулсан өргөлтийн дасгал

“Суурин өргөлт” гэдэг дасгал хийгээд тэр алим шиг өгзөгтэй, 10 гаруй килограмм жин хассан байна. Энэ л дасгал эмэгтэйчүүдийн суларсан булчинг чангалахад тусална, мөн бодисын солилцоог ч идэвхжүүлдэг байна. Энэ дасгалыг хийхэд зарим нэг зөвлөмжийг дагана…

1. Юуны түрүүнд зөв буюу өөрт тохирох жингийн штанг сонгоно эсвэл гантел байсан ч болох юм (гэрийн нөхцөлд өргөж болох юу ч байж болох юм, жишээ нь устай сав ч юм уу). Бэлтгэлийг хамгийн бага жингээс эхэлж хийнэ, өөрийнхөө дийлж байгаа жингээс л эхлээрэй. Дараа нь жинг аажим нэмэгдүүлээд явна.

2. Дараа нь булчингаа халаана: гүйлтийн зам, дугуй унах эсвэл дээс үсрэх зэргээр биеэ халаа. 10-12 минут байхад хангалттай. Хөлөө мөрний хэмжээний зайтай тавина, гантелаа хөлийн өсгий орчим байрлуулна.

3. Дараа нь өвдгөө бага зэрэг нугалаад урагш бөгтийж гантелаа авна. Энэ үед нурууны байрлалыг сайтар анхаараарай. Нуруу эгц шулуун байх ёстой, ачаалал бүрэн авна.

4. Аарцаг бага зэрэг арагш бөгөөд өргөсөн байдалд.

5. Дасгалыг аажим дуусгах хэрэгтэй, өргөсөн гантелийг гуяа дагуулан доош буулгана.

Өргөлтийн дасгалыг хэрхэн зөв хийх зааврыг бичлэгээс үзнэ үү.

7
ГоёГоё
6
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ganaa Batsaihan

    Ganaa Batsaihan

    2019/07/21 at 21:33

    Ser-od Otgontsetseg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *